Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03003

 

2024 05 30 184/ШШ2024/03003

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -н
нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д
холбогдох,
Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 1,376,964 төгрөг гаргуулах тухай иргэний
хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан
нэхэмжлэлдээ: Манайх банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах
тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд
болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 08 сарын
08-ны өдрийн 201900346 тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-г байгуулж 560,000
төгрөгийг сарын 5% хүүтэй зээлсэн байдаг. Хариуцагч нь “*******” цахим зээлийн
платформд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн
бөгөөд компанийн зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа
тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь
Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4, Иргэний хуулийн 451 дүгээр
зүйлийн 451.1-т заасныг тус тус зөрчиж байна. Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр
зүйлийн 451.1,453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн
хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн
26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 08 сарын 08-ны өдрийн
201900346 тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний үндсэн төлбөр 560,000 төгрөг,
үндсэн хүүд 780,264 төгрөг зээлийн шимтгэл 36,700 төгрөг, нийт 1,376,964
төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие
“*******” ХХК-н нэхэмжилсэн 1,376,964 төгрөгийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна. Иймд хэргийг
хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д
холбогдуулан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт 1,376,964 төгрөг гаргуулах тухай
нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлага болох 1,376,964 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа
шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох зээлийн төлбөр 1,376,964 төгрөг гаргуулах тухай иргэний
хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 36,982 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 18,491 төгрөг, хариуцагч *******гаас 18,491 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН