Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/03831

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 01 өдөр Дугаар 102/ШШ2024/03831 Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн

123.1, 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Э ХХК, хариуцагч А.А ХХК-д холбогдох 80.750.200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хариуцагч А.А ХХК-ийн 1.241.721.910 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг буцаасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561.701 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 100-200-500-941 дугаартай дансанд төлсөн 6.366.560 төгрөгийг улсын орлогоос гаргуулан хариуцагчид А.А ХХК-д буцаан олгосугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА