| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00369/И |
| Дугаар | 132/ШШ2024/00336 |
| Огноо | 2024-08-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 132/ШШ2024/00336
| 2024 оны 08 сарын 15 өдөр | Дугаар 132/ШШ2024/00336 | Б******* аймаг |
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 4 дүгээр баг, 1-101 тоотод оршин суух, Э******* овогт Б*******ы Э******* /рд:ГЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Могод сум, 5 дугаар багт оршин суух, Н******* овогт О*******гийн П******* /рд:ГЕ*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/ индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Э*******,
Хариуцагч О.П*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч О.П*******ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь О.П*******той 2001 онд гэр бүл болсон. 2020 онд П.Т, 2003 онд охин П.Ө, 2008 онд охин П.А, 2013 онд охин П.Н нарыг төрүүлсэн. 2018 оноос бид хоёр хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байна. Иймд гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Би өөр хүнтэй амьдарч, 2 хүүхэдтэй болсон гэжээ.
Хариуцагч О.П******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гарг******* тайлбартаа: Гэрлэлт цуцлуулхад татгалзах зүйлгүй гэв.
2. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Б.Э*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Б******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/,
-П.Н, П.А нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5, 7-р хуудас/,
-О.П*******, Б.Э******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,
-Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хэргийн 8-9-р хуудас/,
3. Хариуцагчаас хариуц тайлбар болон нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э******* нь хариуцагч О.П*******ид холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэрлэлт гэж хуулиар тогтоосон н*******д хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэжээ.
Б.Э*******, О.П******* нар нь 20001 онд танилцаж, 2001 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Гэрлэгчдийн хамт амьдарч байх хугацаанд буюу 2018 оноос хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаа. Нэхэмжлэгч нь өөр хүнтэй сууж хүүхэд төрүүлсэн байх тул цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэрлэгчид гэрлэлт цуцлахыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн гэр бүлд 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр охин П.Н, 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин П.А нар төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар харилцан тохиролцсон байх тул охин П.Аг эх Б.Э*******ийн асрамжид, П.Нарансолонгыг эцэг О.П*******ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Н******* овогт О*******гийн П******* /рд:ГЕ*******/, Э******* овогт Б*******ы Э******* /рд:ГЮ*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин П.Нарансолонгыг эцэг О.П*******ийн асрамжид, 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин П.Аг эх Б.Э*******ийн асрамжид тус тус үлдээсүгэй.
3.Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг тус тус дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.П*******оос 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э*******т олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ