| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/04730/И |
| Дугаар | 184/ШШ2024/03016 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03016
2024 05 30 184/ШШ2024/03016
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -н нэхэмжлэлтэй
Хариуцагч: -т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,608,713 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” ХК 2023 оны 10
дугаар сарын 31-ний өдөр зээлдэгчийн ******* аппликэйшнээр дамжуулан
гаргасан 3 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж нийт 1,940,000 төгрөгийг 30
хоногийн хугацаатай 3,99 хувийн хүүтэй олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн
эргэн төлөлтийн хуваарийг 90-с дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх
гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл
биелүүлж байна. Иймд гэрээг дуусгавар болгож өнөөдрийг хүртэл зээлийн
хуримтлагдсан хүү 655,713 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөгийг үндсэн
зээлийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “*******”
ХК-с зээл авсан бөгөөд 2,608,713 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ний өдөр
869,571 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 869,571 төгрөг, 2024 оны 08
дугаар сарын 20-ний өдөр 869,571 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК хариуцагч *******т холбогдуулан
зээлийн гэрээний үүрэгт 2,608,713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлага 2,608,713 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар
сарын 20-ний өдөр 869,571 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 869,571
төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 869,571 төгрөгөөр тус тус төлж
барагдуулахаар харилцан тохиролцож, тайлбараа ирүүлсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар
хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХК-н нэхэмжлэлтэй, *******т зээлийн
төлбөр 2,608,713 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 06 дугаар сарын
20-ний өдөр 869,571 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 869,571 төгрөг,
2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр 869,571 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид
төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 56,700 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 28,350 төгрөг, хариуцагч *******аас 28,350 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН