| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/03555/И |
| Дугаар | 184/ШШ2024/02422 |
| Огноо | 2024-05-02 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2024/02422
2024 05 02 184/ШШ2024/02422
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Зээлийн төлбөрт 466,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн
******* манай “*******” зээлийн аппликэйшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн
зөвшөөрч 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 211230-53531 зээлийн
дугаартай 380,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 8,1 хувийн хүүтэй, 30
хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бидний
тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээлийн
төлбөрийг төлөлгүйгээр 154 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй. Иймд
*******гээс 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй
үндсэн зээлийн үлдэгдэл 266,064 төгрөг, хүү 177,731 төгрөг, нэмэгдүүлсэн хүү
23,185 төгрөг, нийт 466,980 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн
хүсэлтдээ: *******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох
466,980 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж
байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан
зээлийн төлбөр 466,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг сайн дураар биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг “*******
финтек ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК нэхэмжлэлтэй, *******д зээлийн
төлбөрт 466,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, заасныг
баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,660 төгрөгөөс
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 7,330
төгрөг, гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК -д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН