Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/02204

 

2024 04 25      184/ШШ2024/02204

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: /-д
холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 839,335 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ******* нь ’”Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ” байгуулсан
бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022-06-26-нд 7103999244 тоот ;Цахим
зээлийн гэрээ”-г байгуулж 940,000 төгрөгийн зээлийг 2.35%-ийн хүүтэй, 12 сарын
хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн
зээлийн төлбөрт 354,915 төгрөг, зээлийн хүү 100,947 төгрөг, нийт 455,862 төгрөг
төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2023-06-
20-нд, дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний
үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7103999244 тоот
гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 585,085 төгрөг, хүү 215,733 төгрөг,
нэмэгдүүлсэн хүү 33,517 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 839,335
төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие
“*******” ХХК-ийн нэхэмжилсэн 839,335 төгрөгийг бүхэлд нь хүлээн
зөвшөөрч байна, зээл авсан нь үнэн, тус төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Иймд
хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д
холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 839,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл
гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлага болох 839,335 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа
шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д
холбогдох зээлийн гэрээний үүрэгт 839,335 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт
хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 24,694 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-12,347 төгрөг, хариуцагч *******ээс 12,347 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН