Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 182/ШШ2024/03190

 

 

 

 

 

 

 

2024 07 29

182/ШШ2024/03190

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Ч  тоот хаягт байрлах Х  ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч  тоот хаягт оршин суух, Б  овогт П-ийн С  /РД: /-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1 425 039 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

П.С  нь манай компанитай 2023.01.16-ны өдөр 1423 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 4425 загварын буйданг 50х50 см хэмжээтэй 2 ширхэг дэрний хамт 1 771 000 төгрөгөөр авч төлбөрийг 24 сарын хугацаатай 9,6 хувийн хүүтэй, төлбөр төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож худалдан авсан. Гэвч 4425 загварын буйданг зээлээр худалдан авснаас хойш ******* 983 904 төгрөг төлснөөс бусад үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, төлөх талаар ямар ч санаачлага гаргахгүй утсаа ч авахгүй алга болсон. Иймд зээлийн гэрээний үндсэн үлдэгдэл төлбөр 934 700 төгрөг, 12 сарын хүү 46 309 төгрөг, алданги хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тохиролцсоны дагуу 2024.03.15-ны өдрөөс 2024.06.18-ны өдөр хүртэл 95 хоногийн алданги 444 030 төгрөг нийт 1 425 039 төгрөгийг *******аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1,, 263 дугаар зүйлийн 263.1., талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 2.2, 2.3 болон бусад холбогдох заалтыг үндэслэн манай компаний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******тай эвлэрлийн гэрээ байгуулсан тул тус иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ******* миний бие ******* ******* ХХК-иас нэхэмжилсэн 1 425 039 төгрөгийг 4 сарын хугацаанд хуваан төлөхөөр харилцан тохиролцсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд: Х ХХК нь хариуцагч П.С-тай дараах байдлаар эвлэрч байна.

1.Нэхэмжлэлийн үнийн дүн болох 1 425 039 төгрөгийг 4 хувааж буюу 2024.08.15-ны өдөр 356 259.75 төгрөг, 2024.09.15-ны өдөр 356 259.75 төгрөг, 2024.10.15-ны өдөр 356 259.75 төгрөг, 2024.11.15-ны өдөр 356 259.75 төгрөгөөр тус тус төлнө. Талууд энэхүү эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр гадны дарамт шахалтгүйгээр байгуулсан нь үнэн бөгөөд цаашид энэ асуудлаар дахин маргаан гаргах эрхгүй, гомдол гаргах эрхгүй гэдэг хуульд заасан үр дагаврыг бүрэн ойлгосон болно гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс төлөөлөгч томилсон итгэмжлэл, зээлийн төлбөрийн хуваарь, захиалгын хуудас, 2023.01.16-ны өдрийн бараа зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэргийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч талаас баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан, 1 425 039 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1 425 039 төгрөгийг 4 хувааж буюу 2024.08.15-ны өдөр 356 259.75 төгрөг, 2024.09.15-ны өдөр 356 259.75 төгрөг, 2024.10.15-ны өдөр 356 259.75 төгрөг, 2024.11.15-ны өдөр 356 259.75 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 751 төгрөгийн 18 875.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18 875.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 18 875.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

 1. Х  ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.С-д холбогдох, 1 425 039 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.С нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1 425 039 төгрөгийг 4 хувааж буюу 2024.08.15-ны өдөр 356 259.75 төгрөг, 2024.09.15-ны өдөр 356 259.75 төгрөг, 2024.10.15-ны өдөр 356 259.75 төгрөг, 2024.11.15-ны өдөр 356 259.75 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 751 төгрөгийн 18 875.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 18 875.5 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас буцаан гаргуулж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 18 875.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА