| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00386/И |
| Дугаар | 132/ШШ2024/00340 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 132/ШШ2024/00340
| 2024 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 132/ШШ2024/00340 | Б******* аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Б******* аймаг, Б******* сум, 5 дугаар баг, У*******, 7 тоотод оршин суух, Т******* овогт Х*******гийн С******* /рд:ГЙ*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 3 дугаар баг, Зүүнтүрүүний 7-701 тоотод оршин суух, Б*******ын М*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 329,500 /гурван зуун хорин есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.С******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Б.М*******д холбогдуулан 329,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч М******* нь 17 настай буюу насанд хүрээгүй байна. Тиймээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.С******* нь Б.М******* насанд хүрээгүй байх гэх үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х.С*******ийн нэхэмжлэлтэй, Б.М*******д холбогдох 329,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,535 /арван мянга таван зуун гучин тав/ төгрөгөөс 5,267 /таван мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 5,267 /таван мянга хоёр зуун жаран долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.С*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ