Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2024/00333

 

 

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2024/00333

Б******* аймаг

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч:Б******* аймаг, Х******* сум, 3 дугаар баг, М******* тоотод оршин суух, Э******* овогт З*******ын Б******* /рд:ГВ*******/-ы нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00375/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч З.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч З.Б******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Б сумын Хөдөлмөр нэгдэлд тракторын жолооч, 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Х******* сумын Саруул зам нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. Саруул зам нэгдэл татан буугдаж Саруул зам ХК, Саруул зам ХХК, Ц ХХК болж өөрчлөн байгуулагдсан. 2001 оны 12 дугаар сарыг дуустал тракторын жолоочоор ажилласан. Мөн 2003 онд Б ХХК-д тракторын жолоочоор ажиллаж байсан. Зарим тушаал дээр миний нэрийг З******* овогтой Болд гэж бичсэн байна. Иймд 1987-2001 оны 12 сарыг дуустал, 2003 онд тракторын жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-З.Б*******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-З.Б*******ы нэрээр 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-З.Б*******ы нэрээр 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 5-7-р хуудас/,

-З.Б*******ы Б******* аймгийн Х*******, Баян-Агт сумын Ц ХХК, Б ХХК-д 1999, 2003 онд шимтгэл төлсөн архивын лавлагаа /хэргийн 8-р хуудас/,

-З.Б*******ы 2001, 2206, 2007, 2008, 2011, 2012, 2013, 2014 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт /хэргийн 9-11-р хуудас/,

-З.Б*******ы 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тэргүүний тариаланчын үнэмлэхийн хуулбар /хэргийн 12-р хуудас/,

-З.Б*******ы 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БУЛГАН АТАР-55 медалийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 13-р хуудас/,

-З.Б*******ы Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн медалийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 14-р хуудас/,

-З.Болдын 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн баярын бичгийн хуулбар /хэргийн 15-р хуудас/,

-З.Б*******ы 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн сайшаалын үнэмлэхийн хуулбар /хэргийн 16-р хуудас/,

-З.Б*******ы 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн аварга тракторч дипломын хуулбар /хэргийн 17-р хуудас/,

-З.Б*******ы 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн баярын бичгийн хуулбар /хэргийн 18-р хуудас/,

-З.Б*******ы 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн баярын бичгийн хуулбар /хэргийн 19-р хуудас/,

-Б******* аймгийн Б сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 20-р хуудас/,

-Б******* аймгийн Б сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 21-р хуудас/,

-Б******* аймгийн Б сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 105 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 22-р хуудас/,

-Б******* аймгийн Х******* сумын Саруул зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар /хэргийн 23-р хуудас/,

-З.Б*******ы нэрээр 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн цэргийн батлахын хуулбар /хэргийн 24-26-р хуудас/,

Шүүх санаачлагаараа Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б******* аймгийн Х******* сумын Саруул зам нэгдэл, Б сумын Хөдөлмөр нэгдлийн хуулийн этгээдийн лавлагааг авсан байна.

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Г.Б, Ц.Б нараас мэдүүлэг авсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч З.Б*******ы нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Б******* аймгийн Б сумын Хөдөлмөр нэгдэлд 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Б******* аймгийн Х******* сумын Саруул зам нэгдэлд 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл, Саруул зам ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, Ц ХХК-д 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Б ХХК-д 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хүсэлт гаргагч нь Б******* аймгийн Х******* сумын Саруул зам ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, Ц ХХК-д 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Б ХХК-д 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.З.Б******* нь Б******* аймгийн Б сумын Хөдөлмөр нэгдэлд 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Б******* аймгийн Х******* сумын Саруул зам нэгдэлд 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл, Саруул зам ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь:

- З.Б*******ы иргэний үнэмлэхийн хуулбар,

-З.Б*******ы нэрээр 1988 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-З.Б*******ы нэрээр 1995 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нээсэн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар,

-З.Б*******ы Б******* аймгийн Х*******, Баян-Агт сумын Ц ХХК8 Бэрэнтүшиг ХХК-д 1999, 2003 онд шимтгэл төлсөн архивын лавлагаа,

-З.Б*******ы 2001, 2206, 2007, 2008, 2011, 2012, 2013, 2014 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт,

-З.Б*******ы 1998 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тэргүүний тариаланчын үнэмлэхийн хуулбар,

-З.Б*******ы 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн БУЛГАН АТАР-55 медалийн үнэмлэхийн хуулбар,

-З.Б*******ы Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн медалийн үнэмлэхийн хуулбар,

-З.Болдын 1988 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн баярын бичгийн хуулбар,

-З.Б*******ы 1997 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн сайшаалын үнэмлэхийн хуулбар,

-З.Б*******ы 1991 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн аварга тракторч дипломын хуулбар,

-З.Б*******ы 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн баярын бичгийн хуулбар,

-З.Б*******ы 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн баярын бичгийн хуулбар,

-Б******* аймгийн Б сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 32 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Б******* аймгийн Б сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-Б******* аймгийн Б сумын Монгол-Кубын найрамдалт Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 105 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,

-Б******* аймгийн Х******* сумын Саруул зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 132 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар,

-З.Б*******ы нэрээр 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээсэн цэргийн батлахын хуулбар,

-Б******* аймгийн Х******* сумын Саруул зам нэгдэл, Б сумын Хөдөлмөр нэгдлийн хуулийн этгээдийн лавлагаа,

-гэрч Г.Бы: З.Б******* нь Х******* сумын Саруул зам нэгдэлд 1988 далан тав, комбайны жолоочоор ажилд орсон. Нэгдэл татан буугдтал ажиллаж байгаа Саруул зам ХК, Ц ХК-д үргэлжлүүлэн ажилласан. Дандаа далан тав, комбайны жолоочоор ажилласан. Нэгдэл 1990 онд татан буугдсан. 1990-1995 он хүртэл Саруул зам ХК, 1995 онд Ц ХК байгуулагдсан гэх мэдүүлэг,

-гэрч Ц.Бийн: З.Б******* нь Х******* сумын Саруул зам нэгдэлд 1988 трактор, комбайны жолоочоор ажилд орсон. Нэгдэл татан буугдтал ажиллаж байгаад Саруул зам ХК, Ц ХК байгуулагдсан. Энэ 2 компанид хоёуланд нь трактор комбайны жолоочоороо үргэлжлүүлэн ажилласан. 2021 он хүртэл тасралтгүй ажилласан. Бид хоёр хамт жолоочоор ажилладаг байсан. Нэгдэл 1991 онд татан буугдсан. 1991-1995 он хүртэл Саруул зам ХК, 1995 онд Ц ХК байгуулагдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э******* овогт З*******ын Б******* /рд:ГВ*******/-ыг Б******* аймгийн Б сумын Хөдөлмөр нэгдэлд 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Б******* аймгийн Х******* сумын Саруул зам нэгдэлд 1988 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл, Саруул зам ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Хүсэлт гаргагч нь Б******* аймгийн Х******* сумын Саруул зам ХК-д 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл, Ц ХХК-д 1996 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Б ХХК-д 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ