Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2024/00294

 

 

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 132/ШШ2024/00294

Б******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, О******* сум, 4 дүгээр баг, М******* Б******* оршин суух, Ц*******н овогт Б*******гийн Г******* /РД:ГЖ*******/-ын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай 132/2024/00332/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Б.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Г******* нь цэргийн алба хаасан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Б******* овогтой Г******* миний бие 1969 онд Б*******гийн 5 дахь хүүхэд болон мэндлээд бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөгөөд бага сургуульд 2 жил сурсаны дараа мал аж ахуйд гарч аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1988 оны 10-р сарын 16-ны өдөр О******* сумын 4-р бригадаас цэргийн албанд татагдаж Дархан хотод байрлах Барилгын цэргийн 017-р ангид хугацаат цэргийн албаа хааж, 1990 оны 10-р сарын 16-ны өдөр дугаартай цэргийн батлахтай халагдсан.

Миний бие нь насаараа мал маллан амьдарсан бөгөөд одоо малчнаар тэтгэвэрт гарах нас дөхөөд холбогдох баримт бичгээ шалгуултал цэргийн батлах 2ээр миний нэрийг Г******* биш Г гэж бичигдсэнийг мэдсэн. Ингээд Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архиваас лавлагаа авахад мөн Г гэдэг нэрээр лавлагаа гарч ирлээ.

Миний бие эцэг эхээс есүүлээ бөгөөд дээрээ 4 эгч нэг ахтай, доороо 1 эмэгтэй, 2 эрэгтэй дүүтэй. Ахыг минь Б.Б гэдэг байсан ба тэр 1967 онд төрөөд 1986- '988 онд цэргийн алба хаасан, дүү Дл, 1972 онд төрсөн 1990-1991 оны .ед цэрэгт явсан, дүү С 1978 онд төрсөн. Манайд өөр Г нэртэй ах дүү байхгүй.

Дээрх нөхцөл байдлыг хянан үзэж 1988 оны 10-р сараас 1990 оны 10-р сард Барилгын цэргийн 017-р ангид хугацаат цэргийн алба хааж дугаарын цэргийн батлахтай халагдсан Б*******гийн Г нь Б*******гийн Г******* болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 7914 дугаартай Б*******гийн Гын хугацаат цэргийн алба хаасан лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Хүсэлт гаргагч Б.Гантулгын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Б.Гын нэрээр 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нээсэн цэргийн батлахын хуулбар /хэргийн 10-р хуудас/,

-Б.Гантулгын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 11-р хуудас/,

-Б.П, Б.З, Б.Дл, Б.Б, Б.С, Б.П, Б.Д, Б.Х нарын төрөл садангийн лавлагаа /хэргийн 12-20-р хуудас/,

-Б.Г*******ас Г.Х 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр олгосон итгэмжлэл /хэргийн 37-р хуудас/

3.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Л.Б, А.Б нараас мэдүүлгийг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Гантулгын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Барилгын цэргийн 017 дугаар ангид 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан боловч хугацаат цэргийн алба хаасны лавлагаа авахад түүний нэрийг Г гэж буруу бичсэн зөрчил гарсан тул шүүхээр цэргийн алба хаасан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 7914 дугаартай хугацаат цэргийн алба хаасан лавлагаанд Б*******гийн Г гэж бичжээ.

Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаагаар түүний овог нэрийг Б*******гийн Г******* гэж бүртгэсэн байна.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Хүсэлт гаргагч Б.Г******* нь Барилгын цэргийн 017 дугаар ангид 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болох нь:

- Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 7914 дугаартай Б*******гийн Гын хугацаат цэргийн алба хаасан лавлагаа,

-Хүсэлт гаргагч Б.Гантулгын иргэний үнэмлэхийн хуулбар,

-Б.Гын нэрээр 1987 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нээсэн цэргийн батлахын хуулбар,

-Б.Гантулгын төрсний бүртгэлийн лавлагаа,

-Б.П, Б.З, Б.Дл, Б.Б, Б.С, Б.П, Б.Д, Б.Х нарын төрөл садангийн лавлагаа,

-гэрч А.Бгийн Б.Г******* бид хоёр 1988 онд Б******* аймгийн О******* сумаас хамт цэргийн албанд татагдсан. Мөн бид хамт Дархан-Уул аймгийн барилгын цэргийн 017 дугаар цэргийн ангийн харъяа О******* жимс ногоо сангийн аж ахуй салбар ангид 2 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Бид нар тухайн үед Г******* л гэж дууддаг байсан. 017 дугаар цэргийн ангийн харъяа О******* жимс ногоо сангийн аж ахуй салбар анги нь 3 салаатай, 60 гаруй цэрэгтэй батлион байсан. Бид нар тухайн үед барилга барьдаг байсан. Би өрлөгчний мэргэжлийн үнэмлэхтэй халагдаж байсан гэх мэдүүлэг,

-гэрч Л.Бын: Б.Г******* бид хоёр 1988 онд Б******* аймгийн О******* сумаас хамт цэргийн албанд татагдсан. Мөн бид хамт Дархан-Уул аймгийн барилгын цэргийн 017 дугаар цэргийн ангийн харъяа О******* жимс ногоо сангийн аж ахуй салбар ангид 2 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Бид нар багаасаа нөхөрлөж үзсэн. Г гэж дууддаг байсан. Одоо хүртэл Г гэж дууддаг. Цэргийн батлах дээр нь нэрийг буруу бичсэн байх. 017 дугаар цэргийн анги нийт 1,200 цэрэгтэй. Манайх 017 дугаар цэргийн ангийн харъяа О******* жимс ногоо сангийн аж ахуй салбар анги нь 3 салаатай, 100-аад цэрэгтэй рот байсан. Ротын дарга Жаргал гэдэг хүн байсан. Бид нар тухайн үед барилга барьдаг байсан гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б*******гийн Г******* /РД:ГЖ*******/-ыг Барилгын цэргийн 017 дугаар ангид 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ