| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00382/И |
| Дугаар | 132/ШШ2024/00341 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 132/ШШ2024/00341
| 2024 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 132/ШШ2024/00341 | Б******* аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: У******* хот, Сү******* дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 7 давхар, 712 тоотод байрлах, О*******Б ХХК /рд:6*******7/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Б******* сум, 1 дүгээр баг, А*******,******* 18 дугаар гудамж, 1800 тоотод оршин суух, Б*******ын С******* /рд:ГГ/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 405,433 /дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О*******Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Б.С*******оос 405,433 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хонгорзул шүүхэд ирүүлсэн хүсэлтдээО*******Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С*******т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 405,433 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О*******Б ХХК нь хариуцагч Б.С*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 405,433 /дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 405,433 төгрөгийг хариуцагч Б.С******* нь төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч О*******Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 405,433 /дөрвөн зуун таван мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөгийг хариуцагч Б.С******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,813 /арван хоёр мянга найман зуун арван гурав/ төгрөгөөс 6,406 /зургаан мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 6,406 /зургаан мянга дөрвөн зуун зургаа/ төгрөг, хариуцагч Б.С*******оос 6,406 /зургаан мянга дөрвөн зуун зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О*******Б ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ