| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00342/И |
| Дугаар | 132/ШШ2024/00315 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 132/ШШ2024/00315
| 2024 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 132/ШШ2024/00315 | Булган а******* |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Булган а******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Булган аймгийн Б*******гын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган а*******, Булган сум, 2 дугаар баг, Х******* 2-224 тоотод оршин суух, Ж******* овогт М*******ы Ж******* /рд:ГЮ*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 722,517 /долоон зуун хорин хоёр мянга таван зуун арван долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Б*******га нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч М.Ж*******аас 722,517 төгрөг гаргуулу өгнө үү гэжээ.
Төрийг төлөөлж оролцсон прокурор М.С******* шүүхэд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Б*******гын нэхэмжлэлтэй, М.Жаргаласайханд холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Б*******га нь хариуцагч М.Ж*******д холбогдуулан 722,517 /долоон зуун хорин хоёр мянга таван зуун арван долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 722,517 /долоон зуун хорин хоёр мянга таван зуун арван долоо/ төгрөгийг хариуцагч М.Ж******* нь Төрийн сан банкин дахь 100900013040 тоот дансанд төлж барагдуулсан болох нь Төрийн банк ХХК-ийн мөнгөн шилжүүлэгчийн 2024 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Булган аймгийн Б*******гын нэхэмжлэлийн шаардлага болох 722,517 /долоон зуун хорин хоёр мянга таван зуун арван долоо/ төгрөгийг хариуцагч М.Ж******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ