| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/03885/И |
| Дугаар | 184/ШШ2024/03010 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03010
2024 05 30 184/ШШ2024/03010
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй
Хариуцагч:
Хариуцагч:
Хариуцагч: нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 31,746,191 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр
үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******
нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай “*******” ХХК-тай 23/06
дугаар Зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3
хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг
хангуулахаар 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 23/06 дугаар “Үл хөдлөх эд
хөрөнгийн барьцааны гэрээ ” байгуулж авто зогсоолыг барьцаалсан. Зээлдэгч ******* нь гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасны дагуу нэмэлт гэрээ байгуулж гэрээний хугацааг 2023.06.03-ны өдрийг хүртэл сунгасан. Гэвч ******* нь үндсэн зээлийн төлөлт огт хийгээгүй
бөгөөд зээлийн хүү 4.599.647,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.352,55 төгрөгийн
төлөлтийг хийсэн боловч үлдэх төлөлтийг өнөөдрийг хүртэл огт төлөөгүй байна.
“*******” ХХК-н зүгээс зээлдэгч *******оос зээлийн гэрээний
хавсралтад заасан графикийн дагуу зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан
боловч зээлээ төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр ямар нэг арга
хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. “*******” ХХК зээлдэгч
******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу 2024 оны 04 дүгээр
сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 25.000.000 төгрөг, зээлийн хүү
6.400.352,55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 345.838,65 нийт 31.746.191,20 төгрөг
2
төлөгдөөгүй байна. Иймд “*******” ББСБ-ын зээлдэгч *******той
байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нийт 31.746.191,20 төгрөгийг хариуцагч
*******оос гаргуулж, барьцаа хөрөнгө болох хариуцагч *******, *******
нарын өмчлөлийн авто зогсоолоор үүргийн
гүйцэтгэлийг хангуулахаар шийдэж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “*******” ХХК-н
нэхэмжлэлтэй *******, *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт
дараах байдлаар эвлэрч байна. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох
31,746,191 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний
өдөр 11,881,500 төгрөгийг төлсөн бөгөөд, үлдэх 19,864,691 төгрөгийг 4 хувааж
буюу 2024 оны 06 дугаар сарын 17-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын
17-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 17-нд 5,000,000 төгрөг, 2024 оны
09 дүгээр сарын 17-нд 4,864,691 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар
тохиролцсон. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох
авто зогсоолоор үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан
тохиролцож эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч *******, *******,
******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,746,191 төгрөг гаргуулах,
барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь 31,746,191
төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр
11,881,500 төгрөгийг төлсөн бөгөөд, үлдэх 19,864,691 төгрөгийг 4 хувааж буюу
2024 оны 06 дугаар сарын 17-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 17-нд
5,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 17-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 09
дүгээр сарын 17-нд 4,864,691 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон.
Хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох
авто зогсоолоор үүргийн гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн
гэрээ ирүүлсэн байна.
2023 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 23/06 дугаартай талуудын
хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр хариуцагч
*******ийн өмчлөлийн авто зогсоолыг барьцаалж, улсын
бүртгэлд бүртгүүлсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
3
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр
зүйлийн 74.1-д зааснаар “*******” ХХК-н нэхэмжлэлтэй, *******,
*******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31,746,191 төгрөг
гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэрэгт
хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04
дүгээр сарын 24-ний өдөр 11,881,500 төгрөгийг төлсөн бөгөөд, үлдэх 19,864,691
төгрөгийг 4 хувааж буюу 2024 оны 06 дугаар сарын 17-нд 5,000,000 төгрөг, 2024
оны 07 дугаар сарын 17-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 17-нд
5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 17-нд 4,864,691 төгрөгийг тус тус төлж
барагдуулахаар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн
гүйцэтгэл хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар
зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай
хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид
урьдчилан төлсөн 386,881 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн
данс /улсын орлого/-аас 193,441 төгрөг, хариуцагч *******, *******, *******
нараас 193,440 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д
олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар
зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй
бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр
зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан
шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин
нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН