Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03000

 

2024 05 30 184/ШШ2024/03000

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -т
холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,436,394 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь манай мессеж
зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 22-
ий өдөр 140000487377 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж
зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн.
******* нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 дугаар сарын 05-ний өдөр
сарын 2,7 хувийн хүүтэй, 790,000 төгрөгийг, 2022 оны 10 дугаар сарын 08-ний өдөр
сарын 3,4 хувийн хүүтэй 130,000 төгрөгийг тус тус зээлээр авсан ба хугацаанд нь
төлж барагдуулаагүй. Иймд үндсэн зээл 920,000 төгрөг, хүү 436,549 төгрөг,
нэмэгдүүлсэн хүү 79,845 төгрөг, нийт 1,436,394 төгрөг болсныг гаргуулж өгнө үү
гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“*******” ХХК *******аас зээлийн гэрээний үүрэгт 1,436,394 төгрөг
шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох
1,436,394 төгрөгийг манай хаан банк дахь ******* тоот дансанд бүрэн төлж
барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, хэргийг
хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан
зээлийн гэрээний үүрэгт 1,436,394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг сайн дураар биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг
“*******” ХХК шүүхэд ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК нэхэмжлэлтэй, *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 1,436,394 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт
нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, заасныг
баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,023 төгрөгөөс
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 19,512
төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН