| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/04485/И |
| Дугаар | 184/ШШ2024/03001 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03001
2024 05 30 184/ШШ2024/03001
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д
холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 286,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“*******” ХХК-ийн 2021 оны 12 сарын 31-ний өдөр 4042 дугаартай
зээлийн гэрээгээр хариуцагчид 1,099,900 төгрөгийн барааг сарын 2,9 хувийн
хүүтэй, 18 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэг чнь
манай ББСБ-с олгосон зээлээр ******* ХХК-с Samsung А52 маркийн гар
утас худалдан авсан бөгөөд зээлийн гэрээгээр олгох мөнгөн дүнг Сайн
интернэшнл ХХК-н дансаар хүлээн авах хүсэлт гаргасны дагуу дансанд зээлийг
шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн
хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж, төлөлт
хийгээгүй. Иймд гэрээг дангаар цуцлах эрхтэй тул 2024 оны 04 дүгээр сарын 30-
ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 200,135 төгрөг, хүү 71,940 төгрөг,
нэмэгдүүлсэн хүү 14,395 төгрөг, нийт 286,470 төгрөг болсныг гаргуулж өгнө үү
гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие
“*******” ХХК-с зээл авсан нь үнэн, нэхэмжилсэн 286,470 төгрөгийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, төлбөрийг бүрэн төлж
барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т
холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 286,470 төгрөг гаргуулах тухай
нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлага болох 286,470 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа
шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т
холбогдох зээлийн төлбөр 286,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт
хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 9,245 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 4,623 төгрөг, хариуцагч *******аас 4,622 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН