Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2024/00335

 

 

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 132/ШШ2024/00335

Б******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б******* аймаг, Х******* сум, 3 дугаар багт оршин суух, Б******* овогт Ж******* Т******* /рд:ГИ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2024/00340/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч Ж.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ж.Т******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Б******* аймгийн Барилга угсралтын конторт 1987-1991 оны 05 дугаар сарыг дуустал өрөг угсрагчаар ажиллаж байсан. Мөн 1992-1994 оны 12 дугаар сарыг дуустал Х******* сумын суурь боловсролын сургуульд туслах тогоочоор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Ж.Т*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,

-Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Б******* аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай Ажилд авч, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 4-р хуудас/,

-БНМАУ-ын Улсын барилгын хорооны харъяа Б******* аймгийн барилга угсралтын трестийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 5-6 дугаар хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай Ж.Т*******ын х******* сумын сургуульд 1992-1994 онд туслах тогоочоор ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 7-р хуудас/,

-Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 8-р хуудас/,

- Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаартай тушаалын хавсралт /хэргийн 9-р хуудас/,

-Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаартай Ажилд түр авах тухай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/,

- Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 11-р хуудас/,

Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 12-р хуудас/,

- Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар /хэргийн 13-р хуудас/,

-И.Б, Т.Агийн нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 26-27-р хуудас/,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай Ж.Т*******ын Б******* аймгийн Барилга угсралтын конторт 1987, 1988, 1990, 1991 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 33-р хуудас/,

-Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Б******* аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай Ажилд авч, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар /хэргийн 34-35-р хуудас/,

-Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 450 дугаартай албан бичиг /хэргийн 44-р хуудас/,

3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Б.Ж, М.Ц*******, Ж.Ц*******, Л.О нарын мэдүүлгийн авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Ж.Т*******ын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул Б******* аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл өрөгч-угсрагчаар, Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Ж.Т******* нь Б******* аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл өрөгч-угсрагчаар, Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь:

-БНМАУ-ын Улсын барилгын хорооны харъяа Б******* аймгийн барилга угсралтын трестийн даргын 1991 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай тушаалын хуулбар,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай Ж.Т*******ын х******* сумын сургуульд 1992-1994 онд туслах тогоочоор ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,

-Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 37 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар,

- Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаартай тушаалын хавсралт,

-Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 32 дугаартай Ажилд түр авах тухай тушаалын хуулбар,

-Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 41 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар,

-Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай Ажлаас чөлөөлөх, ажилд авах тухай тушаалын хуулбар,

- Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар,

-И.Б, Т.Агийн нарын төрсний бүртгэлийн лавлагаа,

-Б******* аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаартай Ж.Т*******ын Б******* аймгийн Барилга угсралтын конторт 1987, 1988, 1990, 1991 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,,

-Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Б******* аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай Ажилд авч, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар,

-Б******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 450 дугаартай албан бичиг,

-гэрч Б.Жы: Ж.Т******* нь 1992 онд хичээлийн жил эхлэхэд Х******* сумын 8 жилийн сургуульд тогоочоор ажилд орсон. 1994 оныг дуустал ажилласан. Намайг анх 1987 онд Х******* суманд томилогдон очиход Б******* аймгийн барилгынхан гээд барилгын бригад сургууль, соёлын төв, тамгын газрыг барьж ашиглалтанд өгч байсан. Уг бригадад Ж.Т******* нь ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-гэрч М.Ц*******гийн: Ж.Т******* нь 1992 оноос 1994 оныг дуустал Х******* сумын 8 жилийн сургуульд тогооч, үйлчлэгчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг,

-гэрч : Ж.Ц*******ийн: Ж.Т******* нь Б******* аймгийн Барилга угсралтын конторт 1987 онд засал чимэглэлчнээр ажилд орсон. Бид хоёр заслын 2 дугаар бригадад хамт ажилладаг байсан. Ж.Т******* нь Сэлэнгэ, Х******* сум руу нэгдсэн бригадад орж ажиллан барилга барьж байсан. Тухайн үед сургууль, эмнэлэг, дотуур байр, соёлын төвийн барилгуудыг барьж байсан. Ж.Т******* нь 1991 он хүртэл ажилласан. Б******* аймгийн Барилга угсралтын контор 1985 онд татан буугдаж, Барилга угсралтын трест болсон. 1991 онд татан буугдсан. Ж.Т******* нь үүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлсэн гэх мэдүүлэг,

-гэрч Л.Огийн: Ж.Т******* нь Б******* аймгийн Барилга угсралтын конторт 1987 онд засал чимэглэлчнээр ажилд орсон. 1991 он хүртэл тасралтгүй ажилласан. Тухайн үед Барилга угсралтын конторт нийт 1000 гаруй ажилтантай байсан. Ж.Т******* нь нэгдсэн 2 дугаар бригадад ажилладаг байсан. Б******* сум, Сайхан, Тэшиг, Хутаг-Өндөр гэх мэт бараг бүх сумдын сургууль, эмнэлэг, цэцэрлэг, дотуур байрны барилгыг барьсан. Б******* аймгийн Барилга угсралтын контор 1985 онд Барилга угсралтын трест болсон. 1991 онд татан буугдсан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* овогт Ж******* Т******* /рд:ГИ*******/-ыг Б******* аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл өрөгч-угсрагчаар, Б******* аймгийн Х******* сумын 8 жилийн дунд сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ