Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2024/03333

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан Б******* овогт А******* Б*******, Ө******* овогт М******* Н******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Н.Н*******, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Н.Э*******, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Н.Б*******, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Н.Н нарыг эх А.Б*******н асрамжинд байлгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т заасныг баримтлан хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч А.Б*******, хариуцагч М.Н******* нар дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан бие биедээ саад учруулахгүй байхыг дурдсугай.

 4. Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1.1, .1.2-т заасныг баримтлан

2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Н.Н*******,

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Н.Э*******,

2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Н.Б*******,

2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Н.Н нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг М******* Н*******гаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн .2-т заасныг баримтлан хариуцагч М.Н*******гаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.

6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 0 дугаар зүйлийн 0.1, 0.3-т заасныг тус тус баримтлан

Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, байр, тоот хаягт байршилтай, 64.6 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А.Б*******, Н.Н*******, Н.Э*******, Н.Б*******, Н.Н өмчлөлд,

Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо, дугаар хороолол /3/,Э гудамж, байр тоот хаягт байршилтай, 41.29 мкв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.Б*******н өмчлөлд,

УБИ улсын дугаартай, Delica D5 маркийн тээврийн хэрэгслийг хариуцагч М.Н*******д өмчлөлд,

Б дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Э байрын зүүн талд байрлах ТҮЦ-ний үйл ажиллагаа явуулдаг зөөврийн байгууламж, С дүүргийн дугаар хороо, 0 айл, Цалам төвийн урд автобусны буудал дээр байрлах, ТҮЦ-ний үйл ажиллагаа явуулдаг зөөврийн байгууламж тус бүрийг хариуцагч М.Н*******гийн эзэмшил, ашиглалтад тус тус үлдээж,

Нэхэмжлэгч А.Б*******гаас 28,333,333 төгрөг гаргуулан харуицагч М.Н*******д, хариуцагч М.Н*******гаас 27,666,666 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б*******д тус тус олгож,

Хариуцагч М.Н******* нь Б дүүргийн дугаар хороо, дугаар хороолол /3/,Э гудамж, байр тоот хаягт байршилтай орон сууцнаас өөрт ногдох хэсэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч М.Н*******гаас улсын тэмдэгтийн хураамжид ,200 төгрөг, улсын орлогоос илүү төлөгдсөн 1,963,350 төгрөгийг буцааж гаргуулан нэхэмжлэгч А.Б*******д тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,033,550 төгрөгөөс үлдэх ,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Ичинхорлоод даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ