| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04069/И |
| Дугаар | 182/ШШ2024/03252 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03252
| 2024 08 02 | 182/ШШ2024/03252 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч байр хаягт байрлах Ч ын нэхэмжлэлтэй,
М ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Ө нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч-ын төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ХХК нь Нийгмийн даатгалын өр, авлага үүсгэн сураггүй алга болсон бөгөөд тус газарт бүртгэлтэй хаяг болох Ч тоот хаягаар харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээрх хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2024.05.29-ний өдрийн 182/Ш32024/09973 дугаартай захирамжаар нотлогдож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу хариуцагчийг эрэн сурвалжилж өгнө үү.
Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3- т "Төсвийн байгууллагын нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө" гэсэн заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Ч-сийн төлөөлөгч томилсон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ХХК-ийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн 2024.01 сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Заавал даатгуулах даатгуулагчдын авлагын дэлгэрэнгүй бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, тооцооллын хүснэгт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.29-ний өдрийн 182/ШЗ2024/09973 дугаарХэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ч с нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нарыг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Ч нь Чингэлтэй дүүргийн хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь тус байгууллагын 9 регистрийн дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч М ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Ө нарын оршин суух хаяг тодорхойгүйн улмаас 16 059 782 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан дээрх ******* ******* ХХК-ийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн 2024.01 сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Заавал даатгуулах даатгуулагчдын авлагын дэлгэрэнгүй бүртгэл, тооцооллын хүснэгт болон нэхэмжлэгчийн тайлбараар ******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нар нь хүсэлт гаргагч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.******* ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нарын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтад дурдсан Чингэлтэй дүүрэг, С хаягт хариуцагчаар оролцвол зохих этгээд нь байрлан үйл ажиллагаа явуулдаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.29-ний өдрийн 182/ШЗ2024/09973 дугаартай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, М ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Ө нарын оршин суух, байрлаж үйл ажиллагаа явуулж буй хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан М ХХК /РД:/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Ө /РД:Х/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар М ХХК /РД:6/, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Д.Ө /РД:Х/ нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суух, байрлах газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан Ч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э , утас: /-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА