| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00361/И |
| Дугаар | 132/ШШ2024/00305 |
| Огноо | 2024-08-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 132/ШШ2024/00305
| 2024 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 132/ШШ2024/00305 | Б******* аймаг |
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Р******* сум, 2 дугаар баг, Х*******лын 2-214 тоотод оршин суух,******* овогт Э*******ын Батжаргал /рд:НФ*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Р******* сум, 2 дугаар багт оршин суух, Ж******* овогт Ө******* Ж******* /рд:ГГ/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/ индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.Батжаргал,
Хариуцагч Ө.Ж*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Л нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Батжаргал нь хариуцагч Ө.Ж*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Бид хоёр 10 жилээсээ үерхэж байгаад 1 дүгээр курс охинтой болсон. 2017 онд бага охин төрсөн. Анх тусдаа гарахдаа гэрт гарч байсан. 2017 оноос байшинтай болсон. 2021 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гараад өнөөдөр энэ хүнтэй уулзаж байна. 2024 оны 6 дугаар сарын 2-ний өдөр Турк улсаас ирсэн. Миний 2 охин дээр ирээгүй. Ганц удаа энэ хүнийг элдвээр хэлж үзээгүй. Манай байшин өвөл хүйтэн байдаг болохоор би гэрээ нэхэмжилж байгаа 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ярьж байсан. Утас нь ганц холбогдохгүй байхад яаж уулзах юм бэ. Би бүүр Ж*******ы ээжээс цагдаад алга болсон гэж мэдэгдчих үү гэж хэлж байсан. Тэгэхэд дараа эрэн сурвалжилсан гээд гадаад гаргадаггүй гэхээр нь больсон. Ж*******ыг Турк улсаас лайв хийснээс хойш хаана байгааг нь мэдсэн. Гэр бүл цуцлуулах, хүүхдүүддээ тэтгэмж тогтоолгох, дундын эд хөрөнгө гаргуулна гэжээ.
Хариуцагч Ө.Ж******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 5 дугаар сард гэрээсээ гарсан нь үнэн. 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ирсэн үнэн. 2 охинтойгоо утсаар хааяа ярьдаг байсан. Эд хөрөнгийн тал дээр гэрний асуудал яриад байх шиг байна. Гэрийг би мэдэхгүй аав, ээжийн өмч. Би гэрийг ээжээс асууж байгаад өгч болно. 2 хүүхдэдээ хэрэгтэй үед нь мөнгө өгч байсан гэв.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5-р хуудас/,
-Э.Батжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,
-Ж.Н*******зулын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-Ж.Н*******мөнхийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 8-р хуудас/,
Э.Батжаргал, Ө.Ж******* нарын гэрлэсний бүртгэлийн хуулбар /хэргийн 9-р хуудас/,
-Б******* аймгийн Р******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай тодорхойлолт /хэргийн 10-р хуудас/,
-Б******* аймгийн Р******* сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаартай албан бичиг /хэргийн 11-р хуудас/,
-Б******* аймгийн Р******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай албан бичиг /хэргийн 12-13-р хуудас/,
-Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хэргийн 14-р хуудас/,
-фото зураг /хэргийн 15-16-р хуудас/,
3. Хариуцагчаас дараах нотлох баримтыг гаргаж өгсөн.
-хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 24-25-р хуудас/
4.Шүүхээс охин Ж.Н*******зул, Ж.Н*******мөнх нарын саналыг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Батжаргал нь хариуцагч Ө.Ж*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэжээ.
2.Э.Батжаргал, Ө.Ж******* нар нь 10 жилийн сургуульд сурч байхдаа танилцаж, үерхэж байгаад 2008 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
3.Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.
4.Гэрлэгчдийн хамт амьдарч байх хугацаанд хариуцагч нь 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ яваад хэл чимээгүй болсон. 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Турк улсаас ирсэн боловч 2 охин дээрээ ирээгүй. Тусдаа амьдарч байгаа тул цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэрлэгчид гэрлэлт цуцлахыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
5.Гэрлэгчдийн гэр бүлд 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр охин Ж.Н*******зул, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр охин Ж.Н*******мөнх нар төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
6.Гэрлэгчдийн дундаас төрсөн насанд хүрээгүй охин Ж.Н*******зул, Ж.Н*******мөнх нарыг өсөж хүмүүжих ахуй нөхцлийн болон хайр халамж шаардагдах онцлог, нас, эцэг, эхийн ёс суртахууны байдал болон охин Ж.Н*******зул, Ж.Н*******мөнх нарын санал зэргийг харгалзан эх Ө.Ж*******ы асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.
7.Хэдийгээр шүүхээс насанд хүрээгүй хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн боловч энэ нь Ө.Ж*******ы эцэг байх эрхийг хязгаарласан үйлдэл биш тул Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй болохыг дурдаж байна.
8.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ эцэг, эх нь сар бүр тэжээн тэтгэхээр заасан байх тул хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэнтэй холбогдуулан охин Ж.Н*******зул, Ж.Н*******мөнх нарыг эцэг Ө.Ж*******аар тэжээн тэтгүүлж, хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэлээ.
9.Зохигч нар нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахаар харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрэн хэлэлцсэн.
Үүнд: Нэхэмжлэгч Э.Батжаргалд
-Ө.Ж******* /рд:ГГ/-ы өмчлөлийн Б******* аймгийн Р******* сумын 2 дугаар баг, Хар чулуут хийморь 2 дугаар гудамж, 214 тоотод байрлах, 6307002220 нэгж талбарын дугаартай, 1244 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
-Ө.Ж******* /рд:ГГ/, Э.Батжаргал /рд:НФ*******/, Ж.Н*******зул /рд:НФ09210104/, Ж.Н*******мөнх /рд:ГП17262225/ нарын өмчлөлийн Б******* аймгийн Р******* сумын 2 дугаар баг, Хар чулуут хийморь 2 дугаар гудамж, 214 тоотод байрлах, 71 м.кв талбайтай, Ү-0416000458 дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
-5 ханатай Монгол гэрийг өгөхөөр тус тус тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвэлрлийг батлах нь зүйтэй байна.
10.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ж*******аас 228,923 /хоёр зуун хорин найман мянга есөн зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Батжаргалд 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, Төрийн санд 158,723 /нэг зуун тавин найман мянга долоон зуун хорин гурав/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан******* овогт Э*******ын Батжаргал /рд:НФ*******/, Ж******* овогт Ө******* Ж******* /рд:ГГ/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Ж.Н*******зул, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Ж.Н*******мөнх нарыг эх Э.Батжаргалын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Ж.Н*******мөнхийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Ж.Н*******мөнхийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ө.Ж*******аар сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Э.Батжаргалд даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Батжаргал, хариуцагч Ө.Ж******* нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч Э.Батжаргалд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс Ө.Ж******* /рд:ГГ/-ы өмчлөлийн Б******* аймгийн Р******* сумын 2 дугаар баг, Хар чулуут хийморь 2 дугаар гудамж, 214 тоотод байрлах, 6307002220 нэгж талбарын дугаартай, 1244 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ө.Ж******* /рд:ГГ/, Э.Батжаргал /рд:НФ*******/, Ж.Н*******зул /рд:НФ09210104/, Ж.Н*******мөнх /рд:ГП17262225/ нарын өмчлөлийн Б******* аймгийн Р******* сумын 2 дугаар баг, Хар чулуут хийморь 2 дугаар гудамж, 214 тоотод байрлах, 71 м.кв талбайтай, Ү-0416000458 дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 5 ханатай Монгол гэрийг өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Ж*******аас 228,923 /хоёр зуун хорин найман мянга есөн зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Батжаргалд 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг, Төрийн санд 158,723 /нэг зуун тавин найман мянга долоон зуун хорин гурав/ төгрөгийг тус тус олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ