Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2024/00332

 

 

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2024/00332

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: О******* аймаг, Б******* сум, Х*******,******* тоотод оршин суух, О******* овогт Б*******ын Е******* /рд:ГЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00373/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Е*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Е******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Булган аймгийн Над 1986-1988 онд засварчин, 8 дугаар баазад 1988-1991 онд жолоочоор, Хэд 1991-1994 онуудад тус тус ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Б.Есөн-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Булган хотын Хийн даргын 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 351 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-Батлан хамгаалахын төв архивын 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4902 дугаартай Б.Есөн-Эрдэнийн цэргийн алба хаасан архивын лавлагаа /хэргийн 29-р хуудас/

-фото зураг /хэргийн 23-р хуудас/,

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Б.Э, Л.Х нараас мэдүүлгийг авсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.Есөн-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.Хүсэлт гаргагч Б.Е******* нь хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй тул Булган аймгийн Над 1986-1988 онд засварчин, 8 дугаар баазад 1988-1991 онд жолооч, Хэд 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оныг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

4.Б.Е******* нь Булган аймгийн Трын харъяа 8 дугаар баазад 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Хэд 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус жолоочоор ажиллаж байсан болох нь:

-Булган хотын Хийн даргын 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 351 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Батлан хамгаалахын төв архивын 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4902 дугаартай Б.Есөн-Эрдэнийн цэргийн алба хаасан архивын лавлагаа,

-фото зураг,

-гэрч Н.ын: Б.Е******* нь Булган аймгийн Хэд 1991 онд жолоочоор ажилд орсон. 1993 он 7 сард Х хувьчлагдаад ажлаасаа гарсан. Тухайн үед Б.Е******* нь даргын жолооч хийж байсан. Даргаар Оросоо гэдэг хүн ажиллаж байсан. Худалдаа бэлтгэлийн тресст 1991 оноос хувьчлал эхэлсэн. Хувьчлал үргэлжилсээр байгаад 1996 онд бүрэн татан буугдсан гэх мэдүүлэг,

- гэрч Л.Хгийн: Б.Е******* нь Булган аймгийн Хэд 1991 онд жолоочоор ажилд орсон. 1993 онд Х хувьчлагдаад ажлаасаа гарсан. Тухайн үед Б.Е******* нь даргын жолооч хийж байсан. Даргаар Сэрчиндорж гэдэг хүн ажиллаж байсан. Х 1993 онд татан буугдсан гэх мэдүүлэг,

- гэрч Б.Эын: Б.Е******* нь Булган аймгийн Трын харъяа 8 дугаар баазад 1987 онд жолоочоор ажилд орсон. Энэ байгууллагад 1990 он хүртэл ажилласан. Б.Эрдэнэ нь дуудлагын жолооч барьдаг байсан. УАЗ 469 машин барьж байсан. Тухайн үед албан газруудад Улаанбаатар хотоос ирсэн төлөөлөгч нарт машин захиалж хөдөөгүүр томилолтоор ажиллаж байсан. Нийт 2 бригадын 17 жолооч ажилладаг байсан. 8 дугаар бааз 1990 онд татан буугдаад Тээвэр ХК байгуулагдсан гэх мэдүүлэг,

- гэрч С.Бы: Б.Е******* нь Булган аймгийн Трын харъяа 8 дугаар баазад 1987 онд жолоочоор ажилд орсон. Энэ байгууллагад 1993 он хүртэл ажилласан. Б.Е******* нь дуудлагын жолооч барьдаг байсан. УАЗ 469 машин барьж байсан. 8 дугаар бааз 1993 онд татан буугдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас Булган аймгийн Над 1986 оноос 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч нь дээрх хугацаанд Булган аймгийн Над засварчнаар ажиллаж байсан талаархи бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул ажиллаж байсан үйл баримтыг тогтоох боломжгүй юм.

5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О******* овогт Б*******ын Е******* /рд:ГЮ*******/-ийг Булган аймгийн Трын харъяа 8 дугаар баазад 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл, Булган аймгийн Хэд 1991 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас Булган аймгийн Над 1986 оноос 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ