Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/03340

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр ******* тоот хаягт байрлах "*******" Сууц өмчлөгчдийн холбоо (гэрчилгээний дугаар *******)-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, С******* овогт Лувс******* Э /регистрийн дугаар:/-т холбогдох,

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,*******7,189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 202 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Хариуцагч Л.Э нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Жаст-9 Сууц Өмчлөгчдийн Холбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Л.Э нь "Жаст-9" Сууц өмчлөгчдийн холбооны харьяа ******* орон сууцанд оршин суудаг боловч 2019 оны 11-р сараас 202 оны -р сарыг хүртэл хугацааны СӨХ-ын төлбөрийг барагдуулаагүй бөгөөд удаа дараа албан бичгээр болон биечлэн уулзах, утсаар ярих зэргээр төлбарийг барагдуулах тухай шаардсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.

Л.Эийн өмчлөлийн орон сууц нь 37.63 мкв талбайтай тул дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд сард 20,670 төгрөгийг төлөх ёстой, уг зардалд засварын мөнгө 6,*******0 төгрөг, лифт 5,*******0 төгрөг, цэвэрлэгээ 3,5******* төгрөг, жижүүрийн цалин 3,*******0 төгрөг, хогны төлбөр 3,*******0 төгрөг, баримт 150 төгрөг багтсан. Энэ тариф 2*******7 оноос 2023.09.08-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдсөн. 2023.09.08-ны өдрөөс өөрчлөлт орж, мкв тутамд засвар үйлчилгээний зардал 160 төгрөг байсныг 320 төгрөг болгосон. Ингээд 2019.11 сараас -2023.09.08 хүртэл 20670 төгрөг, 2023.09.08-ны өдрөөс 202.0 сар хүртэл 32,*******0 төгрөгийн тариф мөрдөгдсөн. Энэ тарифын өөрчлөлтийн талаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Сууц өмчлөгч бүр хуульд заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээтэй холбоотой төлбөрөө төлдөггүйгээс төлбөрөө төлдөг бусад оршин суугчдын эрх ашигт сөргөөр нөлөөлдөг, засвар үйлчилгээ үзүүлэх боломжгүй болдог, түүнээс гадна үйлчлэгч, ажилчдынхаа цалинг өгч чадахгүйд хүрснээс ажиллах хүнгүй болж байна.

Хариуцагч Л.Э өөрийнхөө нэрийг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд дэвшүүлж байсан мөртлөө Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаар мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Байрны лифт цахилгааны хүчдэлтэй холбоотой шатсан болохоос Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаатай холбоотой шатаагүй, түүнийг засварлуулах гэрээ хийсэн, Сууц өмчлөгч тус бүр төлбөрөө төлдөггүйгээс өр үүссэн, үүнтэй холбоотой засварын зардалд 5,*******0 төгрөгийг айл өрх тус бүрээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч Л.Эээс 2019 оны 11 сараас 202.0 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,*******7,189 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Л.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь Б******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны 53 а байрны ******* тоот хаягт 2011 оноос хойш амьдарч байсан. Жаст-9 СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2019 оны 11 сараас 202 оны 0 сарын хүртэл хугацааны төлбөрийг барагдуулаагүй бөгөөд удаа дараа албан бичгээр болон биечлэн уулзах, утсаар ярих зэргээр төлбөрийг барагдуулах тухай шаардсан гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчдын үүргийг заасан байх ба тус зүйлийн 25.2.1-д "Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах" үүргийг хуульчилсан байна.

Жаст 9 СӨХ нь 2019 оны 11 сараас 202 оны 0 сарын хүртэл хугацааны төлбөрийг барагдуулах талаар иргэн надад нэг ч удаа мэдэгдэж шаардлага хүргүүлж байгаагүй бөгөөд энэхүү байранд СӨХ татан буугдсан, түүний үйл ажиллагаа хэрэгжихгүй байгаа бололтой байсан. Учир нь цэвэрлэгээ үйлчилгээ хийгдэж байгааг би нэг ч удаа хараагүй, 2019 оны сүүлч хүртэл би орц үүд хаалганы хэсэг орчмыг өөрөө үргэлж цэвэрлэдэг байсан.

Хэргийн оролцогч өөрийн шаардлага, татгалзал, тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй байдгийн хувьд Жаст 9 СӨХ гэж хуулийн дагуу байгууллагдсан өдөр тутам үйл ажиллагаа эрхэлдэг гэж үзвэл дээрх төлбөр барагдуулахаар шаардаж, мэдэгдэж байсан баримтуудаа нотлох баримтын шаардлага ханган шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэлд тийм баримт авагдаагүй байгаагаас үзэхэд нэхэмжлэл нь үндэслэлгүй байгааг харуулж байна.

Мөн Жаст 9 СӨХ-г хэзээ байгуулсан нь тодорхойгүй, Жаст 9 СӨХ хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн бүх гишүүдийн хурлын ямар тушаал шийдвэрийн дагуу орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг ямар хэмжээгээр тогтоосон болох нь тодорхойгүй, нотлох баримтгүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж бүх гишүүдийн хурал тогтоохоор, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулсан. Жаст 9 СӨХ нь нэхэмжлэд хүснэгтээр харуулсан тарифын задаргааг хавсаргасан байх бөгөөд уг задаргаа бүхий тарифийн хэмжээг тогтоосон шийдвэр хэрэгт авагдаагүй байна. Гүйцэтгэх захирал өөрөө үнэ тариф тогтоож нэхэмжлэх эрх байхгүй.

Жаст 9 СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага нь 1 *******7 189 төгрөг байх бөгөөд уг шаардлагад дундын өмчлөлийн эд хөрөнгийн хэдэн төгрөгний тарифаар засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тогтоож шаардаад байгаа нь ойлгомжгүй байна.

Жаст 9 СӨХ нь удирдах зөвлөлийн даргын гэх Н.Баатарын гарын үсэгтэй тогтоолыг нэхэмжлэлдээ хавсаргасан байх бөгөөд уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .2-т заасан шаардлагыг хангаагүй байх бөгөөд уг тогтоолд удирдах зѳвлѳлийн гишүүдийн хурлын шийдвэр, протоколыг үндэслэн засвар үйлчилгээний зардлыг тогтоосон гэх боловч уг шийдвэр, протокол нь хэрэгт баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Жаст 9 СӨХ нь тус байранд амьдарч байх нэхэмжлэдээ дурдсан хугацаанд нэг ч удаа засвар үйлчилгээ хийж байгаагүй, энэ тухай баримт, зардлын тооцоог гаргаж өгөөгүй байх тул би шударга хуваарилалтын дагуу төлбөр төлөгдөж байгаа эсэхийг мэдэх боломжгүй байна. Учир нь нэг ч удаа тайлан тавьж, хурал хийж байгаагүй. СӨХ гэх нэрийдлээр огт ажил үйлчилгээ эрхлэхгүй хий дэмий ажилчдыг цалинжуулах энэ тогтолцоог хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

СӨХ нь өөрөө өдөр тутамдаа үйл ажиллагаа явуулж, айл өрх бүртээ тулж, байрны засвар үйлчилгээ хийгдэж, тогтоосон хугацаандаа тогтмол ажиллаж байсан бол энэ бүх хугацааны төлбөрийн хуримтлал үүсэхгүй, Иргэний хуулийн 75 дугээр зүйлийн 75.2.3-т заасан 3 жилийн хугацаа зэргийг анхаарч үзэж, дээрх үндэслэл бүхий татгалзлыг үндэслэж Жаст 9 СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Жич: Миний бие ажлын зайлшгүй шалтгааны улмаас товлон зарлагдсан өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно.

Мөн дараагийн удаагийн хурал зарлагдвал миний бие 202 оны 10 сарын 01 хүртэл ээлжийн амралт бусад зайлшгүй шалтгааны улмаас нийслэл хотод байхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Жаст 9 СӨХ нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар түүний үйл ажиллагаа явагдаж байгааг мэдэж авлаа. Цаашид 202 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш уг СӨХ өөрийн үйл ажиллагаагаа нээлттэйгээр ил тод явуулж эхэлвэл хуримтлал үүсгэхгүйгээр орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тогтмол төлж оршин суугчийн үүргээ гүйцэтгэж аятай тухтай нөхцөлд амьдрах боломж бий болно гэж үзэж байна гэжээ. /хх 27-29, 37-38/

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн : Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сууц Өмчлөгчдийн холбооны дүрэм, гэрчилгээний хуулбар, Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн тогтоол, төлбөрийн тооцоо, мэдэгдэх хуудас, Жаст 9 Сууц өмчлөгчдийн холбооноос 202.05.06-ны өдөр Ш.Эд олгосон итгэмжлэл, Сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 202.07.0-ний өдрийн тайлбар,2023.09.08-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын протокол, тайлбар, Л ХХК-ийн 202.01.05-ны өдрийн тоот албан бичгийн хуулбар, Жаст 9 Сууц өмчлөгчдийн холбоо болон Л ХХК-ийн хооронд байгуулагдсан Цахилгаан шатны компьютер электрон систем шинээр солих гэрээ-ний хуулбар /хх 1-15, 0-7/,

3.2. Хариуцагчаас ирүүлсэн: Л.Эийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 23, 27-29, 37-38/ зэрэг хэрэгт авагдсан баримтыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч "Жаст 9 Сууц Өмчлөгчдийн Холбоо нь хариуцагч Л.Эт холбогдуулан, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 1,*******7,189 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч Л.Э нь Сууц өмчлөгчдийн холбоо хэзээ байгуулагдсан болон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хэзээ, хэрхэн, ямар хэмжээгээр тогтоосон болох нь тус тус тодорхойгүй байхад гүйцэтгэх захирал өөрөө үнэ тариф тогтоож нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байна.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

. Б******* дүүрэг, ******* дүгээр хороо, 9А, 9Б, 51А, 51Б, 53А байрны бүх гишүүдийн хурлын тогтоол, өргөдөл холбогдох материалыг хянан үзээд Жаст 9 Сууц өмчлөгчдийн холбоог 2022 оны 0 дүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Б******* дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, №******* дугаартай гэрчилгээ олгосон байгаагас үзэхэд дээрх орон сууцны өмчлөгчид нэгдэн холбоо байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

а.Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийг Б******* дүүрэг, ******* дүгээр хороо, 9А, 9Б,51А, 51Б, 53А байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой гэж үзнэ. /хх 8/

 

5. Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.2, *******8.2.3, Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16., 16.5-д тус тус зааснаас үзэхэд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал хуваарилах асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ, уг зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд орон сууцны өмчлөгч нь тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болохыг тодорхойлсон.

5а. Жаст 9 Сууц өмчлөгчдийн холбооны Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2*******7 оноос эхлэн орон сууцны өмчлөгчөөс нэг сард дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлын хэмжээг засвар үйлчилгээний зардалд 1мкв тутамд 160 төгрөг, лифт 5,*******0 төгрөг, цэвэрлэгээ 3,5******* төгрөг, жижүүрийн цалин 3,*******0 төгрөг, хог 3,*******0 төгрөг, нийт 20,670 төгрөгөөр тогтоосон, дээрх төлбөрт 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мкв тутамд засвар үйлчилгээний зардал 320 төгрөг болгож өөрчлөлт оруулсан, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 32,*******0 төгрөгийн тариф мөрдөгдсөн, хариуцагч нь 2019 оны 11 сараас 202 оны 0 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарласан.

6. Хэрэгт, Удирдах зөвлөлийн 2023.09.11-ний өдрийн 01/23 тоот дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардал бусад үйлчилгээний төлбөр хураамжийг тогтоосон тогтоол, уг тогтоолын хавсралт, Л.Эийн төлбөрийн задаргааны жагсаалт, удирдах зөвлөлийн даргын тодорхойлолт зэрэг баримт тус тус авагдсан. /хх 10-11, 0/

6а. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтаас үзэхэд Жаст 9 Сууц өмчлөгчдийн холбоо нь 2022.0.18-ны өдөр байгуулагдсан, хариуцагч Л.Э нь орон сууцны өмчлөгчийн хувьд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, бүх гишүүдийн болон удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг биелүүлэх үүргээ биелүүлээгүй, тэрээр Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан 2022 оны 0 дүгээр сарын 18-ны өдрөөс хойших хугацааны зардлыг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

7. Хариуцагч нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцан ажиллаж байгаа Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлаас тогтоосон дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг зөвшөөрөхгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

8. Иймд хариуцагч Л.Эээс 2022 оны 0 сараас 202 оны 0 дүгээр сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 7*******,879.6 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жаст 9 Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,309. төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

/2022.0-12 сар хүртэлх 11 сарын хугацааны 260,738.8 төгрөг, 2023.01-2023.08 сар хүртэлх 10 сарын хугацааны 212,208 төгрөг, 2023.09-202.02 сар хүртэлх 6 сарын хугацааны 163,9.6 төгрөг, 2020.03,0 сарын 2 сарын 6,83.2 төгрөг/

9. Хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.-т ...  Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул хариуцагч Б.Бямбацогтоос улсын тэмдэгтийн хураамжид 21,371 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,2******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Эээс дундын өмчлөлийн зүйлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбоотой зардалд 7*******,879.6 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жаст 9 Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,309. төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Л.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 21,371 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жаст 9 Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,082 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш ******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ