Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03009

 

2024 05 30 184/ШШ2024/03009

Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 
Хариуцагч:  нарт д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,377,062 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХХК нь 2021
оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 041090220037 тоот зээлийн гэрээгээр *******д
4,000,000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх
үүргийг хамтран гүйцэтгэхээр *******тай гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн
гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх
үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр
дуусах байсан. Гэвч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй
бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй. Иймд
2024 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн байдлаар зээл 1,483,270 төгрөг, хүү 734,827
төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,965 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт
2,377,062 төгрөг болсныг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие нь “Транскапитал
ББСБ” ХХК-с зээл авсан нь үнэн ба хамтран зээлдэгчээр миний үеэл дүү гэрээ
байгуулсан. Гэвч уг зээлийг би авсан ба хариуцах хүн нь миний бие билээ. Тиймээс
нэхэмжилсэн 2,377,062 төгрөгийн зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг
төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ний
өдөр хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 25-ний өдөр 396,180 төгрөгөөр тус тус
төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
хүлээн зөвшөөрчээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус
шүүхэд *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2,377,062 төгрөг
гаргуулахаар нэхэмжлэл өгсөн. Хариуцагч ******* нь Турк улсад ажиллаж,
амьдарч байгаа тул түүнээс татгалзах хүсэлттэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны
явцад хамтран хариуцагч *******ас татгалзаж, *******д холбогдуулан зээлийн
төлбөр 2,377,062 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 25-
ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 25-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд сар
бүрийн 25-ний өдөр 396,180 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан
тохиролцож тайлбараа ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн
хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,
75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “*******” ХХК зээлийн гэрээний төлбөрт 2,377,062 төгрөг
гаргуулах иргэний хэрэгт хамтран хариуцагч *******ас татгалзсаныг баталсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох
2,377,062 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 25-ний өдрөөс
2024 оны 10 дугаар сарын 25-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 25-ний
өдөр 396,180 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан
тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн
52,990 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-
аас 26,495 төгрөг, хариуцагч *******аас 26,495 төгрөгийг тус тус гаргуулан
нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН