Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2024/03444

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* *******дүүрэг, ******* дугаар хороо, ******* хэсэг, С******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт Э******* Б******* /Регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* дүүрэг, дугаар хороо, Х дүгээр гудамж, тоот хаягт оршин суух, З овогт Г Б /Регистрийн дугаар /-д холбогдох,

47,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 20******* оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид :

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.У /Ү№05*******/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Хариуцагч Г.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Энэбиш овогтой Б******* (РД:*******) миний бие хоол үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг ба иргэн Г овогтой Б (РД: ) нь махны бизнес эрхэлдэг. Эдгээр хүмүүсийг нэхэмжлэгчийн ээж Энэбиш холбон танилцуулж өгснөөс хойш багагүй хугацаанд харилцаж, өөрийн үйл ажиллгаанд шаардлагатай махаа захиалан авч, мөнгийг буцааж төлөх зэргээр хамтран ажиллах болсон.

Г.Бын хэлсний дагуу зохих төлбөрүүдийг төлж байсан боловч бэлтгэн нийлүүлэх махаа дутуу нийлүүлсний улмаас 2021 оны 09-р сараас 2022 оны 10-р сарын 5 өдрийн хооронд миний бие Г.Бд нийт 35.000.000 (Гучин таван сая) төгрөгийг илүү өгсөн байсан. Мөн Төв аймгийн Эрдэнэсант суманд байх өөрийн малнаас 80 амьд хонь ( эр хонь, 63 эм хонь) заруулахаар түүнд өгөөд өнөөг хүртэл тооцоогоо нийлэхгүй байна.

Удаа дараа уулзаж шаардснаар 2022 оны 10-р сарын 5-ны өдөр Г.Б нь өөрийн гараар тухайн илүү авсан мөнгө болон хонь авсан талаарх гар баримтыг бичиж өгсөн. Тухайн үед Г.Бын худалдан авах гэж байгаа байрны төлбөр нэхэгдээд байна, дараа нь мах нийлүүлнэ гэж тохиролцоод 35,000,000 төгрөгийг авсан.

Хариуцагч хариу тайлбартаа хонь авсан гэдгээ зөвшөөрсөн байхаас гадна түүний өмгөөлөгч мөн махыг аж ахуйн нэгжид нийлүүлж байсан гэж тайлбарлаж байна.

Г.Баас мөнгө болон төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч янз бүрийн байдлаар арга саам хийх, тооцоо будилуулах, мөнгөн дүнг багасгаж төлье гэх зэргээр миний эрх ашгийг хохироож байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна Үүнд:

Иймд Г овогтой Баас 35.000.000 төгрөгийг, түүнд өгсөн 80 амьд хонь / эр хонь 200.000 төгрөгөөр тооцон 3.400.000 төг, 63 эм хонь 150.000 төгрөгөөр тооцон 9.450.000 төгрөг/-ны үнэ болох 12.850.000 төгрөгийн хамт нийт 47.850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Г.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Х.У нь татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Э.Б*******ын нэхэмжлэлтэй Г.Бд холбогдох 47,850,000 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие Г.Б нь Б******* худалдааны төвд махны худалдааны бизнесийг ******* жилийн хугацаанд тасралтгүй эрхэлж байна. Анх Э.Б*******тай түүний ээжээр дамжуулан танилцаж улмаар харилцан тохиролцон 2020 оны 7 сараас эхлэн 2021 оны 2 сар хүртэл Э.Б*******д үхрийн мах нийлүүлж байсан.

Э.Б******* нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордны уурхай дахь ахынхаа Гурван ивээлт ХХК-ийн хоолны газарт нярав-тогооч хийдэг гэж ярьж байсан. Гэхдээ махны тооцооны мөнгө Э.Б*******ын Хаан банкны тоот дансаар хийгддэг байсан.

Би 2020 оны 7 сард хамгийн анх 1580кг махыг нэг бүрийн үнэ нь 12,500 төгрөгөөр буюу нийт 19,750,000 төгрөгөөр нийлүүлсэн. Э.Б******* анх мах авахдаа мөнгөө төлөөгүй ба 2020.08.06-ний өдөр 4,286,000 төгрөгийг төлж эхэлсэн байдаг. Ийнхүү дараагийн махаа авахдаа өмнөх үлдэгдэл тооцооноосоо тодорхой хэсгийг нь төлөөд, үлдэгдэл тооцоог дараа хийхээр үлдээдэг байсан. Махныхаа тооцооны мөнгийг нэг ч удаа бүрэн төлж байгаагүй дандаа үлдэгдэл төлбөрөө төлөхгүй, дараагийн махаа аваад явдаг байсан. Ингэж явсаар Э.Б******* надад нийт үлдэгдэл 21,802,000 төгрөгөө одоог хүртэл төлөөгүй байгаа.

Шүүхэд гаргаж өгсөн баримтыг Э.Б******* нь "Ах надаас 300 сая төгрөг нэхэмжлээд байгаа. Би ахдаа үзүүлэх гэсэн юмаа, та мөнгө авсан гээд баримт бичээд гарын үсэг зураад өгөөч гэж надаар гуйж бичүүлсэн.

Тухайн үед мах аваад мөнгө төлж байсан л юм чинь гэхээр нь зүгээр хамаагүй тоо дун цувуулаад бичиж өгсөн. Би тухайн үед үлдэгдэл мөнгөө авахаар удаа дараа нэхэж байсан учраас бизнес хийдэг хүмүүс харилцан итгээд, ингэж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж огт бодолгүй бичиж өгсөн. Ахдаа махны мөнгөө төлж байсан гэдгээ харуулахаар авч байгаа юм байна гэж ойлгоод уг бичгийг хийж өгсөн. Энэхүү гуйж бичүүлсэн баримтаа ахдаа өгөх биш шүүхэд өгч харин ч надад мөнгө төлөх ёстой хүн ийнхүү надаас 47 сая төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Би энэ баримт дээр бичсэн шиг Э.Б*******аас бодитоор 2021 оны 09 сараас 2022 оны 10 сарын 05 ны өдөр хүртэл 8 сая, 9 сая, 5 сая, 4 сая, 4 сая, 2.5 сая, 2.5 сая гэх мэт ийм дүнтэй мөнгө огт хүлээн авч байгаагүй. Энийг миний дансны хуулганаас харж болно. Нөгөө талаар тооцоог дандаа миний Хаан банкны дансаар хийдэг байсан ба бэлнээр огт мөнгө төгрөг авч өгч байгаагүй.

Хүлээн авч байсан мөнгөө нийлүүлсэн махны хэмжээгээ хавсралтад дурдсан байгаа.

Би үлдэгдэл 21,8 сая төгрөгөө авья гэж ах уруу нь залгаад хэлэхэд ах нь Дугаарын утаснаас "хамтдаа манай дүүг цагдаад өгье би ч бас хохироод байна" гэж бичиж байсан. Би шүүхэд өгөх гэж байтал ээж Энэбиш нь охиныг минь битгий шүүхэд өгөөч, ах дүү нарыг хооронд нь муудуулаад хэрэггүй гэж 70 гаруй настай хүн гуйсан учраас би тухайн үед шүүхэд өгөөгүй. Харин ч тооцоогоо хийж дуусгахыг хүлээсээр өнөөг хүрсэн.

80 хонь авсан гэх тухайд би авах ёстой байсан мөнгөнөөсөө хасч тооцон 9 сая төгрөгт бодон Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас очиж авсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл зүгээр л хонийг нь аваад мөнгийг өгөөгүй мэт бичжээ.

Нэхэмжлэлд бичсэнээс үзэхэд намайг махаа дандаа дутуу өгөөд байсан мэт, тэгсэн хирнээ Э.Б******* махаа дутуу авч байсан юм бол надад мөнгө өгөхгүй харин ч дутуу махаа авах байсан. Бодит байдал дээр хэн ч дутуу мах нийлүүлсэн бол нэмээд мөнгөө өгөөд байхгүй байх.

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа 8,000,000 төгрөг, 9,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 4,000,000 төгрөг, 2,500,000 төгрөг, 2,500,000 төгрөгийг тус тус авсан гэсэн байх боловч дансны хуулгыг шүүж үзэхэд ийм хэмжээний мөнгө өгсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

Үнэхээр хэрэв яг ийм хэмжээний мөнгө авах байсан бол тухайн тэр бичүүлсэн бичвэр дээрээ ийм ийм мөнгө гэдэг нийт гүйлгээнийхээ дүнтэйгээ тодорхой хэмжээгээр тулгагдаж, харагдах ёстой байтал тийм зүйл байхгүй.

Иймээс би Э.Б*******д 47 сая төгрөг төлөх ямар ч өр төлбөргүй харин ч авлагатай тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. /хх 19-20/

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, баримт гаргах нь гэх бичвэр, Э.Б*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, тус шүүхийн шүүгчийн 20*******.01.16-ны өдрийн 101/ШЗ20*******/02094 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Э.Б*******аас 20*******.10.26-ны өдөр А.Мад олгосон итгэмжлэл /хх 1-6,16/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Г.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Г.Баас 20*******.11.02-ны өдөр Б.Б олгосон итгэмжлэл, хариу тайлбар, тооцоо гэх гар бичвэр, Г.Бын Хаан банк ХК-ийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, дугаарын утаснаас илгээсэн мессеж, Г.Б болон өмгөөлөгч Х.У нарын хооронд байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 10, 14, 19-52, 65/ зэрэг баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь: 

1.Нэхэмжлэгч Э.Б******* нь хариуцагч Г.Бд холбогдуулан махны үнэнд илүү төлсөн 35,000,000 төгрөг, 80 хонины үнэ 12,850,000 төгрөг, нийт 47,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хариуцагч нь махыг дутуу нийлүүлээгүй тул илүү мөнгө төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй, өөрийн авах ёстой 9,000,000 төгрөгт тооцон 80 хонь авсан гэж маргасан.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Г.Б нь мах нийлүүлэх, нэхэмжлэгч Э.Б******* нь нийлүүлсэн махны мөнгийг махыг хүлээн авсны дараа төлж байсан үйл баримт тогтоогдож байна.

*******.Энэхүү тогтоогдож буй үйл баримтаар эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-тХудалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй хтой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэв.

4б. Нэхэмжлэгч нь нийлүүлсэн махны үнэнд 2021 оны 09 сараас 2022 оны 10 сарын 5-ны өдрийн хооронд 35,000,000 төгрөг илүү төлсөн, мөн 80 амьд хонины үнэ 12,850,000 төгрөг өгөөгүй болох нь хариуцагчийн өөрийнх нь бичиж өгсөн баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан.

4в.Хариуцагч нь махыг дутуу нийлүүлсэн бол мөнгө өгөхгүй, авсан махныхаа тооцоог бүрэн төлж байгаагүй мөртлөө дараагийн махаа авдаг байсан, үлдэгдэл төлбөр 21,802,000 төгрөгийг төлөөгүй, түүнээс авах авлагад хонийг 9,000,000 төгрөгт тооцон авсан гэж маргажээ.

5. Хэрэгт, нэхэмжлэгчээс ирүүлсэн Г.Бын 8,000,000, 9,000,000, 5,000,000, 4,000,000, 4,000,000, 2,500,000, 2,500,000 сая, 80 хонь авсан амьд авсан нь үнэн болно. 2021.9 сараас 2022.10.05 авсан гэх бичвэр /хх 3/

Хариуцагчаас ирүүлсэн тоо бүхий хүснэгт, Хаан банк ХК-ийн тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, гэх дугаараас ирсэн месееж зэрэг баримт тус тус авагдсан. /хх 21-52/

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд хариуцагч Г.Б нь 2021 оны 9 сараас 2022.10.05-ны өдрийн хооронд 35,000,000 төгрөг, 80 амьд хонь авсан гэх нэхэмжлэгчээс ирүүлсэн бичвэрийг баримтаар няцаагаагүй нь түүнийг нэхэмжлэгч Э.Б*******д буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

6а.Хариуцагчаас ирүүлсэн гараар бичигдсэн хүснэгтийг талууд тооцоо нийлсний үндсэн дээр хийгдсэн баримт гэж үзэх боломжгүйгээс гадна талууд нийлүүлсэн мах, түүний төлбөрийг төлөх талаар тохиролцсон баримт гэж үзэх боломжгүй,

түүнчлэн тоот дугаараас илгээсэн мессеж нь хэн хэний хооронд, ямар асуудлаар, юун тухай бичигдсэн болох нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .2-т заасан шаардлага хангахгүй, эдгээр баримтыг хэрхэн үнэлүүлэх талаар хариуцагчаас хүсэлт гагүй болохыг дурьдах нь зүйтэй.

6б. Нэхэмжлэгч Э.Б******* нь эр хонийг 200,000 төгрөгөөр тооцон 3,400,000 төгрөг, 63 эм хонийг 150,000 төгрөгөөр тооцон 9,450,000 төгрөг, нийт 12,850,000 төгрөг болсон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд 80 хонийг 9,000,000 төгрөгийн авлагад тооцон авсан гэх хариуцагчийн тайлбараар хонины үнийг тооцох нь зүйтэй гэж үзэв.

7. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Э.Б******* нь нэхэмжлэлийнхээ шаардлагын зарим хэсгийг, хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй хтой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

8. Иймд хариуцагч Г.Баас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

9. Нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжид 377,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Баас ,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,850,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Баас улсын тэмдэгтийн хураамжид 377,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Б*******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 397,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ