Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2024/00334

 

 

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2024/00334

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: У******* хот, Б******* дүүрэг, 24 дүгээр хороо, цэргийн 2 дугаар гудамж, 9 тоотод оршин суух, Ю******* овогт В*******гийн ******* /РД:ГН*******/-ы нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00321/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч В.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Булган аймгийн Х сумын У багийн сургуульд 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 05 дугаар сар хүртэл хүмүүжүүлэгчээр ажиллаж байсан. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай албан бичиг /хэргийн 3-р хуудас/,

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай В.*******ы Х сумын У бага сургуульд 1987-1992 онд байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-В.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 5-р хуудас/,

-В.*******ы нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6-р хуудас/,

-В.*******аас 2024 оны 06 дугаар сарын 17-ны дөр Б.Б*******ид олгосон итгэмжлэл /хэргийн 7-р хуудас/,

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Я.С, Ч.Л нарын мэдүүлгийн авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч В.*******ы нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Булган аймгийн Х сумын У багийн бага сургуульд 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.В.******* нь Булган аймгийн Х сумын У багийн бага сургуульд 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь:

-Булган аймгийн Архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай В.*******ы Х сумын У бага сургуульд 1987-1992 онд байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-В.*******ы нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

-гэрч Я.Сгийн: В.******* нь Булган аймгийн Х сумын У багийн сургуульд 1986 онд дотуур байрны хүмүүжүүлэгчээр ажилд орсон. Уг байгууллагад 1992 оны хавар хүртэл ажиллаад Налайх дүүрэг рүү шилжин явсан. Түүнээс хойш ирж ажиллаагүй. Тухайн дотуур байр 20 гаруй хүүхэдтэй байсан. Бага сургуульд эрхлэгч, 3 багш, дотуур байрны хүмүүжүүлэгч, галч, нярав, тогооч гэх мэт нийт 14 ажилтантай байсан гэх мэдүүлэг,

-гэрч Ч.Лгийн: В.******* нь Булган аймгийн Х сумын У багийн сургуульд 1986 онд дотуур байрны хүмүүжүүлэгчээр ажилд орсон. Бид хоёр хамт дотуур байранд ажилладаг байсан. Дотуур байр сургуультай залгаа байдаг байсан. Дотуур байранд хүмүүжүүлэгч, үйлчлэгч, тогооч зэрэг хүмүүс ажилладаг байсан. Дотуур байранд 60 гаруй хүүхэд амьдардаг байсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ю******* овогт В*******гийн ******* /РД:ГН*******/-ыг Булган аймгийн Х сумын У багийн бага сургуульд 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ