| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2024/00383/И |
| Дугаар | 132/ШШ2024/00342 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 132/ШШ2024/00342
| 2024 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 132/ШШ2024/00342 | Б******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Б******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: Ул******* хот, С******* дүүрэг, 8 дугаар хороо, С*******, 7 давхар, 712 тоотод байрлах, ******* ХХК /рд:6075657/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б******* аймаг, Да******* сум, 3 дугаар багт оршин суух, Б*******ын Ц******* /рд:ГО89071078/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 901,500 /есөн зуун нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... хариуцагч Б.Ц*******аас 901,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: , ******* ХХК-ийн нэхэмжилсэн 901,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.Ц*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 901,500 /есөн зуун нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ц******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Ц*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 901,500 /есөн зуун нэгэн мянга таван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ц******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,186 /хорин зургаан мянга нэг зуун наян зургаа/ төгрөгөөс 13,093 /арван гурван мянга ерэн гурав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 13,093 /арван гурван мянга ерэн гурав/ төгрөгийг, хариуцагч Б.Ц*******аас 13,093 /арван гурван мянга ерэн гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ