Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03251

 

 

 

 

 

 

 

 

2024 08 02

182/ШШ2024/03251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч  тоот хаягт байрлах, Б  ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Э.Г , Б.Г  нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б  ББСБ ХХК-иас Э.Г, Б.Г  нарыг эрэн сурвалжлуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Учир нь Э.Г, Б.Г нар нь манай байгууллагад зээл авах хүсэлт гаргасны дагуу 2022.08.24-ний өдөр Б ББСБ ХХК болон Э-ийн Г, Б-ийн Г нар сарын 2.49 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай 17 000 000 төгрөгийг зээлэхээр харилцан тохиролцож, тус өдрөө ЗГ22/391 тоот зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээний дагуу Б ББСБ ХХК нь өөрийн Хаан банканд эзэмшдэг 5084151570 тоот данснаас Э.Г-ын Хаан банкны 5 тоот данс руу Э.Г-т зээл олгов гэсэн гүйлгээний утгатайгаар 17 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө шилжүүлсэн. 

Тус 3Г22/391 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор мөн өдөр "Б ББСБ ХХК болон Э.Г, Б.Г нар нь ЗБ/22/391 тоот Фидуцийн гэрээг байгуулан ZVW305034901 арлын дугаартай, 2 улсын дугаартай Тоёота приус ХW30 маркийн машины гэрчилгээг Б ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлж, зээлдэгч нар автомашиныг эзэмшиж байсан. 

Зээлдэгч Э.Г, Б.Г нар нь зээлийн гэрээний хавсралт №1-д заасны дагуу 2022.09.20-оос эхлэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 20-ны өдөр үндсэн зээлийг хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан ч 2022.09.20-ны өдөр 848 000 төгрөг, 2022.10.20-ны өдөр 878 000 төгрөг, 2023.03.17-ны өдөр 3 500 000 төгрөгийн төлөлт тус тус хийснээс өөр огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. 

Манай байгууллагын зүгээс Э.Г, Б.Г нарыг зээлийн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн үеэс буюу 2022 оны 11 сараас тэдэнтэй холбогдож зээлээ төлөхийг удаа дараа шаардаж сануулж байсан ч Э.Г-ын зүгээс удахгүй мөнгө орж ирэхээр төлнө, уурхайд ажиллаж байгаа цалингаа буухаар төлнө гэх тайлбар өгч, Б.Гнь огт утсаа авахгүй, гэрийн хаягаар нь очиход хаалгаа тайлахгүй, гэрээний үүргээ зөрчсөөр байна. 

2023 оны 09 сард фидуцийн гэрээний зүйл болох У приус 30 маркийн автомашиныг "Амгалан дах журмын хашаанд байна, ирж авна уу" гэж цагдаагаас манай байгууллага руу холбогдсоны дагуу холбогдох ажилтнаа явуулахад автомашин нь асахгүй, өөрөөрөө явах ямар ч боломжгүй, осол хийсэн байдалтай, цагдаагийн байгууллагаас Амгалан дахь журмын хашаа руу ачиж Энэ талаар Э.Г-тай холбогдож хэлэхэд автомашин эвдэрчихсэн, унахгүй, танай байгууллагын нэр дээр байгаа юм чинь та нар зараад төлбөрийг нь миний зээлээс суутгачих, зээлийн үлдэгдэл төлбөрөө төлнө гэх хариултыг өгсөн. 

Үүний дагуу бид фидуцийн гэрээний дагуу өмчлөлдөө шилжүүлсэн байсан приус 30 маркийн автомашиныг В ХХК гэх хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 12 730 500 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд асахгүй эвдрэл гэмтэл ихтэй байснаас шалтгаалж худалдан авах хүн олдохгүй байсаар 2023.11.16-ны өдөр 10 000 000 төгрөгөөр худалдан борлуулж, уг 10 000 000 төгрөгийг Э.Г, Б.Г нартай байгуулсан зээлийн гэрээний үнийн дүнгээс суутган 

Зээлдэгч Э.Г, Б.Г нар Зээлийн төлөлтөө хийхгүй, хугацаа хэтрүүлж, утсаа авахгүй, гэрийн хаягаар очиход нь хаалгаа тайлахгүй, зориуд зугтаж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул Б ББСБ ХХК-иас Э.Г, Б.Г нартай байгуулсан 3Г22/391 тоот зээлийн гэрээг тус гэрээний 5.3-т заасны дагуу цуцалж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдагдсан хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1- д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

Иймд Э.Г, Б.Г нарыг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Э.Г, Б.Г нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие оролцож байгаа бөгөөд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, талуудын хооронд 2022.08.24-ний өдөр байгуулагдсан 22/391 дугаар Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн ЗБ/22/391 дугаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Э.Г, Б.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Зээл хүсэх өргөдөл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.30-ны өдрийн 101/ШЗ2024/15358 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Э.Г, Б.Г нарыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч БББСБ ХХК нь Ч тоот хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын 5 регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Г, Б.Г нарын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас гэрээний үүрэгт нийт 9 718 098 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, тус этгээдийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан дээрх талуудын хооронд 2022.08.24-ний өдөр байгуулагдсан 22/391 дугаар Зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн ЗБ/22/391 дугаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Э.Г, Б.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2724УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Зээл хүсэх өргөдөл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Э.Г, Б.Г нар нь хүсэлт гаргагч Б ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3. Талуудын хооронд 2022.08.24-ний өдөр байгуулагдсан 22/391 дугаар Зээлийн гэрээ, мөн өдрийн ЗБ/22/391 дугаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Э.Г, Б.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Зээл хүсэх өргөдөл, баримтад Э.Г нь Б тоот хаягт,

Б.Г нь Б тоот хаягт тус тус оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.30-ны өдрийн 101/ШЗ2024/15358 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж баримтаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Э.Г, Б.Г нарын оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан Э-ийн Г /РД:/, Б-ийн Г /РД:О/ нарыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Э.Г, Б.Г нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Б ББСБ ХХК / утас:/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА