Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2024/03334

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Х******* дүүрэг, ******* дугаар хороо, О******* хотхон, ******* байр ******* тоот хаягт оршин суух, Б******* овогт Д******* Э******* /РД:ЧЙ7204*********************6/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, *******8 дугаар хороо, *******3 дугаар хороолол, Ш хотхон, дүгээр байр тоот хаягт д оршин суух Э овогт Н Б /РД:ХИ7****************************494/-д холбогдох,

*********************,648,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авч, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.А /Ү№/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

*******.Нэхэмжлэгч Д.Э*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн Б.Э******* миний бие 20************** оны 05 дугаар сарын 06-ны өдөр автомашины худалдаа эрхэлдэг гэх Н.Б гэх хүнээс улсын дугаартай, Лексус 570 маркын суудлын автомашиныг зээлээр худалдан авахаар тохиролцсон.

Миний бие Н.Бтой харилцан тохиролцсоны дагуу автомашины төлбөрт 20************** оны 05 дугаар сарын 06-ны өдөр *******0,000 ам.доллар, 20*******2 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр 7,000,000 өгрөг, 20*******2 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 9,000,000 төгрөг, 20*******2 оны 07 дугаар сарын 30-ны өдөр **************,000,000 төгрөг, 20*******2 оны дугаар сарын *******6-ны өдөр 50,000,000 төгрөг буюу нийт *******0,000 ам.доллар болон м мөнгөөр 77,000,000 төгрөгийг тус тус түүнд төлсөн.

М ХХК нь нэхэмжлэгч Д.Э*******ийн өөрийнх нь компани бөгөөд үүнийг цахимаар харах боломжтой, нийтэд илэрхий баримт, *******0,000 ам.долларыг бэлнээр өгсөн.

Автомашины үнийг бүрэн төлж барагдуулаад автомашиныг хүлээж аваад бүх төрлийн сервис үйлчилгээг хийлгэн, ямар ч сэв зураас, эвдрэл гэмтэлгүй эзэмшиж, ашиглаж байсан.

Гэтэл Н.Б нь - дугаартай буюу түүнээс худалдаж авсан Лексус 570 загварын автомашиныг миний зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн авч явсан бөгөөд түүнд автомашины төлбөрт их хэмжээний мөнгө төлсөн боловч өнөөдрийн байдлаар автомашин ч үгүй, машины төлбөрт төлсөн мөнгө ч үгүй болж хохироод байна. Тухайн үед автомашин шэр орж ирсэн учир 2 түлхүүртэй байсан, ******* түлхүүрийг Д.Э*******т өгөөд нөгөө түлхүүрийг төлбөр бүрэн төлөгдөж дуусаагүй учир Н.Бод байсан.

Гэрээ байгуулагдсанаас хойш 20*******3.05.*******0-ны өдрөөс 20*******3.05.*******3-ны өдрийн хооронд Д.Э*******ийн гэрийн гаднаас нөгөө түлхүүрээ ашиглаад аваад явсан.

Тодруулбал, Н.Б нь автомашиныг худалдах нэрийдлээр автомашины төлбөрийг шилжүүлэн авах, мөн автомашины төлбөрийг төлөгдсөн гэдгийг мэдсэн атлаа хууль бусаар автомашиныг нууцаар буцаан авсан үйл баримт байгаа бөгөөд энэхүү болсон асуудлын улмаас миний бие их хэмжээний санхүүгийн алдагдал хүлээсэн болно. Хариуцагч Н.Бын гаргасан дурдсан үйлдлүүд нь Иргэний хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлд хамаарч байх бөгөөд миний бие автомашины төлбөрт төлсөн *******0,000 ам.доллар, 77,000,000 төгрөгөө Н.Боос гаргуулж, хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.

Н.Бтой бичгээр гэрээ хийгээгүй учраас түүний хаана амьдардаг болохыг мэдэхгүй нөхцөл байдал үүссэн, түүний оршин суух хаягийг *******0 жилийн хугацаанд хайсан, хаяг нь тогтоогдохгүй байсан. Машины төлбөрийг буцааж авахаар түүнтэй удаа дараа утсаар холбогдоход эхний үед төлбөрийг хэсэгчлээд буцаагаад төлнө гэдэг байсан боловч сүүлдээ автомашиныг авч явсан шалтгааны талаар хэлэхгүй, төлсөн төлбөрийн талаар ч үл тоосон байдалтай хандаж өөрийн хийсэн хууль зөрчсөн үйлдэлдээ гэмших нь битгий хэл "Автомашины төлбөрт төлсөн мөнгөө чаддаг юм бол шүүхдээд олж аваарай" гэсэн.

Үүнээс үзэхэд цаашид тэрээр надаас хууль бусаар шилжүүлэн авсан мөнгөө төлөх хүсэл сонирхолгүй байна гэж үзэж байна.

Иймд хариуцагч Н.Боос үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр *******0,000 ам.доллар буюу 34,648,500 төгрөг болон 77,000,000 төгрөг, нийт *********************,648,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Мбанкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно" гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага болох *******0,000 ам.долларыг шүүхэд хандсан 2023 оны 05 дугаар сарын **************-ний өдрийн ханш 3,4.85 төгрөгөөр тооцсон болно гэв.

2. Хариуцагч Н.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон өмгөөлөгч Э. Э.Аы хамт татгалзлын үндэслэлээ шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

Н.Б миний бие Д.Э******* гэх хүнд 20************** оны 03 сарын *******4-ний өдөр гаалийн бичигтэй 20************** оны загварын огт яваагүй, цоо ш мөнгөлөг өнгийн Lexus 570 маркийн автомашиныг *******0.000$ ( тавин мянган ам доллар)-оор худалдахаар тохиролцсон. Тухайн үед зээлээр өгөөч, 7 хоногт багтаан мөнгөө өгнө гээд автомашин авсан.

Д.Э******* нь хөдөө орон нутагт олон том хөшөө барьдаг, барьсан хөшөө дурсгалаа надад харуулж байсан. Мөн би урьд өмнө 20*******0 онд Lexus 470 маркийн автомашин зарж байсан бөгөөд тухайн үед автомашины үнийг бүрэн төлж худалдан авч байсан тул итгэж зээлээр худалдсан.

Талуудын энэхүү тохиролцоог Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.******* дэх хэсэгт заасан "Зээлээр худалдах худалдан авах гэрээ" байгуулагдсан гэж үзэж байна.

Худалдан авагч Д.Э******* нь автомашины төлбөрийг төлөхгүй, гэрээний үүрэг биелүүлэхгүй байсан тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.******* дэх хэсэгт заасны дагуу Н.Б гэрээнээсс татгалзсан. Талууд 20************** онд гэрээ байгуулж автомашиныг авч явсанаас хойш худалдан авагч нь автомашиныг 2 жилийн хугацаанд ашигласан.

Худалдан авагч гэрээг зөрчсөн учир гэрээнээс татгалзсантай холбогдуулан худалдагч Н.Б Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.******* дэх хэсэгт заасны дагуу, автомашины элэгдэл хорогдол, олох ёстой байсан орлого гэх мэт өөрт учирсан хохиролыг шаардах эрх үүссэн.

Автомашиныг авч явсанаас хойш төлбөр огт төлөөгүй утсаар ярихаар хөдөө байна, Өвөрхангай аймаг, Төв аймагт маш том баримал, хөшөө босгож байгаа удахгүй мөнгө орж ирэхээр төлнө гэсээр 20************** оны *******0 сард байрны үүдийг нь олон хоног сахин байж уулзсан.

20************** оны *******0 сарын *******8-ны өдөр надад "... 20************** оны *******0 сарын 30-ны өдөр автомашины төлбөрийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн..." төлбөр төлөх хугацааг заасан гар бичмэл үйлдэж өгсөн.

Үүнээс хойш 20*******2 оны 02 сар хүртэл ямар ч төлбөр төлөөгүй, холбогдож чадахгүй байсан учраас мөн л олон хоног гэрийг нь сахин автомашинаа буцаан хүлээн авсан. Тэр үед автомашин ойролцоогоор 25.000 миль (40.000 км) явсан байсан. Автомашиныг буцаан авахад тээврийн хэрэгслиийн эд анги эвдэрч, үлэмж хэмжээгээр элэгдэж, хорогдсон байсан. Автомашиныг хүлээн авсны дараа 5 ширхэг ш дугуй, автомашиныг ченж угаалга, дриллэн өнгөлгөө хийлгэн, наклад сольж, тос масло сервис үйлчилгээ гэх мэт бүх эвдэрсэн зүйлсийг би өөрийн зардалаар засварласан.

Ингээд автомашиныг бусдад худалдах гэж байхад Д.Э******* холбогдож машинаа авъя тооцоогоо дуусгая гээд 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн автомашиныг буцаан авч явсан. Гэвч ахиад л мөнгөө өгөлгүй хөдөө байна гэж байснаа сүүлдээ холбогдохоо больсон. 20*******2 онд наадмын дараа буюу 07 сарын дундуур автомашиныг ахин буцааж авсан.

Тухайн үед би Д.Э*******т ... автомашины мөнгийг бүрэн төлж барагдуулаад автомашинаа аваарай..." гэж хэлсэн. Д.Э******* нь 20*******2 оны 07 сарын 30-ны өдөр **************,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн ...одоо ёстой удахгүй үлдэгдэл мөнгөө шилжүүлнэ, миний ажлыг маш сайн амжуулж өгсөн, надад их ээлтэй олон бурхан, хөшөө, дурсгалын зүйлс бүтээлцсэн, мөн 20*******2 оны *******0 сар гэхэд мөнгөө бүрэн төлж барагдуулах болно, тэр хугацаанаас цааш автомашины төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй бол автомашиныг өөр хүнд худалдан үлдэгдэл мөнгөө гаргаж аваарай, ямар ч гомдол санал байхгүй шууд өгөх болно гэж..." хэлээд байхаар нь автомашиныг буцаан өгсөн.

20*******2 оны сарын *******6-ны өдөр 50,000,000 төгрөгийг дансаар өгсөн.

Түүнээс хойш огт мөнгөө өгөлгүй, утсаа авахгүй, утсаа салгаж алга болоод, гараашид нь автомашин байхгүй зугтаад байсан. Д.Э******* нь өөрийн амьдардаг Жаргалан хотхоны эсрэг талд байрлах Нархан хотхоны зогсо автомашиныг нуун тавьдаг байсныг нь олж мэдсэн. Учир нь миний төрсөн дүү болох Н.Б нь Нарлаг хотхонд амьдардаг байсан.

20*******3 оны 02 сард Н.Б нь Нарлаг хотхоны зогсо тухайн автомашин байхыг хараад өөрийн автомашинаараа хааж зогсон Д.Э*******ийг гарч ирэхийг хүлээн, түүнтэй уулзаж, автомашины түлхүүр, бусад дагалдах хэрэгсэл, хоёр хайрцагтай чихэвчийг нэхэмжлэгч өөрөө гэрээсээ гарган ирж хүлээлгэн өгсөн.

Нэхэмжлэгч 2023 оны 5 сарын *******2-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ автомашиныг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр, нууцаар, дур мэдэн авч явсан мэт бичсэн... байна. Гэвч бодит байдал дээр огт тийм зүйл болоогүй. 20*******3 оноос хойш автомашин болон төлбөр мөнгөтэй холбоотой ямар ч шаардлага нэхэмжлэгч гаргаж байгаагүй болно.

Хамгийн сүүлд автомашиныг хүлээн авахад ойролцоогоор 47.000 миль (75.200 км) явсан байсан. Мөн хөдөө их унаж машины элэгдэл хорогдол маш их, дуу чимээ их орсон байсан. Автомашины элэгдэл хорогдол засвар үйлчилгээг би бүгдийг нь түүний өгсөн мөнгөөр хийлгэж, энэ талаар түүнд удаа дараа мэдэгдэж байсан. Засгийн газрын 2005 оны ************** сарын 23-ны өдрийн 233 дугаар автомашины элэгдэл хорогдол тооцох нийтлэг журамд суудлын машин ашиглалтын хугацаатай 6 жил байх бөгөөд, ******* жилд дундажаар *******6.6 хувь элэгдэхээр тооцоолсон байна.

Тиймээс автомашиныг Д.Э*******ээс буцааж авах үедээ худалдан авагчтай хохирол төлбөр, элэгдэл хорогдлын талаар ярилцаад, харилцан буцаах өглөг авлагагүй болж тохиролцсон. Тиймээс Д.Э******* өнгөрсөн *******0 гаруй жилийн хугацаанд ямар ч төлбөр нэхэмжлээгүй.

Д.Э*******т ...автомашиныг хүлээн авсны дараа үлдэгдэл тооцоогоо хийгээд автомашинаа буцаан авч болно..." гэж хэлээд түүнийг 3 сар гаруй хүлээсэн. Гэтэл нэхэмжлэгч огт утасаа авалгүй, мессежинд хариу бичилгүй алга болсон. Тухайн үед би холбогдох гэж өчнөөн орож байсан. Гурван сарын дараа өр зээл нэхэгдэж ахиж хүлээх боломжгүй болсон учраас тухайн автомашиныг зарсан.

Нэхэмжлэгч нь автомашины төлбөрийг бүрэн төлсөн атал, автомашиныг би авч явсан мэтээр бичсэн нь огт үндэслэлгүй. Д.Э*******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн төлсөн төлбөр нь Д.Э*******ийн 20************** оны 3 сараас 20*******3 оны 2 сар хүртэл 2 жилийн хугацаанд машин ашигласан төлбөр, ашиглалтын хугацаанд үүссэн элэгдэл хорогдлыг засуулахад гарсан зардал зэрэгт оруулан тооцож авахаар тохиролцсон.

20************** онд тухайн оны ш загварын Lexus 570 маркийн автомашин нь *******0.000$ ( тавин мянган ам доллар)-оор үнэлэгдэж байсан.

20*******3 онд тухайн оны ш загварын Lexus 570 маркийн автомашин нь *******35.000$-ын үнэлгээтэй байсан. Өөрөөр хэлбэл 20************** оны М улсад хоёр жил унасан Lexus 570 маркийн автомашиныг 20*******3 онд худалдахад автомашины зах зээлийн үнэлгээ үлэмж хэмжээгээр буурсан. Д.Э******* гэрээний төлбөр төлөхгүй байж, автомашин худалдан авах эсэх нь тодорхой бус нөхцөл байдал үүсгэснээс болж би эдийн засгийн алдагдал хүлээсэн.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүссэн үүрэг тул *********************,648,500 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж шаардсан боловч бидний хооронд "Автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэсэгчлэн биелүүлж тодорхой хэмжээний төлбөр төлсөн. Мөн төлбөр төлөх хүсэл зоригоо илэрхийлж 20************** оны *******0 сарын *******8-ны өдөр Төлбөр тооцоог дуусгах тухай өөрийн гарын үсэгтэй баримт үйлдэж өгсөн.

Дээрх баримт нь бидний хооронд гэрээний харилцаа үүссэнийг нотолно. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.******* дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар хуульчилсан байна. Гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, энэ хугацаанд машиныг хууль бусаар авсан талаар цагдаад гомдол гаргаагүй, түүнчлэн харуицагчийг эрэн сурвалжилсан, түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан баримт байхгүй байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болох нь тогтоогдохгүй байна.

Түүнээс гадна нэхэмжлэгчээс 2022 онд итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон итгэмжлэлд автомашины төлбөр гаргуулах гэсэн байтал төлөөлөгч нар 2023.05.*******7-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн байгаагаас үзэхэд энэхүү шаардлага хэнийх нь хүсэл зориг болох нь тодорхойгүй байна.

Иймд Н.Боос *********************,648,500 төгрөг гаргуулах тухай Д.Э*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

3.*******. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгавар, Д.Э*******ээс 2022..*******9-ний өдөр С.Б, Н.А нарт олгосон итгэмжлэл, валютын ханшийн мэдээлэл, Капитрон банкны 20*******2.07.30-ны өдрийн шилжүүлгийн баримт, Хаан банкны 20*******2.02.*******3-ны өдрийн болон 20*******2..*******6-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, /хх *******-9/

3.2.Хариуцагчаас ирүүлсэн: Н.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Н.Боос 2023.06.*******2-ны өдөр Э.А, Г.М нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, авто машины сертификат, Д.Э*******ийн гэх 20**************.*******0.*******8-ны өдрийн гар бичвэр, хариуцагчийн тодруулсан тайлбар, 2023..05-ны өдрийн Н.Б, С.С нарын хооронд тээврийн хэрэгслийг худалдсан баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаа, Н.Боос 2024.06.24-ний өдөр Г.Мт олгосон итгэмжлэл, өмгөөлөгч Э.Аыг оролцуулах хүсэлт /хх *******8, 2*******-26, 60-64, 88-89/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

*******. Нэхэмжлэгч Д.Э******* нь хариуцагч Н.Бод холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн *********************,648,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч нь талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж маргасан.

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4а. Нэхэмжлэгч Д.Э******* нь 20************** оны 3 сард Lexus 570 маркийн тээврийн хэрэгслийг *******0,000 ам.доллараар худалдан авах, үнийг хэсэг хугацааны дараа төлөх, хариуцагч Н.Б нь тээврийн хэрэгслийн үнийг бүрэн төлөгдөхөөс өмнө тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгөх, ийнхүү үнэ бүрэн төлөгдсөний дараа өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр тохиролцжээ.

4б. Хэрэгт, нэхэмжлэгчээс ирүүлсэн 20*******2 оны 07 дугаар сарын 30-ны өдөр **************,000,000 төгрөгийг Машины төлбөр Э*******-с гэх утгаар, 20*******2 оны дугаар сарын *******6-ны өдөр 50,000,000 төгрөгийг Машины төлбөр М ХХК-с гэх утгаар, 20*******2 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр 7,000,000 төгрөгийг Э*******-с машины үнэ 9*******9**************878 гэх утгаар шилжүүлсэн Капитрон болон Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх 7-9/,

Хариуцагчаас ирүүлсэн, Иргэн Н.Боос авсан Lexus 570 машины төлбөр болох *******0,000 ам.долларыг *******0.30-ны өдөр бүрэн төлж барагдуулах болно. Д.Э******* 20**************.*******0.*******8 гэх бичвэр /хх 26/ зэрэг баримт тус тус авагдсан.

4в. Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн үнэ болох *******0,000 ам.долларыг 20************** оны *******0 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариуцагчид төлөхөөр тохиролцон, ийнхүү тохиролцсноос хойш 20*******2.07.30-ны өдөр **************,000,000 төгрөг, 20*******2..*******6-ны өдөр 50,000,000 төгрөг, 20*******2.02.*******3-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 68,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байна.

5. Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.*******-т:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

5а. Худалдах, худалдан авах гэрээний онцлог нь нэг этгээдээс нөгөө этгээдэд өмчлөх эрх шилжих учиртай бөгөөд худалдагч нь биет байдлын доголгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.

5б. Харин нэхэмжлэгч нь машины төлбөрт 20************** оны 05 дугаар сарын 06-ны өдөр *******0,000 ам.доллар, 20*******2 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 9,000,000 төгрөгийг хариуцагчид тус тус хүлээлгэн өгсөн талаарх баримтыг ирүүлээгүй нь эдгээр төлбөрийг төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

6. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийн үнэ болох *******0,000 ам.долларыг 20************** оны *******0 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариуцагчид төлөх үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч нь гэрээнээс татгалзаж тээврийн хэрэгслийг буцаан авсан үйл баримт тогтоогдож байна.

6а. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.*******-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

6б. Талууд тээврийн хэрэгслийг буцааж авсан хугацааг нэхэмжлэгч нь 20*******3.05.*******0-ны өдрөөс 20*******3.05.*******3-ны өдрийн хооронд гэж, хариуцагч нь 20*******3 оны 02 дугаар сард гэж тус тус тайлбарлаж, тээврийн хэрэгслийг хариуцагч буцааж авсан тухайд маргахгүй байх боловч тээврийн хэрэгслийн төлбөрт тооцож шилжүүлсэн төлбөрийг буцааж өгөх эсэх талаар маргасан.

7. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.*******.*******-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохи хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

7а. Гэвч зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, харин гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдох учиртай.

7б. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.*******-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж тус тус заасан.

7в. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн шаардах эрхийг тээврийн хэрэгслийг буцаан авсан гэх түүний тайлбарт дурдсан 20*******3.05.*******3-ны өдрөөс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.*******-т зааснаар тоолно.

7г. Тус шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын *******7-ны өдөр хүлээн авсан болох нь түүний нэхэмжлэлийг хүлээн авсан шүүхийн дардсаар тогтоогдож байх ба тэрээр энэ хугацаанаас өмнө хариуцагчид холбогдуулан шаардлагыг гаргасан талаарх баримтыг ирүүлээгүй нь түүнийг гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна.

8. Иймд хариуцагч Н.Боос үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх *********************,648,500 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Д.Э*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7*******6,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******-д заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******, **************.2.3, **************6,**************8-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.*******.*******-т заасныг баримтлан хариуцагч Н.Боос *********************,648,500 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Д.Э*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.*******-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7*******6,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *******0*******/ШЗ2023/*******7204 дугаар захирамжийн 3 дах заалтаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.8, *******20 дугаар зүйлийн *******20.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ