| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 181/2023/04934/И |
| Дугаар | 182/ШШ2024/03197 |
| Огноо | 2024-07-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2024/03197
| 2024 07 29 | 182/ШШ2024/03197 |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч тоот хаягт оршин суух, Д овогт З-ийн Э /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт байрлах ******* ******* ХХК /РД:*******/-д холбогдох,
7 513 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Д,
Хариуцагчийн төлөөлөгч Э.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч З.Э-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Э би А ХХК-тай...2023.06.16-ны өдөр Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан хувийн орон сууц барихаар дулаалгатай лего блок нэг бүрийн үнийг 185 000 төгрөгт тооцон 66 блок авахаар 12 210 000 төгрөг буюу бүтээгдэхүүний төлбөрөө 100 хувь тухайн компанид төлсөн. Төлсөн хугацаанаас хойш 3-30 хоногт тус компани барааг манайд нийлүүлэх байсан боловч 56 хоног болоод байхад манайд нийлүүлээгүй буюу утсаа авахгүй, мессежээр л харилцаж, хэл амаар доромжлон өгөхгүй байгаа ба ажлын хөлс гэж 2 000 000 төгрөг нэмж өгөхийг шаардсан. Манайхтай анх гэрээ байгуулахдаа ажлын хөлсийг 1 000 000 төгрөгөөс 1 500 000 төгрөг болно гэж хэлсэн боловч гэрээнд тэгж заагаагүй гэх үндэслэлээр 2 000 000 төгрөг нэхсэн. Манайх бараагаа гүйцэт аваагүй, дээр нь тус компанид итгэлгүй байсан тул тус мөнгийг өгөхгүй гэж гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах хүсэлт өгсөн. Уг хүсэлтийг өгөөд 14 хонож байхад манайд ямар нэгэн хариу өгөөгүй учир бид өөрсдийн биеэр очиж уулзахад өөрсдөө материалаа авч явахыг шаардсан. Шаардлагын дагуу бид өөрсдийн мөнгөөр тээврийн зардал гаргаж бараагаа авахаар болоход тус компанийн гүйцэтгэх захирал Э.Б нь блокоо л эхлээд ав, бид хөөс пасадыг чинь өөрсдөө аваачиж угсарч өгнө гэсний дагуу бид блокоо 2023.08.27-ны өдөр авсан. Үүнээс хойш ярьж тохирсоны дагуу бид дээвэр, цонх, хаалгаа угсарч дуусаад 2023.09.23-ны өдөр холбогдоод 2023.09.30-ны өдөр авах болсноо мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл буюу 2023.10.20-ны өдрийг хүртэл тус компани манай дулаалга, фасадыг нийлүүлээгүй төдийгүй залгахаар утсаа авахгүй, ажлын байранд нь очихоор байхгүй, хөөсний үйлдвэртэй нь холбогдож ярихаар Э.Б гэгч нь ямар нэгэн хөөс захиалаагүй гэж мэдээлсэн тул бид тус компаниас хөөс, фасадны төлбөр болох 7 513 000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135 158 төгрөгийн хамт нэхэмжилж миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 7 153 000 төгрөгийг 2024.08.15-ны өдрөөс 2024.12.15-ны өдрийг хүртэл сар бүр 1 502 600 төгрөгөөр 5 хуваан төлөхөөр болж бид сайн дурын үндсэн дээр эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хуульд заасан үр дагаврыг ойлгосон, гэрээг ямар нэгэн гадны дарамт шахалт, нөлөө байхгүй болно гэв.
3.Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7 513 000 төгрөгийг 2024.08.15-ны өдрөөс 2024.12.15-ны өдрийг хүртэл 5 хувааж сар бүрийн 15-ны өдөр 1 502 600 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Бид хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд бидэнд гадны дарамт, шахалт, нөлөө байхгүй сайн дурын үндсэн дээр эвлэрч гэрээ байгуулсан гэжээ.
4.Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд:
З.Э-ын нэхэмжлэлтэй, А ХК-д холбогдох 7 513 000 төгрөг гаргуулах тухай хэрэгт дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 7 513 000 төгрөгийг 2024.08.15-ны өдрөөс 2024.12.15-ны өдрийг хүртэл 5 хувааж сар бүрийн 15-ны өдөр 1 502 600 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна. Цаашид энэ асуудлаар ямар нэг маргаан байхгүй ба сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, иргэний үнэмлэхийн хуулбар, 2023.06.16-ны өдрийн DLB-01/19 дугаартай Бараа бүтээгэхүүн худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэх, З.Э-ын гэрээ цуцлах тухай хүсэлт зэргийг тус тус шүүхэд гаргасан бөгөөд хариуцачг талаас төлөөлөгч томилсон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсбн бүртгэлийн гэрчилгээ зэргийг нотлох баримтаар гаргасан.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч А ХХК-д холбогдуулан нийт 7 513 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7 513 000 төгрөгийг 2024.08.15-ны өдрөөс 2024.12.15-ны өдрийг хүртэл 5 хувааж сар бүрийн 15-ны өдөр 1 502 600 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон нь зохигчдын тайлбар, тэдний байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдсон байна.
Зохигч талуудын эвлэрэл нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд бөгөөд хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 135 158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Э-т олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. З.Э-ын нэхэмжлэлтэй, А ХХК-д холбогдох 7 513 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд нэхэмжлэлийн шаардлага болох 7 513 000 төгрөгийг 2024.08.15-ны өдрөөс 2024.12.15-ны өдрийг хүртэл 5 хувааж сар бүрийн 15-ны өдөр 1 502 600 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 135 158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Э-т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА