| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2023/0785/З |
| Дугаар | 128/ШШ2024/0178 |
| Огноо | 2024-02-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2024/0178
2024 02 27 128/ШШ2024/0178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд, нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Б
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Г*******
Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э*******
Гуравдагч этгээд: “Т******* ******* ******* *******” ТӨХХК
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И.Б*******, Б.Н******* нарын хо*******д үүссэн “Ж.Б олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон” үйл баримтад холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулах гэж тодорхойлсон.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч Ж.Б нь Нийслэлийн Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 5 дугаар гудамж, тоот хаягт байрлалтай 425.4 метр квадрат газрын өмчлөх эрхийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бусдаас нэр шилжүүлэн авчээ.
2.2.Мөн тухайн газрын 87 метр квадрат газар дээр хувийн ******* ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2 дугаарт бүртгэгдэж гэрчилгээ авсан.
2.3.Тус газар дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд заасны дагуу Үйлчилгээний ******* ******* барилга барихаар 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ГБМЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, схем зургийг батлуулжээ.
2.4.Үүний дараагаар Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах тухай” албан бичгээр нэхэмжлэгчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ГБМЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар цуцалж байгааг мэдэгдэж, цуцалсан үндэслэлээ “...Х дүүргийн 4 дүгээр хорооны 8 дугаар хэсгийн 16.5 га талбай бүхий нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах “Эко Яармаг-1” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна, ... “Эко Яармаг-1” төслийн 1 дүгээр ээлжийн ******* ******* барилга угсралтын ажлын талбайд багтаж байгаа бөгөөд үүнээс шалтгаан гүйцэтгэгч компаниудын зураг төслүүд өөрчлөгдөх, төслийн бэлтгэл үе шат удаашрах зэрэг хүндрэлүүд учирч, төсөлд хамрагдаж буй 131 иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа тухай дурдсан” гэж тэмдэглээд Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон тухайгаа мэдэгдсэн байна.
2.5.Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж.Б нь 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан бөгөөд тэрээр гомдлын хариуг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06/3870 дугаар албан бичгээр “... тус шийдвэр нь Барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгчээ.
2.6.Нийслэлийн Засаг даргаас ”Гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах “Эко Яармаг-1” төслийг баталж, төсөл хэрэгжүүлэгчээр “Т******* ******* ******* *******” ТӨХХК шалгарсан бөгөөд нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэж үзэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ:
“Миний бие Ж.Б нь Улаанбаатар хот, Х дүүрэг, 4 дүгээр хороо, А 15 гудамж, тоот хаягт байрлах нэгж талбарын 1 дугаар бүхий 425,4 метр квадрат талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг болон тухайн газар дээрх 87 метр квадрат талбайтай хувийн ******* зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор өмчилдөг болно. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 4/-т "... хувийн аж ахуй эрхлэх эрхтэй" гэж заасан тул миний бие нь ө******* өмчлөлийн газар дээр үйлчилгээтэй ******* сууц барихаар 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ГБМЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар авсан. Улмаар үйлчилгээтэй 16 давхар ******* ******* загвар зургийг "Х " ХХК-аар зуруулж, Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар батлуулаад байсан.
Гэтэл Хот байгуулалт, хөгжлийн газар 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаартай албан бичгийг надад хаяглан "... 2019 оны ГБМЗХ/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосныг үүгээр мэдэгдэж байна" гэсэн агуулгатай бичиг ирүүлснийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан. Энэ албан бичгийн хууль зүйн үндэслэл тодорхойгүй бөгөөд зөвхөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг дурдсан байна. Миний бие нь Хот байгуулалт, хөгжлийн газар 2023 оны 05 дугаар 16-ны өдрийн 10/1103 дугаартай албан бичгийг авмагцаа Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн огноотой 06/3870 дугаартай албан бичгээр гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна" гэх хариу ирүүлсэн.
Миний бие нь ө******* өмгөөлөгчөөр дамжуулан 2019 оны ГБМЗХ/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон захиргааны актын хуулбарыг авахаар Хот байгуулалт, хөгжлийн газарт хандахад 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/1503 дугаартай албан бичгээр миний ө******* 2019 оны ГБМЗХ/ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг ирүүлсэн бөгөөд уг асуудлаар Хот байгуулалт, хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдээс тодруулахад "хүчингүй болж байгаа архитектур төлөвлөлтийн даалгавар дээр гараар тэмдэглэгээ хийдэг, түүгээр хүчингүй болгож байгаа гэж ойлгож болно" гэсэн хариу хэлсэн. Миний архитектур төлөвлөлтийн даалгаврын Хот байгуулалт, хөгжлийн газарт хадгалагдаж байсан хувь дээр "ХБХГ 2023.05 16-ны 1" гэсэн тэмдэглэгээг хуудас бүр дээр нь хийсэн байна. Өөрөөр хэлбэл иргэн Ж.Б миний ө******* өмчлөлийн Улаанбаатар хот, Хан- Уул дүүрэг, 4 дүгээр хороо, А 15 гудамж, тоот хаягт байрлах нэгж талбарын 1 дугаартай 425,4 м.кв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газарт 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр авсан ГБМЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай албан бичгээр хүчингүй болгосон байна
Иймд Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Иргэн Ж.Б нь Улаанбаатар хот, Х дүүрэг 4 дүгээр хороолол, Арцатын 15 дугаар гудамжны тоот хаягт байрлах нэгж талбарын 1 дугаартай 425 метр квадрат газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар, мөн 87 метр квадрат газрыг үл хөдлөх эд хөрөнгийн зориулалттай эд хөрөнгө тус тус өмчилдөг. 2017 онд үйлчилгээний зориулалттай ******* ******* барилга барихаар, архитектур төлөвлөлтийнхөө даалгаврын дагуу эскиз загвар зургийг зуруулчихсан газар дээр 2019 онд архитектур төлөвлөлтийн даалгавар авчихсан байсан. Нийслэлийн Ерөнхий архитектураар батлуулчихсан. 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас манай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болголоо гэдэг агуулгатай албан бичиг ирүүлсэн. Тус албан бичиг дээр Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-ыг дурдсан. Гэтэл яг ямар хуулийн аль заалтыг зөрчөөд ямар эрхийн актыг зөрчсөн гэдэг талаар огт дурдаагүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Засаг даргад хандаж, гомдол гаргасан. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан ийм л асуудал байгаа. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1 дугаартай албан бичиг буюу өөрөөр хэлбэл манай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох албан бичгийг хүчингүй болгоод өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Улсын бүртгэлийн 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Г-22******* дугаар бүртгэлтэй, Х дүүргийн 4 дүгээр хороо Арцат 15 гудамж, тоот хаягт байрлах нэгж талбарын 1 дугаар бүхий 425.4 метр квадрат газрыг иргэн А.Ю олгосныг үндэслэн 2019 оны М3Х2019/01-43 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, 2019 онд иргэн Ж.Б ирүүлсэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлүүлэх хүсэлтийг судлахад 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр газар өмчлөх эрх иргэн Ж.Б рүү шилжсэн байсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн ГБМЗХ дугаартайгаар шинэчлэгдэн батлагдсан. Тус газарт Т******* ******* ******* корпорацаас 2023 оны 03 дугаар сарын 29-ны 1/410 дугаартай ирүүлсэн албан бичгээр “2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/415 тоот захирамжийн дагуу баталсан. Яармаг орчмын ГХДТ-2013-12 багцын хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн "Эко Яармаг-1" төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд төслийн талбайд нийт 146 нэгж талбар хамаарагдахаас 15 нэгж талбарын эзэмшигч, өмчлөгчид болон иргэн А.Ю 2014 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх" хоёр талт гэрээ байгуулсан боловч үргэлжлүүлэн гурван талт гэрээ байгуулахаас татгалзсан тухай албан бичгийг ирүүлсэн. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16 дахь заалтад "Барилга байгууламж захиалагч нь барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцах" гэж заасан байх бөгөөд иргэн А.Ю нь архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулахдаа Т******* ******* сууц корпорацтай хоёр талт гэрээ байгуулсан тухай мэдээллийг тус газарт ирүүлээгүй нь т******* байгууллагыг илтэд хуурсан байсан.
2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Загвар зураг батлагдсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 5/14 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын (Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хүчингүй болсон) 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт "Барилга байгууламжийн эх загвар зураг батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажил эхлээгүй бол уг барилга байгууламжийн эх загвар зургийг хүчингүй болгох эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлэнэ" гэж заасныг үндэслэн хүчингүй болсон байна. 2019 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн ГБМЗХ дугаартайг Архитектур төлөвлөлтийн даалгавар нь "Эко Яармаг-1” төслийн 1 дүгээр ээлжийн ******* ******* барилга угсралтын ажлын талбайд хамаарч байгаа бөгөөд үүнээс шалтгаалан гүйцэтгэгч компанийн зураг төслүүд өөрчлөгдөх, төслийн ажил удаашрах зэрэг хүндрэлүүд байгаа буюу 131 иргэний эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна. Тус газраас 2019 оны ГБМЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болох тухай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10/769 дугаартай албан бичгээр иргэн Ж.Б мэдэгдэж, 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариу тайлбар ирүүлэх тухай албан бичгийн агуулгыг тайлбарлаж, хүрэлцэн ирж гардаж авах тухай удаа дараа сануулсан боловч мэдэгдлийг гардаж аваагүй, очиж авна гэж хариулсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй тул 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаартай албан бичгээр 2019 оны ГБМЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалж шийдвэрлэсэн.
Иймд Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсгийг үндэслэн 2019 оны ГБМЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон. Нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдаад байгаа ө******* өмчийн газар нь иргэн н.Юийн өмчлөлд байсан. Тэгээд 2019 онд н.Ю нь ө******* нэр дээрээ 2019/01-633 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгавар авсан. Энэхүү архитектур төлөвлөлтийн даалгавар нь газрын эрх шилжсэнтэй холбогдуулан иргэн Ж.Б өмчлөлд шилжээд Архитектур төлөвлөлтийн даалгавраа шинэчлэн батлуулах хүсэлтийг 2019 оны 3 дугаар сард ирүүлээд тухайн хүсэлтийг нь судлаад 2019 оны 08 дугаар сарын 09-нд дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчилж олгосон. Т******* ******* сууцын корпорацаас 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 1/410 дугаартай албан бичиг ирүүлсэн. Энэхүү албан бичигт Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа “Эко яармаг-1” төслийг хэрэгжүүлж байгаа. Тус төслийн нэгж талбарт нь иргэн н.Юийн газар нь давхцаж байгаа, мөн манай төсөлд хамаарч байгаа 2 талт гэрээ байгуулсан, харин 3 талт гэрээ байгуулаагүй байгаа. Ийм агуулгаар Архитектур төлөвлөлтийн даалгаврын төслийн нэгж талбартай давхцаж байгаа тул цуцалж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн. Энэхүү хүсэлтийг судлаад 2023 оны 4 дүгээр сарын 17-нд 10/769 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр иргэн Ж.Б мэдэгдэл хүргүүлсэн. Ингэхдээ Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар нийтийн болон гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлана гэсний дагуу танай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохоор сонсох ажиллагаа хийж байна.
Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор хариу ирүүл гэж албан бичиг хүргүүлсэн байдаг. Албан бичиг хүргүүлсэн боловч ямар нэгэн байдлаар хариу тайлбар, үндэслэл бүхий хариу тайлбарыг огт ирүүлээгүй байдаг. Хэд хэдэн удаа утсаар холбогдож мэдэгдсэн байдаг. Ямар нэгэн хариу тайлбар ирээгүй. Үүний дагуу Захиргааны ерөнхий хуулийн дагуу 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлах тухай 1 дугаартай өнөөдрийн маргаан бүхий акт гарсан байдаг. Тэгээд хамгийн анхны газар өмчлөгч иргэн н.Ю нь Архитектур төлөвлөлтийн даалгавар авахдаа Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.16-д заасан барилга байгууламж, захиалагч нь барилга байгууламжийн баримт бичгийн үнэн зөвийг хариуцна гэж заасны дагуу өнөөгийн баримт бичгийг бүрдүүлж, гэр хорооллын нэгж талбарын төсөлд хамаарагдаж 2 талт гэрээ байгуулсан гэдгээ бид нарт ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Түүнчлэн үнэн зөв баримт бичгийг бүрдүүлж ирүүлээгүйн улмаас Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, мөн газрын эрх шилжсэнтэй холбогдолтойгоор үүн дээр батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар нь Ж.Б шилжиж, шинэчилж архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон ийм асуудал байгаа. Загвар зургийн тухайд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр загвар зураг батлагдсан. Тэгээд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор загвар зураг батлагдсанаас хойш 2 жилийн хугацаанд барилга угсралтын ажил эхлэхэд захиргааны хэм хэмжээний акт заасны дагуу загвар зураг өөрөө одоо өнөөдрийн байдлаар бол ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр биш хүчингүй болчихсон байгаа. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг, Хот суурин газрыг дахин төвлөрүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус үндэслэн архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй тул Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно, гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
Т******* ******* ******* ******* нь Х дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 16.5 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын зүгээс 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/415 дугаар захирамжаар энэхүү эрхийг батламжилсан.
Үүний дагуу "Эко яармаг-1" ******* ******* төслийг санаачилж, 2014 оноос тухайн газар дээрх иргэдтэй хоёр талт болон гурван талт гэрээг байгуулан, төслийн бэлтгэл үе шатыг хангаж эхэлсэн бөгөөд захирамжаар олгосон 16.5 га хэсэгчилсэн талбайд нийт 146 айлын нэгж талбар буюу тухайн тооны айл өрх багтаж байгаагаас 131 нэгж талбарын эзэмшигч, өмчлөгч нартай тухайн гэрээг байгуулсан. Мөн төслийн хүрээнд нүүлгэн шилжүүлэлтийн ажил 2020 онд эхэлсэн ба үүнтэй холбогдон гарах зайлшгүй зардал болох түр суурьшуулах зардлыг тухайн хугацаанаас хойш одоог хүртэл олгосоор байна. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газар /Хот байгуулалт, хөгжлийн газар/-аас олгосон бөгөөд үүний дагуу "Эко яармаг-1" ******* ******* төслийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний эскиз зургийг боловсруулан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болон 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус тус батлуулсан.
Иргэн А.Ю нь Х дүүрэг, 4 дүгээр хороо, Арцат 15- тоот газрын өмчлөгч байсан бөгөөд Т******* ******* ******* корпорацтай 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр №14/004 дугаар "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ"-г байгуулсан. "Эко яармаг-1" ******* ******* төслийн анхны загвар зураг батлагдах үед тухайн иргэн нь төслийн оролцогч байсан бөгөөд ө******* өмчлөлийн газраа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар бусад этгээдийн барьцаанд шилжүүлсэн байсан тул барьцаанаас чөлөөлсний дараа гурван талт гэрээг байгуулж, төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшилд шилжүүлэхээр тохиролцсон. Харин Т******* ******* ******* корпорацын зүгээс талуудын хо*******д байгуулсан хоёр талт гэрээ болон харилцан тохиролцсон асуудлын хүрээнд тус иргэний газрыг ******* ******* төлөвлөлтөд оруулан тооцож, дээр дурдсаны дагуу эскиз зургийг батлуулсан. Гэтэл тус иргэн нь анх тохиролцсоны дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа Гэр хорооллын хөгжлийн газрын оролцоотой гурван талт гэрээг байгуулаагүй төдийгүй эскиз зураг батлагдаж, төслийн үйл ажиллагаа эхэлсний дараа барилга барих зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн М3Х2019/01-43 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг холбогдох эрх бүхий байгууллагаас авсан байсан. Тухайн газар дээр ийнхүү барилгын үйл ажиллагаа эрхэлснээр гурван талт гэрээ байгуулсан 131 айл өрх болон төсөл хэрэгжүүлэгч, түүний ерөнхий гүйцэтгэгч компанийн эрх ашиг зөрчигдөж байсан ба төслийг хэрэгжүүлэхэд хэд хэдэн хүндрэлтэй асуудлууд тулгарсан. Тухайлбал, Ерөнхий гүйцэтгэгч компаниас боловсруулсан зураг төслүүд өөрчлөгдөх, үр ашиггүй зардал гарах, үүнээс үүдэн төслийн үйл ажиллагаа удаашрах, гурван талт гэрээ байгуулсан иргэд төслийн хүрээнд ашиглалтад орох ******* сууцанд хамрагдах хугацаа хойшлох зэрэг эрсдэл бий болсон.
Дээрх шалтгаанаар Т******* ******* ******* корпорацын зүгээс Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан иргэн А.Юийн нэр дээрх 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн МЗХ2019/01-43 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцлуулах хүсэлтийг гаргасан бөгөөд холбогдох газраас уг хүсэлтийг үндэслэлтэй гэж үзсэн тул хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Т******* ******* ******* ******* нь тухайн хугацаанаас хойш иргэн А.Ю ө******* өмчлөлийн газраа иргэн Ж.Б худалдсан тухай асуудлыг огт мэдээгүй бөгөөд энэ ч шалтгаанаар тухайн иргэний газрыг төслийн хүрээнд баригдах ******* ******* төлөвлөлтөд оруулан тооцож, холбогдох зургийг эрх бүхий байгууллагаар батлуулсан. Нэхэмжлэлд дурдсанаас үзвэл иргэн Ж.Б нь өмнөх өмчлөгчийн адил тухайн газар дээр барилгын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан байх бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газраас ижил шалтгаанаар тус даалгаврыг хүчингүй болгосон байна. Манай байгууллагын зүгээс Хот байгуулалт, хөгжлийн газрын шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд тус иргэн нь Арцат 15- тоот газар дээр барилгын ажил эхлүүлснээр төсөл хэрэгжүүлэгч, ерөнхий гүйцэтгэгч болон төслийн оролцогч иргэдийн эрх, ашиг сонирхлыг ихээхэн зөрчиж, дээр дурдсан эрсдэлт нөхцөлүүд дахин бий болох юм. Мөн Т******* ******* ******* ******* нь төсөл хэрэгжүүлэгчийн хувьд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувь буюу нийт иргэдийн 89.7 хувьтай гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд Архитектур төлөвлөлтийн даалгаврыг иргэн А.Ю болон Ж.Б нараас цаг хугацааны хувьд өмнө авч, барилгын ажлыг эхлүүлэх урьдчилсан нөхцөлийг хангасан байгаа нь төслийг нэхэмжлэгч талын шаардлагаас үл хамааран хууль ёсны дагуу хэрэгжүүлэх үндэслэлтэй гэж үзэхээр байна. Түүнчлэн Хот байгуулалтын тухай хуулийн 12.5-д "Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна" гэж, 4.1-т "Хот байгуулалт, төлөвлөлтөд Монгол Улсыг хөгжүүлэх Үндэсний хөгжлийн стратегийг хангах үндсэн зарчмыг баримтална" гэж заажээ. Харин Барилгын тухай хуулийн 7.1-т "Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ", үүнд: "7.1.3. энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх, 7.2. Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно" гэж тус тус заасан байна.
“Т******* ******* ******* *******” ТӨХХК нь үндэсний ******* ******* бодлогыг Барилга, хот байгуулалтын яамаар дамжуулан улсын хэмжээнд хэрэгжүүлдэг бөгөөд тухайн байгууллагаас хэрэгжүүлж буй бүхий л төсөл, хөтөлбөр нь нийтийн сайн сайхны төлөө буюу орлогод нийцсэн ******* сууцуудыг бүтээн байгуулж, улс орныг хөгжүүлэх үндсэн зорилтын хүрээнд явагддаг. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч талын хэрэгжүүлэхээр зорьж буй барилгын үйл ажиллагаа нь Барилгын тухай хууль болон Хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд үл нийцэж байх бөгөөд үүнээс шалтгаалан нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж байх тул 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн ГБМЗХ дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.6.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нийслэлийн Засаг даргаас дахин төлөвлөлтийн тал энэ талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, эрхийг Т******* ******* ******* *******д олгосон. Орон ******* төслийг санаачилж 2014 оноос хойш тухайн газар дээр 2 талт болон 3 талт гэрээг байгуулж төслийн бэлтгэл үе шатыг хангаж эхэлсэн. Захирамжаар олгосон 2016 оны 5 га хэсэгчилсэн талбайд нийт 146 айлын нэгж талбар буюу тухайн тооны айл өрх багтаж байгаагаас одоогийн байдлаар 131 талбарын эзэмшигч, өмчлөгчдөө 3 талт гэрээг байгуулчихсан байгаа. Энэ төслийн хүрээнд нүүлгэн шилжүүлэлтийн ажил 2020 онд эхэлсэн. Үүнтэй холбогдмол зайлшгүй гарах зардал, мөн түр суурьшуулах зардал гээд эдгээр зардлууд манайд бодит зардал болоод 7 тэрбум гаруй төгрөгийн зардал гарчихсан байгаа. Манай зүгээс Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний газраас авсан. Үүний дагуу “Эко яармаг-1” ******* сууцын төслийн Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний эскиз зургийг боловсруулсан. Боловсруулж 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр болон 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус тус батлуулсан. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэж дурдсан байгаа. Манайх энэ эскиз зургийг боловсруулахдаа 16,5 га газар буюу нэхэмжлэгчийн байгаа газар бүхэлд нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулах байсан. Тухайн үед болохоор Хот байгуулалт, хөгжлийн газраас юу гэж хэлсэн гэхээр танай энэ 15. га газар дээр даалгавар авчихсан, барилга барих гээд урьдчилсан нөхцөлийг нь хангаад явж байна гэдэг байдлаар явсан. Тэгэхээр манайх тухайн үед буюу 2018 онд үүнийгээ боловсруулж эхэлсэн. Тухайн үед яг юу болоод байгаа асуудлыг нь судалж үзсэн гэтэл анхнаасаа А.Ю гэдэг иргэн маань манайтай 2 талт гэрээ байгуулаад манайх бүр 3 талт гэрээгээ хүртэл байгуулаад Нийслэлийн Засаг даргад манайх өөрсдөө гарын үсэг зураад хүргүүлсэн.
Манайд мэдэгдэлгүйгээр газраа өөр этгээдэд зарчихсан байсан бөгөөд Т******* ******* ******* ******* тэрнээс өмнө манайх төсөл хэрэгжүүлэх талбайн зургийг батлуулсан байсан. Харин Хот байгуулалт, хөгжлийн газраас юу гэж хэлсэн гэхээр танайх 2 барилга давхцах гээд байна 2 даалгавар гарчихсан байна. Тэгэхлээр одоогийн байдлаар давхцалтай холбоотойгоор энэ 16,5 га газрынхаа хүрээнд зураг төслийг батлуулах боломжгүй байна. Тийм учраас хэсэгчлэх хэрэгтэй гэж дурдсан. Тийм учраас зөвхөн төслийн эхний ээлжийн талбай буюу энэ хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан газар дээр буюу тус талбайн хүрээнд манайх зураг төслөө өгсөн байгаа. Түүнээс биш энэ хавтаст хэрэгт гаргаад өгчихсөн байгаа зураг төслөөр зөвхөн Эко роумингийн төсөл хязгаарлах биш цаашаа бусад га талбай гэдэгт хамаараад явчихаж байгаа. А.Ю гээд иргэн борлуулсныг мэдээд тухайн иргэн нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг Хот байгуулалт, хөгжлийн газраас авчихсан байгаа юм. А.Ю, дараа нь Ж.Б гэдэг хүн ө*******хөө өмчлөл дээр газраа шилжүүлж авсныхаа дараа дахиад архитектур даалгавар авчихсан байгаа юм. Гол нь үүнд юу хүсээд байна гэхлээр хэрвээ Ж.Б талаас энэхүү барилгынхаа үйл ажиллагааг эхлүүлбэл манайтай 3 талт гэрээ байгуулсан 131 айл өрх болон төсөл хэрэгжүүлэгч манай ерөнхий гүйцэтгэгч компанийн эрх ашиг болохоор зөрчигдөж байгаа. Төслийг хэрэгжүүлэх хэд хэдэн хүндрэлтэй асуудлууд тулгарсан.
Үүнд болохоор жишээлбэл ерөнхий гүйцэтгэгч компаниас боловсруулсан зураг төслүүд өөрчлөгдөх, үр ашиггүй зардал гарах, үүнээс үүдэн төслийн үйл ажиллагаа удаашрах 3 талт гэрээ байгуулсан иргэд төслийн хүрээнд ашиглалтад орох ******* сууцад хамрагдах хугацаа хойшлох зэрэг ийм нөхцөл байдал бий болж байгаа. Яагаад гэхлээр манай зураг дахиад өөрчлөгдөж байгаа, тэр нь болохоор үндэсний хэмжээний бүтээн байгуулалт 2 бүтээн байгуулалт хо*******доо давхацчихсан. “Эко яармаг-1” төсөл байсан бол шинээр баригдах гүүр бөгөөд энэ нь болохоор хотын түгжрэлийг багасгах зорилготой. Мөн Нийслэлийн авто замын хөгжлийн газраас манайд шууд газар дээгүүр дайруулаад тэр гүүрийг авчихсан. Тэгсэн үнэхээр манай газар, тухайн төсөл хэрэгжиж байгаа газар маань сууриараа хөдлөх шаардлага үүсчихсэн. Зураг маань Хот байгуулалт, хөгжлийн газар дээрээ хэлтсийн мэргэжлийн зөвлөлөөр ороод батлагдчихсан, зөвшөөрөгдчихсөн, дутуу байгаа нь зөвхөн шугам сүлжээн дээрээ зөвшилцөх дутуу байгаа юм. Хэрвээ Ж.Б гэдэг хүн маань зураг төсөл, шинэ зургаар болохоор нэхэмжлэгч талын газрын дэргэд манай төслийн голд байгаа. Манай гадна тохижилт хийгдэх хэсэгт манайх болохоор зураг төсөл бүх шаардагдах материалаа гаргачихсан байгаа. Хэрвээ дахиад тэндээ барилга барина гэвэл наашаа, цаашаа том машинаа зөөж гаргана, буцаж оруулна, барилгажих талбай, орц, гарц гэдэг маш том асуудал үүсдэг. Дахиад шугам сүлжээний асуудал үүснэ. Шугам сүлжээний асуудал үүсээд хэчнээн хэмжээний газар талбай сэндийчих гэхлээр манай хэмжээ бүхэл бүтэн том төсөл, уг төслөө хийх хэмжээний нэг барилгын норм стандартдаа нийцсэн, мөн түүнчлэн том ногоон цогцолборт байгууламж хийх гээд байгаа. Хотын байгуулалт, хөгжлийн газар дээр тус барилгын зураг өөрчлөгдөж байхад манайх дахиж зураг өөрчлөлт дээр хугацаа удаашраад явах байх. Ингээд эрсдэл үүсээд байгаа юм. Тийм учраас уг шалтгаануудаар болохоор Хот байгуулалт, хөгжлийн газраас манайх, Хот байгуулалт, хөгжлийн газарт иргэн А.Ю болон өмчлөгч нарын зөвхөн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг нь хүчингүй болгоод өгөөч гэдэг хүсэлтийг гаргасан. Хот байгуулалт, хөгжлийн газраас тухайн шийдвэрийг болохоор үндэслэлтэй гэж үзсэн. Нэгдүгээрт болохоор манайх үүнийг нэг талаас хараад, бас нэг талаас нь хараад байгаа нэхэмжлэгч талд ө*******хөө 455 метр квадрат газар дээр 16 давхар барилга барих гээд байгаа. Тэгэхлээр барилгын норм дүрмээрээ 455 метр квадрат 16 давхар байр барилга баригдах боломж байгаа. Олгосон байгаа архитектур төлөвлөлтийн даалгаврын 1 дүгээрт гэвэл 131 айл өрхийн эрх ашиг сонирхол, Т******* ******* ******* корпорацын эрх ашиг сонирхол, гол нь хугацаа гарч байгаа бол Т******* ******* ******* *******ас 7 гаран тэрбум төгрөгийн өртөг маань дахиад цаашаа нэмэгдээд явна. Жил, жилээр манайх айл болгонд түр суурьшуулах зардал олгодог ингэж өртөг нэмэгдээд явж байгаа. Ийм эрсдэлүүд үүснэ мөн хууль зүйн үндэслэлийн хувьд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ гэж зааснаар дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувь буюу нийт иргэдийн 89,7%-тай нь манайх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ байгуулсныхаа хүрээнд гол нь иргэн Ж.Б нэхэмжлэгч тал, түүнчлэн А.Ю архитектур төлөвлөлтийн даалгаврыг авахаас өмнөх хугацаанд манайх архитектур төлөвлөлтийнхөө даалгаврыг авсан. Тэгэхээр манайх түрүүлж төслөө хэрэгжүүлэх, эрх нь үүгээр харагдаж байгаа гэж хэлэх гээд байгаа юм. Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-т Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна гэж заасан. Тэгээд 4.1, 4.1.1-д нь болохоор хот байгуулалт төлөвлөлтөд Монгол Улсыг хөгжүүлэх үндэсний хөгжлийн стратегийг хангах үндсэн зарчмыг баримтална гэж заасан. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д Барилгын асуудал эрхэлсэн т******* болон нутгийн захиргааны байгууллага нь барилгын үйл ажиллагаанд холбогдох норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих замаар хувийн, нийтийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ гэж зааснаар эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзаж үзнэ. Үүнийг 7 дугаар зүйлийн 7.1.3-д энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх гэж заасны дагуу энэ хууль болон Хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд заавал нийцэх ёстой. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж бас заасан байгаа. Тэгэхээр эндээс үзвэл нэгдүгээрт гэвэл нийтийн эрх ашиг сонирхлын төлөө явж байгаа төсөл. Тийм болохоор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар харагдаж байгаа.
Хот, суурийн газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д нийтийн эрх ашиг сонирхлыг заавал баримтлах гэсэн утга агуулга бүхий зарчим яригдаж байгаа. Тэгэхээр Т******* ******* ******* ******* үндэсний ******* ******* бодлогыг Барилга хот байгуулалтын яамаар дамжуулан улсын хэмжээнд хэрэгжүүлдэг. Тэгээд тухайн байгууллагаас хэрэгжүүлж буй бүхий л төсөл хөтөлбөр нь нийтийн сайн сайхны төлөө, буюу орлогод нийцсэн ******* сууцуудыг бүтээн байгуулж, улс орныг хөгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд явагддаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэ нэхэмжлэгч талаас авсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцалсан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ маргаанд “барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болгосон захиргааны үйл ажиллагаатай холбоотой” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Ж.Б нь Х дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 15 дугаар гудамж, тоот хаягтай, 1 нэгж талбарын дугаар бүхий 425 метр квадрат талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, уг газар дээр байрлах 87 метр квадрат талбай бүхий хувийн ******* сууцыг өмчлөх эрхийн 0, 0 дугаар гэрчилгээгээр өмчилдөг байна. /ХХ-ийн 5, 6 дахь тал/
2.2.Энэхүү газар болон үл хөдлөх хөрөнгийг өмнөх өмчлөгч А.Юээс шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байна.
2.3.Ж.Б нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын шийдвэрээр ГБМЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар авч, уг газар дээрээ үйлчилгээтэй 16 давхар ******* сууц барихаар төлөвлөсөн байжээ. /ХХ-ийн 56-57 дахь, 9-19 дэх тал/
2.4.Гуравдагч этгээд “Т******* ******* ******* *******” ТӨХХК нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/415 дугаар захирамжаар Нийслэлийн Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 16,5 га талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан /ХХ-ийн 68 дахь тал/, үүнийгээ үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр МЗХ2018 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар авсан байна. /ХХ-ийн 107-110 дахь тал/
Эдгээр Архитектур төлөвлөлтийн даалгавраар төлөвлөсөн төслүүд давхацсантай талууд маргахгүй байна.
2.5.Гэтэл уг газар дээр Ж.Б өмнөх өмчлөгч А.Ю нь Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын шийдвэрээр 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн МЗХ2019/01-43 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж авсан байна. /Хх-ийн 198-199 дэх тал/
2.6.”Т******* ******* ******* *******” ТӨХХК-иас 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/287 дугаар, 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 1/410 дугаар албан бичгээр тус тус Хот байгуулалт хөгжлийн газарт хандан “... А.Ю гэрээ байгуулахаас татгалзаж, тухайн газар дээр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр МЗХ2018 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулснаас шалтгаалж гүйцэтгэгч компанийн зураг төслүүд өөрчлөгдөх, 2023 оны 04 дүгээр сараас эхлэх төслийн бэлтгэл үе шат удаашрах, зэрэг хүндрэлүүд учирч, төсөлд хамрагдаж буй 131 иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа тул 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн МЗХ2019/01-43 тоот Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгөх”-ийг хүсжээ. /ХХ-ийн 61, 78 дэх тал/
2.7.Үүнийг үндэслэн Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10/769 дүгээр Ж.Б хандсан “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр сонсох ажиллагаа явуулах болсон талаар мэдэгджээ. /ХХ-ийн 58 дахь тал/
Ж.Б энэхүү сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээж авсан гэдэгтэй маргаагүй болно.
2.8.Ингээд Хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаар албан бичгээр Ж.Б хандан “... А.Ю Т******* ******* ******* корпорацтай хоёр талт гэрээ байгуулсан боловч, гурван талт гэрээ байгуулахаас татгалзаж, Архитектур төлөвлөлтийн даалгавар авсан байгаа нь “Эко яармаг-1” төслийн 1 дүгээр ээлжийн ******* ******* барилга угсралтын ажлын талбайд багтаж байгаа бөгөөд үүнээс шалтгаалан гүйцэтгэгч компанийн зураг төслүүд өөрчлөгдөх, төслийн бэлтгэл үе шат удаашрах зэрэг хүндрэлүүд учирч, төсөлд хамрагдаж буй 131 иргэний эрх ашиг зөрчигдөж байгааг Т******* ******* ******* *******ас дурдсан гэх тайлбарыг хийж, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг үндэслэн ГБМЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болж байгааг мэдэгджээ. /ХХ-н 59 дэх тал/
2.9.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Ж.Б Нийслэлийн Засаг даргад хандан 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргаж /ХХ-ийн 21 дэх тал/, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 06/3870 дугаар албан бичгээр “гомдлыг шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг өгчээ. /ХХ-ийн 22 дахь тал/
2.10.Ийнхүү “Т******* ******* ******* *******” ТӨХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас хойш 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр А.Ю түүний өмчлөх Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат 15, тоот хаягтай 425,4 метр квадрат газар, 87 метр квадрат хувийн сууцыг 2 өрөө, 49.72 метр квадрат ******* сууцаар солихоор тохирч 2 талт гэрээ байгуулсан байна. /Хх-ийн 79-81 дэх тал/
2.11.Харин тэрээр 3 талт гэрээ байгуулаагүй болох нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний хувиар тогтоогдлоо. /ХХ-ийн 82-86 дахь тал/
2.12.Хот байгуулалт хөгжлийн газар нь төсөл хэрэгжүүлэгч “Т******* ******* ******* *******” ТӨХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр баталсан МЗХ2018 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын зэрэгцээ 2021 онд ГХДТ-ийн 1 дүгээр ээлж, үйлчилгээтэй ******* ******* хотхон барилгажилтын төслийн Загвар зураг, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зургийг баталсан /ХХ-ийн 155-162 дахь тал/ байгаа боловч, Яармаг, 1 дүгээр хорооллыг холбосон гүүрний байгууламжийн ажил явагдаж эхэлснээс шалтгаалж энэ зургаар явуулах төслийн байршил хөдөлсөн, одоогоор төслийн Загвар зураг, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг нь шинэчлэн батлаагүй байгаа болохыг шүүх хуралдаан дээр тайлбарласнаар тогтоогдсон гэж үзсэн.
2.13.Мөн “Т******* ******* ******* *******” ТӨХХК-иас 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг “Т а” ХХК, Улаанбаатар автозам, барилга констракшн” ХХК гэрээ байгуулж, уг гэрээгээр 2022 онд эхний ээлж, 2024 онд 2 дугаар ээлжийн барилгыг барьж ашиглалтад оруулахаар тохирсон байна. /ХХ-ийн 117-118 дахь тал/
2.14.Гэвч нэхэмжлэгч Ж.Б барилга барихаар төлөвлөсөн газар дээр эдгээр компаниуд ямар барилга барих талаар Загвар зураг, зураг төсөл зэрэг нь батлагдаагүй, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг байхгүй байгаа болох нь хариуцагч, гуравдагч этгээдээс “батлагдах шатандаа явж байгаа” гэх тайлбараар, одоогоор ямар нэг барилгын ямар ч ажил огт эхлээгүй байгаа нь шүүхийн үзлэгээр тус тус нотлогдсон ба нэгэнт хүчин төгөлдөр төлөвлөгөө, зураг төсөл байхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч Ж.Б барихаар төлөвлөж буй барилгын улмаас 131 иргэний эрх ашиг хохирч байгаа /маргаан бүхий актад үндэслэлээ болгосон/ гэх нөхцөл нь нотлогдоогүй гэж үзлээ.
2.15.Өөрөөр хэлбэл, Ж.Б барихаар төлөвлөсөн барилгын улмаас “Т******* ******* ******* *******” ТӨХХК-ийн үйл ажиллагаа удааширсан гэх нөхцөл байхгүй байгаа нь хариуцагч болон гуравдагч этгээд одоог болтол зураг төслөө нэг мөр болгож батлуулаагүй гэдгээр харагдаж байна.
2.16.Нийслэлийн Засаг даргын 2014 оны оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/415 дугаар захирамж, “Эко яармаг-1” төслийн зорилго нь гэр хорооллыг татан буулгаж, барилгажуулах, иргэдийг ******* сууцжуулах, энэ төслөө хувийн хэвшлийн хуулийн этгээдээр хэрэгжүүлэхээ төлөвлөсөн байгаа бөгөөд Ж.Б ө******* өмчлөлийн газар дээрээ 16 давхар ******* сууц барих гэж байгаа нь уг төслийг зорилготой адил, зөрчилдөхгүй байна.
2.17.”Т******* ******* ******* *******” ТӨХХК-ийн хэрэгжүүлэх “Эко яармаг-1” төлөвлөлт нь одоог болтол эцэслэн батлагдаагүй байгаа тул Ж.Б Архитектур төлөвлөлтийн даалгавар баталж өгснөөс шалтгаалж барилга барих ажил нь удааширч, 131 иргэний эрхийг зөрчсөн, Т******* ******* ******* корпорацын үйл ажиллагаанд саад учирсан гэх үйл баримтууд нотлогдсонгүй.
2.18.Нэхэмжлэгч Ж.Б нь барилга барих газрын байршлыг сольж өгөх, эсхүл “Эко яармаг-1” төслийн хүрээнд багтааж барилгыг бариулахаар төлөвлөх зэрэг нөхцөлийг хариуцагч болон гуравдагч этгээдээс гаргавал зөвшөөрнө, эвлэрч болно гэдгээ шүүхэд илэрхийлж байна.
2.19. Ж.Б барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын шийдвэрээр гаргасан байхад уг даалгаврыг Дотоод хяналт, хуулийн хэлтсийн дарга нь хүчингүй болгосон байгаа нь эрх бүхий этгээд биш уг актыг гаргасан зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.2.Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д ”Иргэний өмчийн газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай асуудлыг энэ хуулийн 32.4, 32.5-д заасны дагуу тохиролцож чадаагүй бол маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтална” гээд мөн зүйлийн 14.7.1.г-д “төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах” гэж, мөн зүйлийн 14.7.3-т “Хэрэгжүүлэх үе шат”-ыг тогтоосны дотор 14.7.3.в-д “төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах” гэж тус тус заажээ.
3.3.Хариуцагчаас “нэхэмжлэгч Ж.Б олгосон Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож байгаа нь түүний газар болон үл хөдлөх эд хөрөнгөд халдаж байгаа явдал биш” гэх агуулгаар маргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэж байна.
3.4.Учир нь аливаа эрх зүйн этгээдээс хууль ёсны дагуу олж авсан өмчлөлийн хөрөнгөө ө******* үзэмжээр захиран зарцуулах эрхтэй болохын хамт газрыг түүн дээр байрлах үл хөдлөх хөрөнгийн эрхийг салангид авч үзэж болдоггүй өмчийн эрх зүйн онцлог харилцаа юм.
3.5.Иймд Ж.Б ө******* өмчлөлийн газар дээр барилга, үл хөдлөх хөрөнгө барих эрх, аж ахуй эрхлэх эрх зэргийг өмчлөлийн газраас салгаж болохгүй өмчийн эрхэд хамаарна.
3.6.Ийнхүү Монгол Улсын Үндсэн хууль, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар нийтийн эрх ашгийн төлөө хүний өмчлөх эрхийг хязгаарлаж болох боловч энэ нь захиргааны байгууллагад олгосон эрх биш шүүхэд олгосон эрх юм.
3.7.Өөрөөр хэлбэл, хүний өмчлөх эрхийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хязгаарлах тул Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргахыг хуульчилж өгсөн юм.
3.8.Гэтэл газар өмчлөх эрхээс нь салангид авч үзэж болохгүй газар дээрээ барилга барих харилцааг үүсгэчихээд нийтийн эрх ашгийн хангаж байгаа гэх үндэслэлээр уг харилцааг дуусгавар болгох, түүний зөвшөөрөлгүй, ямар нэг тохиролцоо хийхгүй, эсхүл шүүхийн шийдвэргүйгээр түүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө оршин байгаа өмчлөлийн газар дээр дахин төлөвлөлт явуулсан, энэ зорилгоор барилга барих эрхийг нь дуусгавар болгож байгааг өмчлөх эрхэд нь халдсан гэж үзнэ
3.9.Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Барилгын үйл ажиллагааны явцад гуравдагч этгээдийн ажиллаж, амьдрах орчинг болон барилга байгууламж ашиглах эрхийг нь дордуулахгүйгээр хууль тогтоомжид заасан хэмжээгээр өөрчилж болно” гэжээ.
3.10.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” гэж, мөн зүйлийн 42.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ” гэж хуульчлан тогтоосон байна.
3.11.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Хот байгуулалт хөгжлийн газар, төсөл хэрэгжүүлэх эрх олж авсан “Т******* ******* ******* *******” ТӨХХК нар нь Ж.Б хувийн өмчийн халдашгүй байдлын үүднээс түүнтэй тохиролцох, мөн түүний хийж гүйцэтгэхээр зорьж байгаа ажил нь “Эко яармаг-1” төслийн зорилго, агуулгатай нийцэж байгаа тул төсөлдөө хамруулах талаар судалж үзэх, эсхүл түүний газрыг өөр газраар сольж барихаар төлөвлөсөн барилгыг үргэлжлүүлэн барих боломж олгох зэрэг түүний эрхийг хөндөхгүйгээр шийдвэрлэх олон сонгох боломжууд байна.
3.12.Нэхэмжлэгч ч ийм боломжийг хариуцагч талыг гаргавал эвлэрэх саналтай талаар шүүх хуралдан дээр гаргасан болно.
3.13.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар сонгох боломжийг захиргааны байгууллага албан тушаалтанд олгосон учраас шүүх эдгээр боломжийн аль нэгнийг нь сонгохыг заах, тогтоох, шийдвэрлэх эрхгүй, энэ нь шүүхийн шинжлэн судлах асуудлыг хүрээнээс хэтэрсэн учраас хариуцагч болон гуравдагч этгээдүүдээс аль нэг боломжийг сонгож, нэхэмжлэгч Ж.Б өмчлөх эрхийн зөрчлийг арилгах үр дагавар бүхий дахин шинээр акт гаргах боломжийг олгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
3.14.Тодруулбал, маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хязгаарласан бөгөөд эрх бүхий этгээд гаргаагүй учраас хуульд нийцээгүй, хууль бус болох нь тогтоогдож байгаа боловч шүүх нь нийтийн эрх ашгийг харгалзан үзэж, “Эко яармаг-1” төслийг явуулах үйл явцад удаашрал үүсгэхгүй байх зорилгоор уг маргаан бүхий актыг хүчингүй болгохгүйгээр, харин хариуцагчийг нэхэмжлэгч Ж.Б эрхийг сэргээсэн шийдвэрээ гаргах хүртэл уг актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж байна.
3.15.Мөн “Эко яармаг-1” төслийг хэрэгжүүлэх ажил 2014 онд эхэлсэн байхад одоог хүртэл ажлын зураг төсөл нь ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа нь энэхүү дахин төлөвлөлт удаашралтай болсон гэдэг нь харагдаж байх тул А.Ю төсөл хэрэгжээгүй тул газраа эргэлтэд оруулж Ж.Б худалдсан болоод худалдан авсныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй болно
3.16.Энэ шүүхийн шийдвэр нь хариуцагчаас нэхэмжлэгч Ж.Бтэй харилцан тохиролцож түүний хэрэгжүүлэх төслийг “Т******* ******* ******* *******” ТӨХХК-ийн төсөлтэй уялдуулах, эсхүл Б.Б өөр байрлалд газар олгож, түүний төслийг дэмжих, өөр бусад боломжуудыг сонгож шинээр шийдвэр гаргаагүй тохиолдолд Хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаар албан бичиг хүчингүй болох, Ж.Б ГБМЗХ дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар сэргэх хууль зүйн үр дагавартай болно.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3, 14.7.3.в, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дах заалтуудыг тус тус баримтлан Хот байгуулалт хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаар албан бичгийг Хот байгуулалт, хөгжлийн газраас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд Хот байгуулалт, хөгжлийн газар нь шинэ акт гаргаагүй бол Хот байгуулалт хөгжлийн газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 10/1103 дугаартай албан бичиг хүчингүй болгохыг мэдэгдсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг ******* нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ