| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/03441/И |
| Дугаар | 184/ШШ2024/03019 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03019
2024 05 30 184/ШШ2024/03019
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,484,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* 2021 оны 12-р сарын 28-ний өдөр 18 тоот зээлийн гэрээ байгуулан
1,999,900 төгрөгийг жилийн 36%-н хүүтэй 24 сарын хугацаатай, хэрэглээний
зориулалтаар зээл авсан болно. Зээлдэгч нь манай ББСБ-аас олгосон зээлээр
“*******’’ ХХК-иас гар утас худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн
гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ
төлөх үүрэгтэй ба төлөлт хийгээгүй. Зээлийн гэрээний 2.1.10-д зээлийн гэрээний
үүргийг зөрчиж зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөр, түүний нэмэгдүүлсэн хүүний
төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2
буюу түүнээс дээш удаа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор
гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн, 3.2
дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээлийн эргэн төлөх хуваарийн гэрээний дагуу
үндсэн зээл, зээлийн хүүг төлөөгүй бол зээл хугацаандаа төлөгдөөгүйд тооцогдох
ба гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд 4.2.3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна.
Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний 7.2 дугаар хэсэгт заасан
нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 7.3-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг
дангаар цуцлах эрхтэй. Нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар үндсэн зээл
1,614,815 төгрөг, хүү 848,212 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,794 төгрөг, нотариат
2,500 төгрөг, нийт 2,484,320 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие нь “” ХХК-с хэрэглээний зээл авсан нь үнэн, нэхэмжилсэн 2,484,320 төгрөгийн
зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын
20-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд
сар бүрийн 20-ний өдөр 414,054 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэснийг
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т
холбогдуулан зээлийн төлбөр 2,484,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл
гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 20-ний өдрөөс
2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 20-
ний өдөр 414,054 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож
тайлбараа ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******т
холбогдох 2,484,320 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь
нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 04 дүгээр сарын 20-ний
өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хүртэл 6 сарын хугацаанд сар
бүрийн 20-ний өдөр 414,054 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан
тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 54,699 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 27,350 төгрөг, хариуцагч *******ээс 27,349 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН