Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 132/ШШ2024/00343

 

 

2024 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 132/ШШ2024/00343

Булган аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, 25 дугаар хороо, М******* дэлгүүрийн 2 давхарт байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, 1204 тоотод оршин суух, *******гийн ******* /рд:ГЮ95052902/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 19,840,163 /арван есөн сая найман зуун дөчин мянга нэг зуун жаран гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Н.*******ээс 19,840,163 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.******* нь ******* ажиллаж байсан. 19,840,163 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан 19,840,163 /арван есөн сая найман зуун дөчин мянга нэг зуун жаран гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Н.******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******д холбогдох 19,840,163 /арван есөн сая найман зуун дөчин мянга нэг зуун жаран гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,150 /хоёр зуун тавин долоон мянга нэг зуун тавь/ төгрөгөөс 128,575 /нэг зуун хорин найман мянга таван зуун далан тав/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 128,575 /нэг зуун хорин найман мянга таван зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Н.*******ээс 128,575 /нэг зуун хорин найман мянга таван зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ