Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03006

 

2024 05 30 184/ШШ2024/03006

Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Зээлийн төлбөр 2,900,190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2019 оны 1
дүгээр сарын 28-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын цахим зээлийн
үйлчилгээнд №261 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 850,000
төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 47,650 төгрөгийн шимтгэлтэй, 800,000 төгрөгийг 45
хоногийн хугацаатай, 44,900 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд
сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Бидний хооронд байгуулагдсан зээлийн
эрх нээх гэрээний 4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт “Зээл тус бүрийн эргэн төлөх
хугацаанд тухайн ашигласан зээлийн дүнг, түүнд ноогдох шитгэлийн хамт үл маргах
журмаар төлөх” 4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт “Зээл, зээлийн шимтгэлийг тухайн
зээлийн эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хүү төлөх” гэж
заасан. Мөн Банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар
зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар “Зээл болон зээлийн шимтгэлийг эргэн төлөх
хугацаанд төлөөгүй тохиолдолд хүү тооцож эхлэх бөгөөд эдгээр төлбөрийг нийтэд нь
төлүүлэх эрхтэй” гэж заасан. Гэтэл зээлдэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн
үүргээ зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй, гэрээгээр
хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Бид зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдэж, зээл
хүүгийн төлбөрөө төлөх боломж олгосон боловч тодорхой үр дүн гараагүй тул шүүхэд
хандаж байна. 2024 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн
зээлийн үлдэгдэл 1,648,999 төгрөг, шимтгэл үлдэгдэл 57,714 төгрөг, хүүгийн үлдэгдэл
1,193,477 төгрөг, нийт 2,900,190 төгрөг болсныг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие “Централ капитал
ББСБ” ХХК-н нэхэмжилсэн 2,900,190 төгрөгийг 4 хуваан, 4 сарын хугацаанд төлөхийг
зөвшөөрч байна. Төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн дотор 725,050
төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн дотор 725,050 төгрөг, 2024 оны 05
дугаар сарын 25-ний өдрийн дотор 725,050 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 25-ний
өдрийн дотор 725,050 төгрөгөөр 4 хувааж төлж барагдуулна. Иймд хэргийг
хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******д холбогдуулан зээлийн
төлбөр 2,900,190 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн
дотор 725,050 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн дотор 725,050 төгрөг,
2024 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн дотор 725,050 төгрөг, 2024 оны 08 дугаар
сарын 25-ний өдрийн дотор 725,050 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан
тохиролцож тайлбараа ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн
хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д
холбогдох 2,900,190 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь
нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-
ний өдрийн дотор 725,050 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн дотор
725,050 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн дотор 725,050 төгрөг, 2024
оны 08 дугаар сарын 25-ний өдрийн дотор 725,050 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид
төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн
61,360 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-
аас 30,680 төгрөг, хариуцагч *******гоос 30,680 төгрөгийг тус тус гаргуулан
нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН