Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2024/00337

 

 

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 132/ШШ2024/00337

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С******* аймаг, С******* сум, 6 дугаар баг, 1-110 тоотод оршин суух, Б******* овогт Б*******ын З******* /рд:ГЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, Т******* сум, 5 дугаар багт оршин суух, Б******* овогт Г*******н Ү /рд:ГЙ97091915/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2024/00370/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.З*******,

Хариуцагч Г.Ү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Б.З******* нь хариуцагч Г.Үад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Миний бие нь Г.Үтай 2018 онд танилцсан. 2019 онд гэрлэлтээ батлуулсан. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү Эийг төрүүлсэн. 2021 оноос хойш Ү ажил дээрээ хонож бид хоёрын харилцаа хөндийрч, хамт амьдрахаа больсон. Тиймээс гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдээ өөрийн асрамжиндаа авна. Хүүхдийн тэтгэмж гаргуулахгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч Г.Ү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.З*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулхад татгалзах зүйлгүй. Тусдаа амьдралтай болсон учир дахин хамт амьдрах бодолгүй байна гэв.

 

2.  Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,

-Б.З*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/,

-Ү.Эий төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-Г.Ү, Б.З******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,

-Эмийн цэцэглэн ӨЭМТ-ийн их эмчийн тодорхойлолт /хэргийн 7-р хуудас/,

-Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хэргийн 7-8-р хуудас/,

3.  Хариуцагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-хариуцагчийн хариу тайлбар /хэргийн 16-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З******* нь хариуцагч Г.Үад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэжээ.

 

Б.З*******, Г.Ү нар нь 2018 онд танилцаж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.

 

Гэрлэгчдийн хамт амьдарч байх хугацаанд буюу 2021 оноос хариуцагч нь ажил дээрээ хонож, харилцаа нь хөндийрч тусдаа амьдарч эхэлсэн байх тул цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэрлэгчид гэрлэлт цуцлахыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэрлэгчдийн гэр бүлд 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүү Ү.Э төрсөн болох нь тэдний төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар харилцан тохиролцсон байх тул хүү Г.Эийг эх Б.З*******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б******* овогт Б*******ын З******* /рд:ГЮ*******/, Б******* овогт Г*******н Ү /рд:ГЙ97091915/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Ү.Эийг эх Б.З*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Үаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.З*******д олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ