| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04183/И |
| Дугаар | 182/ШШ2024/03188 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/03188
| 2024 07 29 | 182/ШШ2024/03188 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Ч өөрийн байранд байрлах, Г ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух С овогт Г-ийн С /РД:/-д холбогдох,
3 052 639.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Г ХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Г овогтой С нь 2017.11.23-ны өдөр Г-тай ЗГ/220730636 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулж 500 000 төгрөгийн кредит карт авсан. Кредит картын гэрээнд бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгээр тус тус зээлж авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Зээлдэгч нь кредит картуудаа ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй 39 сар хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024.06.20-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд, зээлийн үндсэн төлбөр 525 091.81 төгрөг, зээлийн хүүний төлбөр 1 025 619.42 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүүний төлбөр 978 743.88 төгрөг, эрх хэтрүүлсний төлбөр 488 084.62 төгрөг, шимтгэл 35 100 төгрөг, нийт 3 052 639.73 төгрөг төлөөгүй байна. Иймд 3 052 639.73 төгрөгийг зээлдэгч Г.С-с гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Г.С нь шүүхэд гаргасан тайлбартаа: Г.С миний бие Г ХК-иас нэхэмжилсэн 3 052 639.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харилцан тохиролцож 6 сарын хугацаанд хуваан төлөх болсон тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: Г ХК нь хариуцагч Г.С-тэй дараах байдлаар эвлэрч байна.
1.Нэхэмжлэлийн үнийн дүн болох 3 052 639.73 төгрөгийг 6 хувааж буюу 2024.08.25-ны өдөр 500 000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 500 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 500 000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 500 000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 552 639.72 төгрөгөөр тус тус төлнө. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан нь үнэн бөгөө хуульд заасан үр дагаврыг ойлгосон болно. гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, кредит картын тооцооллын хүснэгт, 2017.11.23-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г ХК нь хариуцагч Г.С-д холбогдуулан, 3 052 639.73 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 3 052 639.73 төгрөгийг 6 хувааж буюу 2024.08.25-ны өдөр 500 000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 500 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 500 000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 500 000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 552 639.72 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 793 төгрөгийн 31 896.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31 896.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 31 896.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.С-д холбогдох, 3 052 639.73 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 3 052 639.73 төгрөгийг 6 хувааж буюу 2024.08.25-ны өдөр 500 000 төгрөг, 2024.09.25-ны өдөр 500 000 төгрөг, 2024.10.25-ны өдөр 500 000 төгрөг, 2024.11.25-ны өдөр 500 000 төгрөг, 2024.12.25-ны өдөр 500 000 төгрөг, 2025.01.25-ны өдөр 552 639.72 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 793 төгрөгийн 31 896.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 31 896.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 31 896.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА