| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатар Цолмон |
| Хэргийн индекс | 184/2024/04080/И |
| Дугаар | 184/ШШ2024/03021 |
| Огноо | 2024-05-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 184/ШШ2024/03021
2024 05 30 184/ШШ2024/03021
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -д холбогдох,
Зээлийн төлбөрт 2,444,969 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“*******“ ХХК ******* нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын
05-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Тус зээлийн гэрээгээр хариуцагч нь
манай компаниас гар утас худалдан авах зориулалтаар 1,899,900 төгрөгийг, 1
сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл авсан. Тухайн зээлийг
******* нь Galaxy А73 маркийн rap утас худалдан авах зориулалтаар авсан.
Иймд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дах хэсэгт зааснаар
зээлийн зориулалтын дагуу ******* худалдан авсан Galaxy А73 маркийн rap утас
төлбөр болох 1,899,900 төгрөгийг “*******” ХХК-нд шилжүүлсэн. Мөн
******* нь гар утсаа эрхийн болон аливаа доголдолгүйгээр хүлээн авсан болно.
Гэвч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасан
“...Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж
барагдуулах...” гэж заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ
биелүүлээгүй байна. Тодруулбал хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш эргэн
төлөлтийн хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй байгаа болно. Манай
компанийн зүгээс хариуцагч ******* зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө
төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл сайн дураар
биелүүлэхгүй байх тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч
******* нь зээлийн гэрээний үндсэн төлбөрт 1,662,184 төгрөг, зээлийн хүү нь
695,565 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 76,220 төгрөг байх бөгөөд нийт 2,433,969
төгрөг төлөхөөр байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчаас зээлийн
гэрээний үүрэг, мөн нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 2,444,969 төгрөгийг
гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие нь
“*******” ХХК-с зээл авсан нь үнэн, нэхэмжилсэн 2,444,969
төгрөгийн зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 05
дугаар сарын 15-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл 5
сарын хугацаанд сар бүрийн 25-ний өдөр 488,994 төгрөгөөр, нотариатын зардал
11,000 төгрөгийн хамт тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хүлээн зөвшөөрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******д
холбогдуулан зээлийн төлбөр 2,444,969 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл
гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн
шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 15-ний өдрөөс
2024 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл 5 сарын хугацаанд сар бүрийн 25-
ний өдөр 488,994 төгрөгөөр, нотариатын зардал 11,000 төгрөгийн хамт тус тус
төлж барагдуулахаар харилцан тохиролцож тайлбараа ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч
этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын
тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан
журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д
холбогдох 2,444,969 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь
нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 15-ний
өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр хүртэл 5 сарын хугацаанд сар
бүрийн 25-ний өдөр 488,994 төгрөгөөр, нотариатын зардал 11,000 төгрөгийн хамт
тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн
56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан
төлсөн 54,070 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын
орлого/-аас 27,035 төгрөг, хариуцагч *******гээс 27,035 төгрөгийг тус тус
гаргуулан нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн
75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол
шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах
эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН