Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2024/02230

 

2024 04 25 184/ШШ2024/02230

Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д
холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 504,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
*******тэй 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 34575 тоот зээлийн гэрээг
байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 200,000
төгрөгийг 60 хоногийн хугацаатай 9,9 хувийн хүүтэй 8930226 тоот зээлийг Голомт
банк дахь ******* тоот дансанд зээлийг зээлдэгч нь шилжүүлэн авсан.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 03
дугаар сарын 12-ний өдрийн байдлаар зээлийн гэрээ 2023 оны 02 дугаар сарын
05-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 581
хоногийн хүү 383,460 төгрөг, хүү төлсөн 79,200 төгрөгийг хасаж нийт хүү 304,260
төгрөг нийт дүн 504,260 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******”
ХХК-с нэхэмжилсэн 504,260 төгрөгийг 2 хувааж 2024 оны 05 дугаар сарын 10-ний
өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн
тайлбарт: Хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан
зээлийн төлбөрт 504,260 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлага 504,260 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын
10-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож тайлбараа ирүүлсэн байна.

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-н нэхэмжлэлтэй, *******д холбогдох
504,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 10-ний дотор
нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн
15,778 төгрөгөөс ******* дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-
аас 7,889 төгрөг, хариуцагч *******гээс 7,889 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч
“*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН