Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/03012

 

2024 05 30 184/ШШ2024/03012

Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үүрэгт 1,508,500 төгрөг гаргуулах тухай
иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******, халамжийн үйлчилгээний
хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн
2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан ажлын
байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд ******* нь
2019 онд 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн
дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж
шаардсан боловч өнөөг хүртэл бүрэн төлөөгүй байна. Хариуцагч нь санхүүгийн
дэмжлэг олгох гэрээний 3.5-д заасны дагуу эргэн төлөгдөх 1,500,000 төгрөгийг
хавсралтад тусгасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 6.3-
т заасны дагуу эргэн төлүүлж авлагыг барагдуулж өгнө үү. Мөн нотариатын
зардал, үйлчилгээний хураамж 8,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү
гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Сонгинохайрхан дүүргийн
хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс нэхэмжилсэн 1,508,500 төгрөгийг
хүлээн зөвшөөрч байна, уг төлбөрийг 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн
дотор 750,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн дотор 758,500
төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж
өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, халамжийн үйлчилгээний
хэлтэс нь хариуцагч *******д холбогдуулан Санхүүгийн дэмжлэг олгох гэрээний
үүрэгт 1,508,500 гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлага 1,508,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар
сарын 25-ний өдрийн дотор 750,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 25-ний
өдрийн дотор 758,500 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож
тайлбараа ирүүлсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар *******, халамжийн үйлчилгээний
хэлтсийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох 1,508,500 төгрөг гаргуулах тухай
иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн
зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн дотор 750,000 төгрөг, 2024
оны 07 дугаар сарын 25-ний өдрийн дотор 758,500 төгрөгөөр төлж барагдуулахаар
харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т
зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг
дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.5-д хариуцагч *******гаас 19,543 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай. 

ШҮҮГЧ    Э.ЦОЛМОН