Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/02421

 

2024 05 02 184/ШШ2024/02421

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: С-ийн
нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д
холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 622,725 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
*******тай 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдөр 61288 тоот зээлийн гэрээг
байгуулан зээлийн эрх нээсэн. 2021 оны 07 дугаар сарын 26-ний өдөр 150,000
төгрөгийг 15 хоногийн хугацаатай 9.9 хувийн хүүтэй 199799 тоот зээлийг Хаан банк
дахь ******* тоот дансанд зээлийг зээлдэгч нь шилжүүлэн авсан. Зээлдэгчийн
зээлийн гэрээ 2021 оны 08 дугаар сарын 10-ний өдөр дуусаж 940 хоног хугацаа
хэтэрч, идэвхтэй ашигласан 15 хоног нэмж нийт 955 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд
зээлийн эргэн төлөлт хийхгүй, утсаар холбогдох гэхэд бүртгэлтэй утасны дугаараа
авахгүй, гэрээг цуцлах талаар албан ёсны хариуг мэдэгдэхгүй, гэрээгээр хүлээсэн
үүргээ биелүүлэхгүй байсан. Иймд 2024 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн
байдлаар үндсэн зээл 150,000 төгрөг, хүү 472,725 төгрөг, нийт дүн 622,725
төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие
“*******” ХХК-ийн 622,725 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь төлж
барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д
холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 622,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл
гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлага болох 622,725 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа
шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д
холбогдох зээлийн гэрээний үүрэгт 622,725 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт
хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 25,240 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 12,620 төгрөг, хариуцагч *******аас 12,620 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН