Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/02420

 

2024 05 02 184/ШШ2024/02420

Нэхэмжлэлийн шаардлагыг
хариуцагч биелүүлснийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 160,000 төгрөг гаргуулах тухай
иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан
нэхэмжлэлдээ: ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн
орчим ******* дүүргийн 4 дүгээр хороо Их наран 13-22в тоотын гадна
хохирогч *******тыг “ээж доромжиллоо” гэж уурлан тортой пүүзээр толгой
хэсэгт нь цохисны улмаас духанд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн
хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж
яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан тус дүүргийн прокурорын
газраас 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 08 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай” прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг
үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” үндэслэлээр
хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч
*******т нь Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж
үйлчилгээ авсан талаар лавлагааг тус прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын
ерөнхий газарт хүргүүлэхэд *******т нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр
Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 160,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан
тухай зардлын мэдээллийг ирүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий
газраас 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаартай “...Тус прокурорын
газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон
иргэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын
төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн
төлүүлэх ажлыг хариуцан нэхэмжлэх, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй

2

болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү” гэх хүсэлтийг
тус прокурорын газарт ирүүлсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сан гэж
даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг
хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад
эх үүсвэрээс бүрдүүлсэ
н мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн
этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт
хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх
ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна
гэж үзнэ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн
12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон
даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох
хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд
гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн
хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх
эрхтэй” гэж тус тус хуульчлан заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг
сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн
санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26
дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно”, Прокурорын тухай
хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол
зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол
зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар
захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд
зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.” Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1
дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар,
гомдол гаргана” гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг
хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь
хууль, тогтоомжийн шаардлагад нийцэж байгаа тул насанд хүрээгүй *******,
түүний хууль ёсны төлөөлөгч ******* нараас Эрүүл мэндийн даатгалын санд
учруулсан хохирол болох 120,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын
тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл
гаргаж байна. Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1-д “7-14 хүртэлх насны болон
эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны
төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана” гэсний дагуу насанд
хүрээгүй яллагдагч *******ий бусдад учруулсан гэм хорыг түүний хууль ёсны
төлөөлөгч ******* хариуцах тул түүнээс Эрүүл мэндийн даатгалын санд
учруулсан хохирол болох 160,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын
ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү
гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие ******* дүүргийн
прокурорын газрын нэхэмжилсэн шаардлага 160,000 төгрөгийг төлөхийг хүлээн
зөвшөөрч, төлбөрийг бүрэн төлж барагдуулна гээд 160,000 төгрөгийн төлбөр
шилжүүлсэн баримтыг хавсарган ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

3

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч
*******өд холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 160,000
төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрч сайн дураар биелүүлэн, 2024 оны 04 дүгээр сарын 17-
ний өдөр эрүүл мэндийн даатгалын сангийн ******* тоот дансанд 160,000 төгрөг
шилжүүлсэн баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар ******* дүүргийн прокурорын газрын нэхэмжлэлтэй,
*******өд холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 160,000
төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр
зүйлийн 41.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас
чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******өөс 2,725 төгрөгийг гаргуулан
улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН