| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03137/И |
| Дугаар | 182/ШШ2024/03192 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/03192
2024 07 29 182/ШШ2024/03192
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ж.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, Х овогт *******гийн ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 308 011 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ү ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ү ББСБ ХХК нь 2021.12.02-ны өдөр зээлийн гэрээгээр хариуцагчид 1 499 900 төгрөгийг, сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр С ХХК-иас samsung 45 маркийн зурагт худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг С ХХК-ийн ХААН банк дахь ******* тоот дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчсөөр байна. Зээлийн гэрээний 3.2-т зээлдэгч нь Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох ба ноцтой зөрчсөн гэж үзнэ. Хариуцагч нь зээлийн гэрээний 4.2.3-т заасныг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7 дах хэсэгт заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. 2024.05.02-ны өдрөөр тасалбар болгон тооцож 10041337 тоот зээлийн гэрээнээс, үндсэн зээлийн үлдэгдэлд 254 054 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 37 060 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 7 397 төгрөг, нотариатын зардал 9 500 төгрөг, нийт 308 011 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул дээрх төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Д-н шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч М.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа: М.Д миний бие Ү ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 308 011 төгрөгийг төлөхийг бүхэлд нь зөвшөөрч байна. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ******* регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгч томилсон итгэмжлэл, нэхэмжлэх, 2021.12.02-ны өдрийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, зээл хүүний тооцоолол зэргийг гаргаж, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 308 011 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаа илэрхийлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 900 төгрөгийн 4 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 4 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ү ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ү ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, М.Д-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 308 011 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч М.Д нь нэхэмжлэлийн шаардлага болох 308 011 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 900 төгрөгийн 4 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн данснаас 4 950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ү ББСБ ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА