| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00350/И |
| Дугаар | 132/ШШ2024/00325 |
| Огноо | 2024-08-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 132/ШШ2024/00325
| 2024 оны 08 сарын 09 өдөр | Дугаар 132/ШШ2024/00325 | Б******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, Б******* аймгийн Э*******ийн байранд байрлах, Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, О******* сум, 5 дугаар баг, Ш*******ы 3 дугаар гудамж, 309 тоотод оршин суух, Б******* овогт Д*******гийн Б******* /ГО*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,867,900 /нэг сая найман зуун жаран долоон мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай 132/******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Д.Б*******ээс Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1,867,900 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь тоот дансанд олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлага болох 1,867,900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Төрийг төлөөлж оролцсон прокурор М.Сайнзаяа, шүүхэд гаргасан тайлбартаа: Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй, Д.Б*******эд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хариуцагч Д.Б*******эд холбогдуулан 1,867,900 /нэг сая найман зуун жаран долоон мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Б******* аймгийн Э*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б*******эд холбогдуулан 1,867,900 /нэг сая найман зуун жаран долоон мянга есөн зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар, хариуцагч Д.Б*******ээс 22,836 /хорин хоёр мянга найман зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ