Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/02205

 

2024 04 25 184/ШШ2024/02205

Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 703,035 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч ******* нь ’”Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ” байгуулсан бөгөөд
энэхүү гэрээний үндсэн дээр 2021-11-16-нд 7101743793 тоот ''Цахим зээлийн
гэрээ”-г байгуулж 860,000 төгрөгийн зээлийг 1,9%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай
зээлдэн авсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн
төлбөрт 350,100 төгрөг, зээлийн хүү 145,293 төгрөг, нийт 495,393 төгрөг төлсөн
байна. Зээлдэгчтэй байгуулсан “Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2023-11-01-нд,
дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ
биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7101743793 тоот
гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 509,900 төгрөг, хүү 168,433 төгрөг,
нэмэгдүүлсэн хүү 19,702 төгрөг, нотариатын төлбөрт 5,000 төгрөг, нийт 703,035
төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие
703,035 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн дотор 350,000 төгрөг,
2024 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн дотор 353,035 төгрөгөөр тус тус төлж
барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: Тайлбарыг хүлээн
зөвшөөрсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т
холбогдуулан зээлийн төлбөр 703,035 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 05-ний өдрийн
дотор 350,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн дотор 353,035
төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч
зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч “*******” ХХК-тас тус хэрэгт 2024 оны 03 дугаар
сарын 11-ний өдөр *******д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 25, 26 дугаарт заасан эрх үүрэгтэйгээр оролцох итгэмжлэл олгожээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул зохигч
эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар
бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т
холбогдох 709,035 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын
05-ний өдрийн дотор 350,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 05-ний өдрийн
дотор 353,035 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон
зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 21,423 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 10,712 төгрөг, хариуцагч *******ээс 10,711 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН