Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/03186

 

 

 

 

 

 

 

 

2024 07 29

182/ШШ2024/03186

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: С  байранд байрлах Х  ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч хаягт оршин суух О овогт Б-н Х /РД:ТА99021951/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 14 151 021.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х  ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б.Х  нь Хас банктай 2023.12.14-ний өдөр 1010093512 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Банк нь 2023.12.14-ний өдөр зээлдэгч Б.Х-ын Хhh банк дахь 5005724144 тоот дансанд 15 000 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 1 500 000 төгрөг, зээлийн хүүд 865 061.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 438.36 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1010093512 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024.04.11-ний өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 60 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг болон 1010093512 дугаартай зээлийн гэрээ 8.2.1, 8.2.5-д заасны дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 13 500 000 төгрөг, 2024.06.10-ны өдрийн байдлаарх хүү 644 571.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 450.41 төгрөг, нийт 14 151 021.65 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Х-той харилцан тохиролцож 12 сарын хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулсан тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч Б.Х  нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Х  миний бие Х  ХК-ийн нэхэмжилж буй 14 151 021.65 төгрөгийг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар эвлэрийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: Х  ХК нь хариуцагч Б.Х-той дараах байдлаар эвлэрч байна.

1.Нэхэмжлэлийн үнийн дүн болох 14 151 021.65 төгрөгийг 12 хувааж буюу 2024.07.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 3 151 021.65 төгрөгөөр тус тус төлнө. гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020.01.31-ний өдөр, 2020.03.17-ны өдөр, 2020.03.27-ны өдрүүдийн гүйцэтгэх захирлын тушаал, 2020.02.28-ны өдөр, 2020.04.06-ны өдрүүдийн хариуцсан захирлын тушаал, төлөөлөгч томилсон итгэмжлэл, 2023.12.14-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн хүүгийн хувь хэмжээний өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн дансны хуулга зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х  ХК нь хариуцагч Б.Х-т холбогдуулан, 14 151 021.65 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Х  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 14 151 021.65 төгрөгийг 12 хувааж буюу 2024.07.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 3 151 021.65 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 705.10 төгрөгийн 114 352.55 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 114 352.55 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 114 352.55 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х  ХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Х  ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Х-т холбогдох, 3 064 303.93 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Х нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 14 151 021.65 төгрөгийг 12 хувааж буюу 2024.07.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.08.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.03.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.04.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.05.25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2025.06.25-ны өдөр 3 151 021.65 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 705.10 төгрөгийн 114 352.55 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 114 352.55 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 114 352.55 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА