| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2017/0124/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/121 |
| Огноо | 2017-10-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/121
МОНГОЛУЛСЫННЭРИЙНӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ш.Сувд-*******, шүүгдэгч Н.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдаанытанхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******-*******д холбогдох, эрүүгийн 1736000000047 дугаартай 178/2017/0124/Э/ индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийнбиеийнбайцаалт
Монгол улсын иргэн,1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, настай, эрэгтэй,ард өөлд, дээд боловсролтой, газрын кадастерийн инженер мэргэжилтэй, ам бүл - 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдрах, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, аминдаа хашаа, хувийн 1 өрөө орон сууц, Эксель маркийн автомашин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000-600000 төгрөг, ******* аймгийн ******* сумын ******* багийн 2- тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******гийн *******-*******
Холбогдсон хэргийн талаар /Яллахдүгнэлтээр /
Шүүгдэгч Н.*******-******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 сарын 20-ны өдөр иргэн Б.г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХнь:
Шүүгдэгч Н.*******-******* нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч, ******* аймгийн Цагдаагийн газарт хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлтдээ: “ Миний бие нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хохирлоо бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”/хх71-р хуудас/ гэх, хохирогч Б.Нямдаагийн “ Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр манай том ахын хүү Н.*******-*******тэй маргалдсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” / хх-72-р хуудас/ гэх хүсэлтээр тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.*******-******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 сарын 20-ны өдөр иргэн Б.г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / ******* аймаг ******* сумын ******* багийн 2- тоотод оршин суух,РД: *******/ овогт ийн гийн өгсөн...2017 оны 09 дүгээр сарын 19-ний орой ах Пүрэвдоржтой хамт архи уугаад сууж байтал манай ах Пүрэврүү орж ирсэн. Бид гурав архи уугаад сууж байтал манай ахын хүүхэд болох Н.*******-******* найзтайгаа орж ирсэн.Тэгтэл Н.*******-******* бид хоёр маргалдсан. Яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна.Би Н.*******-Эрдэнийн чихний харалдаа униар цохисон.Бид хоёрыг хэрэлдээд маргалдаад байж байтал манай ах Б.******* орж ирээд бид нарыг загнаад тарцгаа, цагдаа дуудна гэхээр бид нар гарч явсан. Гэрт Н.*******-******* намайг зодоогүй. Гудманд гараад Монгол банкны урд талын засмал замын төгсгөл дээр бид хоёр маргалдаж байхад Н.*******-******* намайг 1-2 цохисон.Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг/ хэргийн 44-45-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн... Би Н.*******-Эрдэнийн авга ах нь. 2017 оны 09 дүгээр сарын 19-ний орой 20 цагийн үед би гэр лүүгээ ороход Б., Пүрэвдорж хоёр архи уугаад сууж байсан. Тэгээд бид гурав юм яриад сууж байтал гаднаас Н.*******-******* жаахан согтуу нэг найзтайгаа орж ирсэн. Би түүний “чи архи уулаа” гээд бид хоёр маргалдаад байж байтал Б. хажуугаар орж ирээд “ чи авга ахдаа юм хэллээ” гээд босоод ирэхээр нь би Пүрэвдоржтой хамт Н.*******-Эрдэнийг орон дээр дараад байж байтал Н.*******-Эрдэнийн аав ээж орж ирээд загнахаар нь бид хэд гэрээс гарч явсан. Тэр орой Б.тай тааралдаагүй. Маргааш өглөө нь эмнэлэг дээр хүрээд ир Б., Н.*******-******* хоёр гудманд гараад зодолдсон байна гэж ******* ах хэлсэн. Б.г эмнэлэг дээр харахад нүүр нь хавдсан байдалтай хэвтэж байсан гэжээ. /хх 32-33-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.ийн өгсөн...Н.*******-******* нь настай, эхээс хоёулаа, манай том хүүхэд, Цаст-Алтай цогцолбор сургуулийг төгсөөд 2009-2013 онд ХААИС-ийн газар зохион байгуулалт кадастерийн ангийг төгссөн, одоогоор ажилгүй, гэртээ байдаг.урьд өмнө хэрэгт шалгагдаж байгаагүй ... гэх мэдүүлэг / хэргийн 38-39-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.*******гийн өгсөн...Н.*******-******* эхээс хоёулаа, манай том хүүхэд,Цаст-Алтай цогцолбор сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 2009-2013 онд ХААИС-ийн газар зохион байгуулалт кадастерийн ангийг төгссөн, одоогоор ажилгүй, өөрийн төрсөн гэртээ амьдардаг, гэрээс өөр эд хөрөнгө байхгүй ... гэх мэдүүлэг/ хэргийн 40-41-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******-Эрдэнийн хэргээ хүлээн мэдүүлсэн:...2017 оны 09 дүгээр сарын 19-ний орой найз Гансүхийн хамт 2 шил архи хувааж уучихаад манай хашаанд ирэхэд манай авга ах нар болох Б., Пүрэвдорж, нар архи уугаад сууж байхаар нь бид хоёр орсон. Тэгээд удалгүй бид нар хоорондоо маргалдсан, яг юунаас болж хэнтэй маргаснаа санахгүй байна.Нэг мэдэхэд миний чихнээс цус гараад, унтчихсан байсан аав ээж хоёр орж ирээд би аавын утаснаас цагдаад дуудлага өгчихөөд гараад явсан.Намайг согтуу болохоор аваад явчихаж магадгүй гэж бодсон. Би авга ах болох Б.гийн нүүр лүү гараараа хоёр удаа цохисон нь үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна .... гэх мэдүүлэг
******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 499 дугаартай ... 1. Б.гийн биед 2 талын хацар, эрүүг хамарсан хаван хавдар, хамрын нуруунд 1х0.3 см, хамрын үзүүрт 1х0.3 см зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.2.Б.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д.. гэмтэл түүнээс үүссэн эд эрхтэний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.3.Б.гийн биед учирсан гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд удаан хугацаагаар нөлөөлөхгүй.4.Б.гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх -13-14-р хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-5-9-р хуудас/ зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзлээ.
Шүүгдэгч Н.*******-Эрдэнийн ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2017 оны 09 сарын 20-ны өдөр иргэн Б.г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.*******-Эрдэнийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.*******-******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 56 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”- аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.*******-******* нь хохирол төлбөргүй болох нь хэргийн 45 дугаар хуудас дахь хохирогч Б.гийн“... надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.*******-******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******-Эрдэнийг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******-*******эр 450000 төгрөгний торгох ялыг 2сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 1736000000047 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.*******-Эрдэнийн эзэмшлийн 32 инчийн TCL мракийн зурагт битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******-Эрдэнийг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******-*******д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******-******* нь 450000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
5.Эрүүгийн 1736000000047 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.*******-Эрдэнийн 32 инчийн TCL мракийн зурагт битүүмжилсэн прокурорын 2017 оны 10 сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хэвээр үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Н.*******-*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА