Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03002

 

2024 05 30 184/ШШ2024/03002

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д
холбогдох,
Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 2,008,500 төгрөг гаргуулах тухай
иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, халамжийн үйлчилгээний
хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор ажлын байрыг
дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд ******* нь
2019 онд 2,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн
дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж
шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн
дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 2,000,000 төгрөгийг
хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-
т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. Мөн нотариатын
зардал, үйлчилгээний хураамж 8500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү
гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу
тайлбартаа: Иргэн ******* Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн
******* тоот дансанд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул
нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, халамжийн үйлчилгээний
хэлтэс нь хариуцагч *******д холбогдуулан санхүүгийн дэмжлэг олгох
гэрээний үлдэгдэл төлбөр 2,008,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг сайн дураар биелүүлсэн тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар *******, халамжийн үйлчилгээний
хэлтсийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох санхүүгийн дэмжлэг олгох
гэрээний үлдэгдэл төлбөрт 2,008,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт
нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т
зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг
дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН