| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбат Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2024/06033/И |
| Дугаар | 184/ШШ2024/04206 |
| Огноо | 2024-08-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/04206
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *****,
Хариуцагч: ***** нарт хол*******ох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,470,677.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч ******* нь ******* Богд Финанс ******* *******-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20012 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *******0051 дугаартай зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийг 3.2 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн.
Зээлдэгч ******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 64,546.29 төгрөгийг, хүүний төлбөрт 639,453.71 төгрөг, нийт 1,2,000 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш огт төлөлт хийгээгүй байна. Зээлдэгчийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 13/ШШ2024/01519 дугаар шийдвэрийн дагуу Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс эрэн сурвалжлах ажиллагааг явуулж, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар дугаар хороо, ******* ******* дугаар гудамж, 1 тоотод оршин сууж буйг олж тогтоосон. Зээлдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 399 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Тодруулбал: үндсэн зээлийн үлдэгдэл 4,351,453.71 төгрөг, зээлийн хүү 1,91,169.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******1,54.29 төгрөг, нийт 6,371,477.16 төгрөг төлөхөөр байна. "******* Богд Финанс ******* *******-ийн зүгээс зээлдэгч *******д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч ******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө зохих ёсоор төлөхгүй байх тул үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 6.3-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 20012 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн *******0051 дугаартай зээлийн гэрээг тус тус цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 4,351,453.71 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,91,169.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү *******1,54.29 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 29,000 төгрөг, эрэн сурвалжлуулах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 6,470,677.16 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч *******, түүний хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
Зээлдэгч *******, түүний хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь ******* ******* ******* ******* *******-с зээл авснаа хүлээн зөвшөөрч нэхэмжилж байгаа 6,470,677.16 төгрөгийг:
- 2024 оны 09 сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг,
- 2024 оны ******* сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг,
- 2024 оны 11 сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг,
- 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг,
- 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг,
- 2025 оны 02 сарын 2-ны өдөр 970,677.16 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* нь хариуцагч *******, нарт хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 6,470,677.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 6,470,677.16 төгрөгийн хэмжээнд зохигчид эвлэрч, хариуцагч *******, нар нь уг төлбөрийг 2024 оны 09 сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг, 2024 оны ******* сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг, 2025 оны 02 сарын 2-ны өдөр 970,677.16 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан ирүүлсэн байна.
Зохигчийн эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, нарт хол*******ох зээлийн гэрээний үүрэгт 6,470,677.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 6,470,677.16 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 09 сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг, 2024 оны ******* сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг, 2024 оны 11 сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг, 2025 оны 01 сарын 30-ны өдөр 1,*******0,000 төгрөг, 2025 оны 02 сарын 2-ны өдөр 970,677.16 төгрөгөөр тус тус төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,40.4 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 59,240.42 төгрөгийг, хариуцагч *******, нараас 59,240.42 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН