| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00372/И |
| Дугаар | 132/ШШ2024/00331 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 132/ШШ2024/00331
| 2024 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 132/ШШ2024/00331 | Булган аймаг |
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: О******* аймаг, Б******* сум, Х*******,******* тоотод оршин суух, Б******* овогт Ч*******ийн У******* /рд:ГЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00372/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Ч.У*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.У******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь Булган аймгийн 7 дугаар цэцэрлэгт 1987-1988 онд багшаар, 2 дугаар цэцэрлэгт 1988-1991 онд багшаар, 8 дугаар цэцэрлэгт 1992-1993 онд тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Ч.У*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай Д.У*******ийн Булган аймгийн 2 дугаар цэцэрлэгт 1989-1991 онд багшаар ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай Д.У*******ийн Булган аймгийн 7 дугаар цэцэрлэгт 1987, 1988 он, 8 дугаар цэцэрлэгт 1992 онд багшаар ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-Ж.У*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,
-Ч.У*******ийн нэрээр 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-р хуудас/,
-Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/,
-2 дугаар цэцэрлэгийн багш Д.У*******ийн 1991 оны цалингийн картны хуулбар /хэргийн 10-17-р хуудас/,
Шүүх санаачлагаараа Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.У*******ийн ХААТР-1 маягт, төрөгсдийг бүртгэх анкетын хуулбарыг авсан байна.
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Л.А, Г.Э нарын мэдүүлгийн авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ч.У*******ийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Булган аймгийн Булган сумын 7 дугаар цэцэрлэгт 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2 дугаар цэцэрлэгт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 8 дугаар цэцэрлэгт 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 5 дугаар цэцэрлэгт 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай албан бичигт Дашдоржийн У*******, төрсний бүртгэлийн лавлагаанд Жавзандуламын У******* гэж эхээр нь овоглон , Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрөгсдийг бүртгэх анкетад Жавзандуламын У******* гэж эхээр нь овоглож бичжээ.
Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 маягтад түүний овог нэрийг Ч*******ийн У******* гэж бүртгэсэн байна.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Ч.У******* нь Булган аймгийн Булган сумын 7 дугаар цэцэрлэгт 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2 дугаар цэцэрлэгт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 8 дугаар цэцэрлэгт 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 5 дугаар цэцэрлэгт 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус багшаар ажиллаж байсан болох нь:
- Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай Д.У*******ийн Булган аймгийн 2 дугаар цэцэрлэгт 1989-1991 онд багшаар ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай Д.У*******ийн Булган аймгийн 7 дугаар цэцэрлэгт 1987, 1988 он, 8 дугаар цэцэрлэгт 1992 онд багшаар ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-Ж.У*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Ч.У*******ийн нэрээр 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Булган аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 169 дугаартай тушаалын хуулбар,
-2 дугаар цэцэрлэгийн багш Д.У*******ийн 1991 оны цалингийн картны хуулбар,
- Ч.У*******ийн ХААТР-1 маягт, төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,
-гэрч Л.Аийн: Ч.У******* нь 1988 онд 8 дугаар цэцэрлэгт багшаар ажилд орсон. 1993 он хүртэл ажиллаж байгаад 5 дугаар цэцэрлэг рүү шилжсэн. 1994 он хүртэл ажиллаад буцаад 8 дугаар цэцэрлэгт ирж ажилласан гэх мэдүүлэг,
-гэрч Г.Эгийн: Ч.У******* нь 1988 онд 2 дугаар цэцэрлэгт багшаар ажилд орсон. 1991 он хүртэл ажиллаж байгаад 8 дугаар цэцэрлэг рүү шилжсэн гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Ч*******ийн У******* /рд:ГЮ*******/-ийг Булган аймгийн Булган сумын 7 дугаар цэцэрлэгт 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2 дугаар цэцэрлэгт 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 8 дугаар цэцэрлэгт 1991 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 5 дугаар цэцэрлэгт 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ