| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/02008/И |
| Дугаар | 102/ШШ2024/03748 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/03748
2024 оны 07 сарын 29 өдөр Дугаар 102/ШШ2024/03748 Улаанбаатар хот
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн
123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Г 162.945.194 төгрөг 53 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч В.А ХХК, П.Г, Д.Ш, П.Г, О.О, Ш.Т, Ш.Т нар
-2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг
-2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг
-2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг
-2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг
-2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 2.000.000 төгрөг
-2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.500.000 төгрөг
-2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3.500.000 төгрөг
-2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 3.500.000 төгрөг
-2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 3.500.000 төгрөг
-2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 3.500.000 төгрөг
-2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 5.000.000 төгрөг
-2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 128.456.582 төгрөгийг төлөхөөр, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Д.Ш өмчлөлийн орон сууц
-П.Г өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар
-О.О өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар
-Д.Ш, Ш.Т, Ш.Т нарын өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 486.338 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.АРИУНАА