| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00385/И |
| Дугаар | 132/ШШ2024/00339 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 132/ШШ2024/00339
| 2024 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 132/ШШ2024/00339 | Б******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн аан шатны шүүхийн Ерөий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, Х******* дүүрэг, 18 дугаар хороо, Ст*******, М******* хороолол, Б******* гудамж-33, Э******* барилга, 9 давхар, 902 тоотод байрлах, Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Д******* сум, 3 дугаар багт оршин суух, Э овогт Бын Ц /рд:ГО/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,003,549.57 /зургаан сая гурван мянга таван зуун дөчин есөн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч Б.Цаас 6,003,549.57 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: , Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,003,549.57 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК нь хариуцагч Б.Цт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,003,549.57 /зургаан сая гурван мянга таван зуун дөчин есөн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ц нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Т******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Цт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,003,549.57 /зургаан сая гурван мянга таван зуун дөчин есөн төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ц нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111,007 /нэг зуун арван нэгэн мянга долоо/ төгрөгөөс 55,503 /тавин таван мянга таван зуун гурав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 55,503 /тавин таван мянга таван зуун гурав/ төгрөгийг, хариуцагч Б.Цаас 55,503 /тавин таван мянга таван зуун гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар аан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ