Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 132/ШШ2024/00326

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 132/ШШ2024/00326

Булган аймаг

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, Х******* дүүрэг, 15 дугаар хороо, Н******* гудамж, *******, 148 тоотод оршин суух, С******* овогт Б*******ын Х******* /рд:УШ*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Бугат сум, 2 дугаар багт оршин суух, Б******* овогт Гын Б /рд:ГЭ/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,902,059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь хариуцагч Г.Бт холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу 1,902,059 төгрөг гаргуулахаар шүү хэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Г.Бтэй харилцан тохиролцож, төлбөр барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х******* нь Г.Бтэй харилцан тохиролцож, төлбөр барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Х*******ы нэхэмжлэлтэй, Г.Бт холбогдох 1,902,059 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,383 /дөчин таван мянга гурван зуун наян гурав/ төгрөгөөс 22,691 /хорин хоёр мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 22,691 /хорин хоёр мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөг, хариуцагч Г.Бээс 22,691 /хорин хоёр мянга зургаан зуун ерэн нэг/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Х*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ